"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

"Ногдол ашиг тараахаас өмнө төмөр замаа холбох шаардлагатай"

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр /2023.10.10/  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн онцгой дэглэм тогтоосон. 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улс нийтдээ 48.9 сая тонн нүүрс экспортод гаргаад байгаагийн 42 хувь буюу 20.6 сая тонн нүүрсийг нь тус  компани дангаараа экспортод гаргажээ.

"Эрдэнэс Тавантолгой" бондын I,II транчыг амжилттай төлж дуусгасны зэрэгцээ онцгой дэглэмийн хугацаанд нийтдээ 23.7 сая тонн нүүрс олборлож, 29.5 сая тонн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Мөн энэ онд Монголын хөрөнгийн биржээр нийт 50 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 726.9 сая ам.долларын үнэлгээтэй, 5,958.4 мянган тонн нүүрс арилжиж, 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг хүсэлт гаргаж шаардлага хангасан компани бүрд ижил тэгш зарчмаар, нээлттэй, ил тод байдлаар олгож байгааг мөн онцолсон.

Төсвийн зардлыг бууруулснаар 363.2 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн. Төсвийг хэмнэх, өр бууруулах, мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр “ЭТТ БОНД”-ын I, II транчын 236.5 тэрбум төгрөг, 52.3 сая ам.долларыг хугацаанд нь өөрсдийн орлогоор амжилттай төлж барагдуулсан. Түүнчлэн компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг өөрсдийн борлуулалтын орлогоор санхүүжүүлж, гадны эх үүсвэрээр өр төлбөрийг огт нэмэгдүүлээгүйг танилцуулгад дурдсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд хувьцаа эзэмшдэг 2.5 сая иргэнд ногдол ашиг хэзээ тараах боломжтой эсэх, мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш төрсөн Монгол Улсын иргэнд хэзээнээс Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшүүлж, үр өгөөжийг нь хүртээх вэ гэдэг асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэнд эзэмшүүлэх асуудлыг судалж, 2023 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах. 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй ирэдэд нөхөн олгох асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдэрлэ гэдэг даалгарвыг УИХ-аас 2023 оны нэгдүгээр сарын 19-нд та бүхэнд үүрэг болгосон. Энэ үүрэг даалгавар хэзээ ажил хэрэг болох вэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноор  менежмэнтийн хувьд сайжирсан ажлууд их байна. Компанийн цэвэр ашиг 2023 оны III улиралд 2.7 их наяд болсон, IV улирал дуусахад 4 их наяд гараад явах нь. Ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөн олгох УИХ-ын тогтоолыг хэзээ хэрэгжүүлэх вэ. Шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хувьцаа олгох асуудлыг хэзээ шийдэх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг бол Монгол Улсын 2.5 сая иргэн 14.48 хувийг эзэмшдэг. 0.6 хувийг ААН эзэмшдэг.

Онц байдал тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК  4.3 их наяд төгрөгийн өртэй байсныг 2 их наядаар бууруулсан.  Засгийн газраас онцгой дэглэм дуусах хүртэл хугацаанд компанийн өр төлбөрийг цэгцэл, үйл ажиллагааг нь жигдрүүл гэж шийдвэр гасран учраас хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хойшлуулсан. 2022 оны жилийн эцсээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.  Энэ ашгийг 2.5 сая иргэнд хуваарилахад нэг иргэнд 115 мянган төгрөг ногдох юм билээ. Хувьцаа эзэмшигчид болоод Засгийн газарт  танилцуулж байсан. Тухайн үед баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулаад, төмөр замын холболт гээд үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийгээд энэний дараа ногдол ашгийг ярих нь зөв юм гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:

-1072 хувьцаа эзэмшигчдэд хэзээ ногдол ашиг өгөх вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө төрсөн 2.5 сая иргэд эзэмшдэг. Энэнтэй холбоотойгоор 2019 онд ашигтай ажилласны ногдол ашгийг 2020 онд хуваарилсан. Нэг иргэнд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Түүнээс хойш өгөөгүй. 2022 оны хувьд яригдаад байгаа. Засгийн газрын төвшинд танилцуулсан.  Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөл онцгой дэглэм тогтоосон, үйл ажиллагааг нь жигдрүүлсний дараа ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзсэн.

