"НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг судална"

"НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг судална"

"НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг судална"

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандал 50-иар нэмэгдэнэ.

Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн.

Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан. Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Тодруулж хэлэхэд, "12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхэд тусгасан" гэлээ.

Мөн МҮХАҮТ болон CEO клубээс НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D Parliament системээр дамжуулан ирүүлсэн. Энэ саналыг Сангийн яаманд өгч, төсвийн тооцоолол макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулах талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Түүнчлэн, УИХ, Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний засаглах эрхийг хангах, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор “D parlamient” цахим систем”-ийг хөгжүүлж байна. Технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргаж, парламентын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой тус системд хэрэглэгчийн эрх үүсгэсэн 10 мянга орчим иргэн байгаа юм. Цахим системийг ашиглан боловсруулж байгаа болон өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар иргэдийн санал хүсэлтийг авдаг. Хамгийн сүүлд гэхэд зарим иргэнээс ирүүлсэн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал”-ын талаар цахим хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-10-10 202.9.40.200

нөатЫГ 10 ХУВИЙГ БУЦААХ ЁСТОЫ,яАГААД ИРГЭД ХУДАЛДААЧИД ҮЙЛДВЭРЛЭГЧИД,ТӨРИЙН БАЙГУУЛГУУДЫН ТӨЛӨХ ЁСТОЙ 10 ХУВИЙН ТӨТВӨРЫГ ТӨЛӨХ ЁСТОЙ ЮМ БЭ,бИД ЖИРИЙН ИРГЭД ХУДАЛДАА ХИЙДЭГГҮЙ,ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛДАГГҮЙ тИЙМЭЭС 10 ХУВИА БУЦААЖ АВАХ ЁСТОЙ

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.245

nogoin gulug.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.181.17

Далд эдийн засгаас авах татвараа авах талаар дорвитой ажил хий. Онлайн худалдаанаас татвараа ав. Тэгээд энэ НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгох нь зүйтэй.

Avatar

Сонгууль дөхлөө дөө. 2023-10-10 66.181.188.22

Занданшатар дарга хэлсэн дээ шүү. НӨАТ 5% болчихвол сайн л байна. Монголчууд харин ч үүнийг бүгдээрээ дэмжинэ шүү.

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.186.191

НӨАТ-ын хэрэг бол шалгагдана шүү дээ.Энэ бол Сангийн яамны луйварын маш том хэрэг….

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.190.56

hairlahgui bhin argagui

Avatar

Мээдээ 2023-10-10 202.126.89.103

10% буцааж өгч байж татвараа бүрэн авдаг ум шүү дээ зандан шаамалаа.

Avatar

Ц 2023-10-10 66.181.182.30

юун судална вээ.дээрэмчидээ

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.116.235

Юуны чинь 5%, энэ дээрмээ зогсоо бусад улс гүрнүүд 10% буцааж өгдөг

Avatar

иргэн 2023-10-10 202.126.90.99

буцаан олголтыг 5% болгохын оронд НӨАТ-ын татварыг 5% болгосон нь дээр шүү. Тэгвэл бодитойгоор бараа, бүтээгдхүүн үйлчилгээний үнэ буурна. Ялангуяа үйлдвэрлэгчдэд тустай.

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.112.218

Шууд зардал өсөхгүй гэж цалин хөлс урамшуулал байхгүй шинэ гишүүд ажиллах юм уу?

Avatar

УИХ уралдаан 2023-10-10 203.98.76.4

УИХ-ын 126 сандал ширээний төлөөх уралдаан

Avatar

сонгогч 2023-10-10 66.181.190.200

2024 оны сонгууль, 50 ширээ сандалын төлөө сайхан амлаж байна даа, сонгогчид одоо хэр баргийн юманд хууртахаа больсон доо, одоо ч "барааны саван" шахаад хэрэггүй болсон шүү Эрхэм дарга гараа.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.46.12

100 хувь буцаа энэ чинь бараг төсөв бүрдүүлдэг татвар болчихоод байна

Avatar

Нэргүй 2023-10-10 122.201.20.194

Юуун 5хувь бэээ, зүгээр л бүгдийг нь 100% буцаан олгогдох ёстой татвар шүүдээ, адгаа ядаж 50% буцаагаад өгчөөч. чадахгүй л дээ,

Avatar

үнэн 2023-10-10 202.21.126.82

Зүгээр л попрох юм, шинээр юм зохиох, хэрэгтэй хууль батлах үгүй шүү!. НӨАТ-ын буцаалтыг ардчилсан хүчин байхдаа хийгээд. МАН гарч ирэнгүүтээ зогсоох гэж үзээд НӨАТ – ын алдагдалд ороод эргүүлж тавьсан даа.

Avatar

ЗОЧИН 2023-10-10 103.212.117.194

Бас баахан хулхи сандал ширээ оруулаад ирэв дээ . НӨАТ ыг хувь болгох талаар Пүрэв дорж гишүүн олон жил ярьсан даа. Одоо сонгууль ойртоод МАНын чих зөөлөрсөн үү

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.90.141

Songiul dohoj baina daa. 3 jil salaavch avch bgaad 4 deh jildee saihan saihan tsonhnii tsaanaas chiher doloonoo. Daanch daraa ni bid karmaanaasaa 2 nugalj toldog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж