Дотуур хувцасны алдартай брэнд "Victoria’s Secret"-ийн төв оффис АНУ-ын Охайо мужийн Рейнольдсбург хотод оршдог. Үүнээс 9000 гаруй милийн зайд орших Австралийн Брисбэн хотын оршин суугч Майкла Старк сахиусан тэнгэрүүдийн нийтлэг дүр төрхийг шинэчлэв. Дунд сургуульдаа сахиусан тэнгэр Миранда Керртэй хамт суралцаж байсан түүний хувьд "Victoria’s Secret"-ийн шоунууд өөрт нь ойр санагддаг гэв.
"Victoria’s Secret" шоу өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, бодит бус стандартыг сахиусан тэнгэрүүдэд тавьдаг гэх шалтгаанаар нэлээдгүй шүүмжлүүлсэн.
Үүний дараа эрс шинэчлэлт хийж, дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн бие галбиртай бүсгүйчүүдийг цуглуулан "VS20" шоуг хийхээр болжээ. Энэхүү шоунд оролцох урилгыг загвар зохион бүтээгч төдийгү загвар өмсөгч Майкла хүлээж аваад эхэндээ эвгүй санагдаж байсан ч оролцохоор шийдсэн байна.
Загварын шоуг баримтат нэвтрүүлэгтэй хослуулсан уг бүтээлд Токио, Лагос, Богота, Лондон зэрэг дөрвөн өөр хотоос уран бүтээлчид оролцжээ. Шоунд оролцохын тулд Майкла өөрөөсөө гадна өөр хоёр моделийн дотуур хувцсыг урласан байна. Тэд шидэт дагинаас санаа аван дотуур хувцасаа урласан бөгөөд сахиусан тэнгэрийн далавчны оронд асар том баантагийг зүүх аж.
Майклагийн бүтээл нь сахиусан тэнгэрийн далавчтай, олон сая ам.долларын үнэтэй эрдэнийн чулуугаар чимэглэгдсэн хөхний даруулга өмссөн хэт туранхай загвар өмсөгчдийн хэвшмэл ойлголтоос хол тасархай юм.
Түүний загвар эсрэгээрээ эмэгтэй хүний галбирийг улам тодотгох агаад харвинг нуухын оронд бахархалтайгаар харуулахад чиглэжээ. Тэрбээр өсвөр насандаа дэндүү төгс галбиртай сахиусан тэнгэрүүдээс болж өөрийн биедээ маш тухгүй байдаг байсан тухайгаа ярьсан байна. Түүнчлэн тухайн үед том размерийн хувцас ховор байдаг байснаас өмсөх юм ч олддоггүй байсан гэв. Харин тэр бүтээлээрээ эмэгтэйчүүдийг хөлийн үзүүрээс толгойн орой хүртлээ өөрийгөө урлаг мэт мэдрэхийг хүсчээ.
Гэвч "Victoria’s Secret"-ийн зарим шүтэн бишрэгчид брэндийн шинэчлэлийг хүлээж авч чадахгүй, хэвшмэл ойлголтдоо хүлэгдсээр байх аж.
Тухайлбал, брэндийн шинэ нүүр царай болсноосоо хойш Майкла цахим ертөнцөд олон тооны үзэн ядах, бие галбирийг нь дооглох сэтгэгдлүүдэд булуулж, эцэст нь инстаграм хаягаа устгахад хүрсэн байна. "Энэ бол галзуурлын цоо шинэ түвшин байсан. Троллууд миний биеийг хүлээн зөвшөөрч чадаагүй учраас миний сошиал ертөнцийг, мөн уран бүтээлчийн хувьд дуу хоолойг минь үгүй хийхийн тулд шууд утгаараа нэгдмэл байдлаар ажилласан" гэж тэрбээр дараа нь ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: VOGUE
Холбоотой мэдээ