Онцгой дэглэм тогтоосон хугацаа аравдугаар сарын 21-нд дуусч байгаа. Бид 2 их наядын өр төлбөр барагдуулсан ч цаана нь 2 их наядын өр байна. Төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлага бий. Ногдол ашиг тарааснаас илүү төмөр замаа холбоод, баяжуулах үйлдвэр, угаах үйлдвэрээ ашиглалтад оруулаад авах юм бол 1 тонн нүүрснээс нэмэлтээр 70 гаруй доллар нэмэгдэж орно. 23 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд энэхүү экспорт хоёр дахин өсөх бололцоотой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд дээрх асуудлуудыг шийдвэрлэсний дараа ногдол ашгийн асуудлыг авч үзэх нь зөв юм гэдэг байр суурьтай байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-10 76.220.74.140

Төмөр замаа холбосон гээд тууз хайчлаад байсан яасан бэ шуундаа.

Avatar

Зочин 2023-10-10 76.220.74.140

МАНыхаан ногдол ашиг гэж сонгуулийн ажлаа бодохоос өмнө амин чухал салбар луугаа хөрөнгө оруулалт хийгээчээ.Энэ өвөл эрчим хүч доголдвол хот хөлдөнө шүү. Нефть, цэвэр усны хангамж, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж гээд….

Avatar

Хот хөлдөх нөхцөл гарсан түүх маш ховор 2023-10-10 66.181.176.30

Хот хөлдөх хэмжээний эрчим хүч доголдохгүй! эрчим хүчний хзгаарлалт гарч болох магадлалтай.

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.221

Хулгайчуулын идсэн, цөлмөсөний дүнд бий болсон өр төлбөрийг иргэдэд очих ёстой мөнгөөр хаах нь хэр зохимжтой вэ?

Avatar

Fa 2023-10-10 66.181.189.132

Yun zam guur barih be noogdol ashigaa aviya

Avatar

- ylcuin 2023-10-10 216.38.195.74

– unypzjxdr, yxdr-1 – ##; @

Avatar

Нэргүй 2023-10-10 216.38.195.74

– pokamy

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.176.105

hunii unergui shaarnuudiin buugnurul MAH

Avatar

Зочин 2023-10-10 66.181.160.89

Яахаараа хүний өмнөөс хүний өмчийн ноогдол ашгийг өгөхгүй гээд байгаа юм. Ноогдол ашгаа авмаар байна.

Avatar

Монгол 2023-10-10 202.21.110.106

Монголын газрын баялаг ард түмнийх гэдэг зууны шилдэг онигоо.Үнэндээ ард түмний биш намын баялаг болоод удаж байна.Энэ баялагаас хэдхэн олигархууд цөм баяжиж байгаа .Ард түмэнд бүтээн байгуулалт нэрээр юу ч өгөхгүй .Номхон тэмцдэггүй арчаагүй ард түмэн хэзээ ч баялагаасаа хүртэхгүйлдээ

Avatar

Bayraa 2023-10-10 66.181.186.182

muusain narnii hogshon tsuwdagaa unjuulsan baniduud udahgvi jangaa gudrah bolno tun udahgvi

Avatar

Зураач Лондон 2023-10-10 90.208.245.113

Бүтээн байгуулалтаа явуулсан нь дээр!

Avatar

ЗОЧИН 2023-10-10 103.212.117.194

Төмөр зам баръя гэсэн . Ард түмэн за гэв . Дараа нь угаах үйлдвэр баръя гэсэн Хэл амтай за гэв . Одоо төмөр замаа холбое гэв .Төр өөрөө баялгаасаа гэнэ биз . хүртээх эрхтэй гээд ард түмэндээ хувьцаа тараасан .Ингээд үргэлжлээд яваад байх юм биш байгаа даа. Үнэ цэнэгүй ч юм шиг. Дараа нь 5 толгойн цахилгаан станц баръя оход болмоор юм шиг . д , мөн төмөр замаа холбгээд юу юу гэх бол .Ерөнхий сайд нь 1.8 их наяадыг орлого илүү оллоо гээд аймаг болгонд яриад яваад байх .

Avatar

Иргэн 2023-10-10 103.212.116.161

Угаасаа өгөх сэтгэлгүй өлөн хулгайчид худлаа ярихаас цаашгүй. Өөрсдөа идэж уух гэж дандаа худлаа хөгжил ярьна. Үлдсэн мөнгөөр тэгээд хийж бүтээсэнмнь хаана бна. Олох тусам л их иднэ биз.

Avatar

Зочин 2023-10-10 202.126.89.232

100 мянган төгрөг өгвөл бөөлжис баас болоод л, баахан хүүхэд хүчиндүүлээд дуусна, төмөр зам нь хнрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.112.218

Төрийн мэдлийн хувьцааны ашигаар наад ажлаа хий ард иргэд чинь туйлдаж уналаа зарим нь ашгийг хүртэж чадалгүй бурхны орондоо заларч байна

Avatar

МАН хуурамж төрх 2023-10-10 139.5.216.154

МАН ын одоо шалгагдаж байгаа Т.Аюурсайхан Ганхуяг тэргүүтэй олон улс төрч нар нүүрс хулгайлж баяжиж болдог хөрөнгөө хувьцаа болгон баталгаажсан иргэд ноогдол ашиг авах болохоор эх орон ч шударгын дүр эсгээд хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.112.218

Битгий х** МАН-ын хулгайч нар хулгайлсан ард түмэн ашгаа авмаар байна тэгж хулгайч нарын хоол болгосоноос

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.181.216

Bayalagiin xaraal xursen uls gej Mongol shig iim uls l baina baix daa.

Avatar

Зочин 2023-10-10 81.223.228.110

Овоо цэгцтэй болж байгаа ганц газраа яваж өрнөөс нь салгаж, үйлдвэрээ барьсан нь дээрээ. Бэлэн мөнгө тарааж болохгүй.

Avatar

Зочин 2023-10-10 66.181.161.95

Цалин, тэтгэвэр нэмэх, ногдол ашиг өгөх, ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө тараах зэрэг нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг тэр хэмжээгээр нэмэгдүүлдэг. Гэтэл нөгөө талд нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлттэй тэнцэх хэмжээгээр барааны нийлүүлэлт шууд нэмэгдэх боломжгүй. Тийм болохоор мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд, барааны нийлүүлэлт хэвээрээ нөхцөлд юмны үнэ өсч, мөнгөний үнэ унах замаар тэнцвэр тогтдог.

Avatar

Иргэн 2023-10-10 66.181.177.68

БЭТ Ж.Ганбат саш сайн ажилласан .Түр хугацаагаар ч гэсэн үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй.

Avatar

зочин 2023-10-10 139.5.219.92

Ганбатыг 24 он сонгууль хүртэл ажилуулаад Их хуралд нэр дэвшүүлэхээр хүн баына.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.88.183

зайл новшоо.

Avatar

ЗОЧИН 2023-10-10 202.70.44.46

Нүүрс угаах үйлдвэр, төмөр замаа холбож байж ноогдол ашгаа тараана шүү, дандаа халамж,

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.46.23

Битгий тэнэгт. Хүний өмчийг хүний өмнөөс захиран зарцуулах эрхийг хэн эдэнд өгсөн юм бэ? Төрийн мэдлийн хувьцааны ашгаар тэрийгээ хийнэ биз. Нүүрс угаах үйлдвэрт нь чи хөрөнгө оруулж болно шд, дуртай бол. Ийм юм ойлгохгүй мангар болохоор л Монголд хөрөнгийн зах зээл, үйлдвэрлэл бизнес жинхэнэ утгаараа хөгжихгүй байгаа юм шд

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.46.23

Хувьцааны ноогдол ашиг бол халамж биш шүү мангар аа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж