ЗГ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.10.11-нд нийтлэгдсэн

ЗГ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

ЗГ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит /2023.10.11/ хуралдаан болно.

Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой  хуулиудын ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэх юм. Тодруулбал, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Иймд,  бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ.

Өнөөдөр:

– Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

– Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд,

– Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

– Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Үүнээс гадна такси үйлчилгээг оруулж ирэх асуудлыг хөнджээ.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж