Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна

Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна

Чингис хааны музейд 7 метр өндөр баримал суурилуулж байна

Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.

Уг тохижилт дууссаны дараа "Ёслол хүндэтгэлийн танхим" нээхээр төлөвлөжээ. Мөн Их Монгол Улсын нийслэл Хархорумд байсан "Мөнгөн мод"-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20-р зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8 ам.метр хэмжээтэй сүмийн хийцлэл, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтарыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж эхэлсэн талаар Соёлын яамнаас мэдээлэв.

Эдгээр бүтээн байгуулалын ажлыг хийж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа Чингис хааны мэндэлсэн өдөр болох өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 11-р сарын 14-ний өдөр музейг дахин нээх гэнэ.

Д.Дорж 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.185.232

Talbaid 1 haan 5 alhaad 1 haan uul n gants haanaa l ontsgoi taashaaval bolno doo. Ene bol darga nart l haragdah vip barimal.

Avatar

Улаан хэрүүлч 2023-10-10 202.55.188.109

Хөшөө барималаас өөр хийх юм олдохгүй байгаа юм уу хулгайчуудаа

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.186.191

Энэ залуу сайд нар хэлбэрдэх, ямарч үнээр хамаагүй нэр төрийн төлөө хөөцөлдөх, шоудах өвчинөөр өвчилжээ.

Avatar

Нэргүй 2023-10-10 124.158.71.91

Түүхийн музей биш шоу үзэсгэлэн болж хувирсан.

Avatar

Нэргүй 2023-10-10 172.91.183.102

Даацаа дийлэхгүй нурж балрах вий дээ.13 тонн, нэмээд 200-300 хүн даах уу

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.46.23

Хөшөө л барьдаг улс болж хувирлаа даа Монгол. Ядаж байхад тэрийгээ ч олигтой хийж чадахгүй, хөдөө хотгүй үзлийн муухай, ур хийц муутай, хүний элэг доог болсон юмнууд

Avatar

зочин 2023-10-10 49.0.139.123

гоё хөшөө дурсгал барьж болно шд.Бидэнд ямар үзүүлж харуулах түүхэн дурсгалт хот суурин,барилга байгууламж байгаа биш.

Avatar

Зочин 2023-10-10 124.158.70.242

Харин тэх Чингисийн хөшөө барьжаахыхаа оронд сайхан Жорлон барьсан бол тэ

Avatar

Teneg ** 2023-10-10 202.70.34.27

Харин тиймээ с** сайхан хөшөө харсны оронд сайхан жорлонд баагаад суусан нь дээр

Avatar

Нэргүй 2023-10-10 203.91.116.147

Ene muzein barilga, dotood zasliig bol jinhene haltuurdsan baina lee. Setgelgui hulgaichuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж