Израиль, Украинд туслах нь АНУ-ын манлайллын чухал мөч

Израиль, Украинд туслах нь АНУ-ын манлайллын чухал мөч

Израиль, Украинд туслах нь АНУ-ын манлайллын чухал мөч

АНУ-ын хууль тогтоогчид Израиль болон Украинд үзүүлэх тусламжийг нэгтгэх талаар идэвхтэй хэлэлцэж байна. Тодруулбал, Украинд нэмэлт тусламж үзүүлэх асуудлаар хууль тогтоогчид санал зөрөлдөөнтэй байгаа. Харин Израильд тусламж үзүүлэх тухайд аливаа эсэргүүцэлтэй тулгарах магадлал бага юм. Тиймээс Украинд санхүүжилт олгох боломжит арга зам нь Израилийн тусламжтай нэгтгэх явдал гэж үзэж байна. Энэ нь улс төрийн ашигтай эсэх үнэлгээг Байдены засаг захиргааны албан тушаалтнууд хийж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Конгресс гаргах юм.

"Израиль, Украин аль аль нь чухал. Хоёуланг нь дэмжих хангалттай шалтгаантай, эдийн засгийн хувьд ашигтай, хүчирхэг улсууд" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби хэллээ. 

Ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзахдаа ойрын хугацаанд Израильд тусламж үзүүлэхээ амлажээ. Түүний өнгөрсөн сард гарын үсэг зурсан богино хугацааны зардлын тухай хуулийн төсөлд Украины санхүүжилтыг огт тусгаагүй байсан нь маргаан дэгдээсэн. Сүүлийн саруудад Украинд үзүүлэх тусламжийг эсэргүүцэх хууль тогтоогчдын тоо нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн сард Бүгд найрамдах намын 93 гишүүн цэргийн санхүүжилтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Энэ нь Украинд цэргийн тусламж үзүүлэхийг хориглох тухай нэмэлт өөрчлөлт юм. Гэтэл долдугаар сард 70 гишүүн дэмжиж байсан.

"Израиль болон Украинд туслах нь Америкийн манлайллын чухал мөч" гэж Калифорниа мужийн төлөөлөгч Ро Ханна хэллээ. "Гэм зэмгүй энгийн иргэдийг онилсон Хамас бүлэглэлийн аймшигт террорист халдлагаас Израилийг хамгаалах шаардлагатай нөөцөөр хангах болон эгзэгтэй үед Украинд тусламж үзүүлэхийг дэмжиж байна" гэж тэр хэлжээ.

Тэгвэл Сенатын цөөнхийн удирдагч Митч МакКоннелл хэлэхдээ "Украинд шийдэмгий арга хэмжээ авахгүй байх нь мөргөлдөөнийг уртасгаж, дайны зардлыг нэмэгдүүлнэ. Энэ дайнд Израилийн шаардлага Украины шаардлагаас өөр байх болно. Цагаан ордны Израилийг дэмжих чадвар нь Украины дэмжлэгт нөлөөлөхгүй. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Израильд өгсөн бүх зүйлээ ойрын хугацаанд эргэн нөхөх шаардлагатай болно" гэлээ. 

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.87.56

баярлалаа ану , түрэмгийлэгчдэд зөвхөн үхэл

Avatar

Нэргүй 2023-10-10 202.179.27.215

Абрахамын хоёр хүүхнээс үүдэлтэй хоёр хүүгийнх нь зөрчил өнөөдрийг хүртэл ийн хүрчээ.

Avatar

зочин 2023-10-10 202.126.90.126

Энэ хөгшин тэнэг Америкийн 33.5 трл өрөө яаж барагдуулахаа бодох хэрэгтэй. ОРЕС болон өмнөдийнхөн бүгдээрээ Америкийн эсрэг эргэсэн бна.

Avatar

хахаха 2023-10-10 192.82.92.204

Өөрийнхөө хугацаа хэтэрсэн ипотекийн зээлдээ санаа зов, удахгүй эхнэр хүүхэдтэйгээ гудамжинд гарлаа, ядаж байхад лезингээ хугацаандаа төлөхгүй байсаар автомашинаа хураалгасан байдаг, яая даа чамайг. Америк чамд түй ч хамаагүй хахаха

Avatar

Нэргүй 2023-10-10 76.64.79.218

dahin 9.11 bolgoh ni dee ene ubgun

Avatar

өвгөн 2023-10-10 59.153.112.116

тэнэг мулгуу арабын исламистуудын хошного загатнаж л дээ ккк. Одоо ч турсагаа хуулуулна да. палистины арабуудыг баруун эрэг, газын зурвасаас бүр мөсөн хөөн зайлуулж ариун газрыг арабын булаан эзлэгчдээс чөлөөлөх цаг болжээ. Ариун израйл улс мандтугай.

Avatar

Америкийн нэгдсэн улс бол жинхэнэ түрэмгийлэгч улс шүү дээ. 2023-10-10 66.181.188.22

Та нарт аль ч улсын дотоод асуудалд оролцох эрх байхгүй шүү. Танай Израилчууд чинь мөн ч олон жил арай л дэндүү Палестинчуудыг хүн гэж үзэхгүй дарласан даа. Өнөөдөр Палестинчууд зүгээр л тэсэрч байна. Тэдний зөв.

Avatar

өвгөн 2023-10-10 59.153.112.116

түүх мэддэггүй тэнэг илжиг вэ чи, одоогийн израйл, палистын, синайн хойг бол 5000 жилийн тэртээгээс жүүдүүд амьдарч байсан нутаг. тэрнээс ч өмнө байсан байх, түүхийн баттай эх сурвалжаар тогтоогдсон хугацаа энэ. харин арабын булаан эзлэлтийн дараа хамаагүй сүүлд арабууд ирж суурьшсан юм шүү. палистины арабууд бол манай монголд сүүлд ирж суурьшсан казахуудтай л адил.

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.107.1

АНУ-г дагах н өлзийтэй. Ёпоон_Солонгосыг харалдаа. ямар их хөгжөв_ Хятад ч гсн амэрикийн хүчинд л өдий зэрэгтэй болсон. Монгол гж заяагүй улс 2 мангасын атганд бсаар дуусах биддэ

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.115.103

МЕКСИК ?????

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.166

Үнэхээр Америк шиг шударга өгөөмөр улс хаана ч алга!

Avatar

зочин 2023-10-10 49.0.139.123

америк гэж, бөөн өр зээлтэй байж,хаана л хүн амьтан муудалцаж зодолдоно тэнд л далдганаж байдаг,дунд орчихсон л манаргаж ,хуучин муусайн з****г техникээ шахаж ,шинийг ээ туршдаг,энэ хорвоогийн хамгийн бузар амьтад байжээ. Бас болоогүй манай АН ыханы араас нь баадуу түлхдэг юм шиг байгаан.

Avatar

хр 2023-10-10 202.21.107.1

өмхий орос минь явж наад өмхий амаа угаа

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.189.42

энд одоо сураг алдарсан монголын ардчилсан нам ямар хамаа байна аа муулах солиорох аргаа олохгүй балайрах юм аа Энэ сонгуулиар тэр ардчилсан нам нь ялчихаад иймэрхүү хийрхүү хүмүүсийг жаахан дараасай билээ тэд нь ч яачихсан улс байдаг юм …

Avatar

ккккк 2023-10-10 192.82.92.204

Өөрийнхөө хугацаа хэтэрсэн ипотекийн зээлдээ санаа зов, удахгүй эхнэр хүүхэдтэйгээ гудамжинд гарлаа, ядаж байхад лезингээ хугацаандаа төлөхгүй байсаар автомашинаа хураалгасан байдаг, яая даа чамайг. Америк чамд түй ч хамаагүй хахаха

Avatar

Мээдээ 2023-10-10 202.126.89.103

муу зөнөг өвгөн мунхаглаж байж цөмийн цохилтонд өртөх нь л дээ.

Avatar

zochin 2023-10-10 142.114.7.208

тэр xаа байгаа украйн израйл яаxав наад ногоон автобусныxаа xэргийг Солонгосууд тэр 2 сайдаа цаазаар ав гэж Монголчуудад урайлсан байна үүнийг үз https://www.youtube.com/watch?v=l4yC7qFH0RY&t=904s

Avatar

Манай америк 2023-10-10 202.126.89.95

америкийн улс дотор нь устагдаг ажиллагаа бүх дэлхийд бодлогоо тулагдаг ажил урагшаа явахаа байлаа шүү яана

Avatar

зочин 2023-10-10 66.181.185.224

Байден з****г зарах сонирхолтой, Изральд туслах нэрээр Украйныг зэвсэглэх төсөв гаргуулахын тулд төсөлийг нэгтгэх саналтай байна. Авлигатай, тооцоо замбараа муутай Украйнд туслах нэрээр цавчаа хулгай хийх байх. Израиль бол мэдээж тооцоо хяналттай учир Израилын нэрийг ашиглах Украйнд мөнгө угаах л зорилго өвөрлөж байх шиг байна.

Avatar

Нэргүй 2023-10-10 94.16.112.22

Байден сүүлчийн Украйн хүнийг дуустал туслана гээд л

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж