"Элэгний В, Д вирүсийн давхар халдвартай 150 мянган хүн ямар ч эмчилгээгүй байна"

"Элэгний В, Д вирүсийн давхар халдвартай 150 мянган хүн ямар ч эмчилгээгүй байна"

"Элэгний В, Д вирүсийн давхар халдвартай 150 мянган хүн ямар ч эмчилгээгүй байна"

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, эрдэмтэн Д.Наранбаатартай ярилцлаа.


Хорт хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэлт маш чухал гэдгийг та хэлж байна. Гэтэл монголчууд их хэнэггүйгээс болж хавдраа бүр хожуу шатандаа оруулж хүндрүүлдэг?

-Элэгний хорт хавдрыг оройтож оношлоод байгаа болохоор өвчтнүүдийн 80 хувь нь нэг жилийн дотор нас барж байна. Тэдний ихэнх нь гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож байна. Хорт хавдар гурван сарын дотор хоёр дахин томордог. Гэтэл хорт хавдрыг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэх боломжтой.

Энд нэг тоо хэлэхэд, элэгний хавдраар нэг жилд 1800 хүн буюу өдөрт таван хүн нас барж байна. Энэ нь дэлхийн дунджаас 10 дахин их гэсэн үг.

Элэгний В вирүсийн халдвартай хүн 20 жилийн дотор хорт хавдартай болдог бол хэрэв В, Д вирүсийн халдвартай бол таван жилийн дотор хавдар болдог. Нас залуу байх тусмаа улам хүндэрдэг байна. Дархлааны систем нь өндөр байх тусам хавдар улам үсэрхийлж, бусад эд эрхтэнд нь нөлөөлдөг юм.

-Элэгний Д вирүсийн эмийг үйлдвэрлэгч компанийн Ази хариуцсан захирал Монголд ирэхэд Эрүүл мэндийн яамнаас үнэ дээрээ тохирч чадаагүй байна. Үүнээс болж өөр эмчилгээ, эмгүй болсон 150 мянган хүнийг хэрхэн эмчлэх асуудал тулгамдаж байгаа талаар ярихгүй юу?

-Монголд нийт 250 мянган хүн элэгний В вирүсийн халдвартайгаас 60 хувь нь буюу 150 мянган хүн элэгний В, Д вирүсийн давхар халдвартай. Тэд одоо ямар ч эмчилгээ байхгүй, арга ядаад хүлээж байна. Мөн элэг шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн 70 хувь нь В, Д вирүсийн давхар халдвартай байна. Тэдний дундаж нас нь 45. Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 300 орчим хийсэн бол гадаад, дотоод нийлсэн хагалгааны тоо 1000 гарсан. Элэг шилжүүлэн суулгах мэс засал дунджаар 100-500 сая төгрөгийн өртөгтэй. Хагалгааны дараа байнгын дархлаа дарангуйлах эм уудаг. Энэ хүмүүсийг эмчилгээнд хамруулах талаар судлахад АНУ-ын Gilead компанийн үйлдвэрлэдэг Hepcludex тариан эмчилгээ байна. Германы компани хөгжүүлэлтийг нь хийж байгаад АНУ-ын компанид 1.5 тэрбум ам.доллараар худалдсан байдаг.

Европын улс орнууд энэ компаниас даатгалаасаа шууд худалдан авалт хийж, иргэддээ үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Хамгийн багадаа 1-3 жилийн эмчилгээ хийж, сайн үр дүн гарна. Энэ нь уудаг эм биш гэдсэндээ тарьдаг тариа юм.

Монголын Эрүүл мэндийн яамнаас Гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-ын компанитай уулзах хүсэлтээ тавьсан боловч холбоо тогтоож чадаагүй юм билээ. Тэгээд 2023 оны гуравдугаар сарын сүүлчээр С.Чинзориг сайд надтай уулзаж "Энэ компанитай холбож өгөх арга байна уу” гэсэн. Би "Одоо АНУ-руу явах гэж байна. Та дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д ирвэл би уулзуулж өгье" гэсэн. Тэгсэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас томилолт авч чадалгүй, тэнд очиж чадаагүй. Сүүлд наймдугаар сарын сүүлчээр нэг цахим хурал хийж, 2500 ам.доллар буюу есөн сая төгрөгөөр энэ тариаг худалдан авахаар болсон байна. Бүтэн жилийн эмчилгээ хийхээр 120 сая төгрөг болно. Эрүүл мэндийн даатгал хуулиараа тарианы үнийг хөнгөлөх боломжгүй. Зөвхөн эмийг хөнгөлдөг. Бид элэгний С вирүсийн эмийг анх 92 мянган ам.доллар байсныг 1200 ам.доллар болгож, 100 дахин хямдруулсан. Ерөнхий нэршлийн эмийг оруулж ирээд 300 дахин хямдруулсан. Бид С.Чинзориг сайдад ядаж 100 дахин хямдруулах саналыг тавих байсан юм.  Монголд орж ирэхдээ 30 ширхэг буюу нэг сарын тариа нь 2500 ам.долларын үнэтэй. Тэгэхээр гурван жил эмчилгээ хийхэд 400 сая төгрөг болно гэсэн үг.

-Таны зүгээс одоо ямар гарц гаргалгааг хэлэх вэ?

-Элэгний В, Д вирүстэй иргэдийн цахим группт байгаа иргэд ОХУ-аас баталгаагүй тариаг 5.3 сая төгрөгөөр оруулж ирэхээр ярьж байна. Хууль бусаар үйлдвэрлэсэн тарианд ус шахаж өгснийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний вирүсийн халдвартай 100 мянган хүнийг эмчилж эдгээнэ гэж тусгасан. Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой мөнгөөр шууд худалдан авалт хийе гэдэг саналыг хэлж буй. Одоо ЭМД-аас 100 хувь хөнгөлж буй Новартис компанийн эмүүд болох даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны эм, хөхний хавдар, уушигны архаг бөглөрөө зэрэг найман төрлийн эмийг нэг ам.доллараар худалдаж авах ажлыг бид 2019 онд хийсэн. Бид ийм зарчмаар явъя гэсэн. Та бүхэн төсвөө гаргаж, цөөн ч гэсэн хамаагүй тариаг нь худалдан авч, иргэддээ эмчилгээ хийчихээд буцаагаад дата мэдээллээ өгье.

Жишээлбэл, тухайн хүний овог нэргүйгээр эмэгтэй, 30 настай хүн эмчилгээ хийгээд ийм үр дүн гарсан гэдэг дата мэдээллээ өгье. Та нар эмээ хямд өгөөд, бид датагаа хуваалцъя гэсэн юм.

Элэгний Д вирүсийн хувьд сайн мэдээ гэвэл 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн дунд Д вирүсийн тархалт нэг хувиас доошоо орсон. Өнгөрсөн 2013 оны судалгаагаар 400 орчим мянган хүн элэгний Д, С, В вирүстэй байна гэж үзэж байсан. С вирүсийн халдварын эсрэг “Элэг бүтэн монгол” төслийг 2017-2019 онд идэвхтэй хэрэгжиж, 60 орчим мянган хүн эмчилгээ хийлгэж, ерөнхийдөө маш буурсан байгаа. Тиймээс элэгний В, Д вирүсийн халдварыг эмчлэх эмчилгээнд анхаарах хэрэгтэй байна. Элэгний В вирүсийн хувьд бүрэн эдгээдэг эмчилгээ бус дарангуйлдаг л эмчилгээг хийж байгаа. Бид удахгүй 1300 хүнийг хамруулсан том судалгааг хийх гэж байна. Судалгаанд хавдартай гэж шинээр оношлогдсон 400, элэгний хатууралтай 300, элэгний вирүсийн халдвартай, архаг үрэвсэлтэй 300, эрүүл биетэй 300 хүнд эсийн цоо шинэ аргаар эмчилгээ хийнэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 94.239.109.128

ONOM san sudalgaa, too barimttai bn, bravo, gehdee enenii ard Aimar yum bdag yum, zah zuhaas ni l ene bn ,

Avatar

Нэргүй 2023-10-10 103.57.94.123

С вирустэй хүн энэ Наранбаатрын хөөцөлдөж оруулж ирсэн эм уугаад одоо вирусгүй болоод зүгээр явж байна Гэтэл манай эрүүл мэндийн яа м хөдөлж ядаад байх юм Энэ хүн чинь ардаа олон эрдэмтэнтэй бүхэл бүтэн багтай хүншүү Судалгаагны ажил хийдэг Юм хийдэг нэгнээ яах гэж ингэж харлуулж байдаг юмбэ Энэ муулаад байгаа хүмүүс бол Элэгний өвчтэй бидэнд туслахгүй хүмүүс шүү Бид Наранбаатартаа итгэх хэрэгтэй Энэ хүн бол С вирустэй олон хүнд тусалсан юм болохоор Вболон Д вирустэй бидэнд одоо туслах гэж бна

Avatar

Зочин 2023-10-10 202.126.90.157

анх хийсэн улсад яахаараа баталгаагүй чанаргүй тариа бдгын бэ а**а шүү л**р минь

Avatar

Үнэнийг хэлнэ 2023-10-10 202.55.188.36

европт худалдаан гарсаны дараа Gilead компани энэ тариаг ОХУ-ын Гепетера ХХК-аас мирклудекс Б буюу Hepcludex (квроп нэршил) тариаг үйлдвэрлэх эрхийг худалдаж авсан юмаа. Наранбаатараа өөрийнхөө халаасыг зузаатгаж ханасан бол монголын ард түмний өвчин зовлон зүдгүүрээр шоудаж одоо ханаа. Туршилт хийж олон хүнийг зовоохоо ч болио. энэ хүн бол хонины арьс нөмөрсөн чоно шүү. Аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай.

Avatar

Зочин 2023-10-10 202.126.90.157

ш*****а писда минь наад тариаг чинь анх орос франц германы эрдэмтэд хийгээд сүүлд тэр америкийн компани чинь патентыг нь худалдаж авсан юм шүү оросд хямдхан германд 1сарынх нь 14000 евро Францад даатгалаар үнэгүй хийгдэж бгаа хүмүүсийн өвчнөөр бизнес хийх хэрэггүй шүү

Avatar

Үнэнийг хэлнэ 2023-10-10 202.55.188.36

Гадны санхүүжилтээр элэгний эмийн туршилт хийж тэрнийхээ хөлсийг гаднаас авдаг. Германаас. Наранбаатарын дүү Насанжаргал эмч элэг төвийн туршилтын үйлд ажиллагааг хариуцаж явдаг. Gilead -iin Hepcludex гэж нэрлээд байгаа тариа бол анх Орос улсаас гаралтай. ОХУ Германы хамтарсан баг энэ тарианы эмнэлзүйн туршилтыг 2014 оноос хойш хийж байгаад дараа нь европын холбооны хамтарч судагаагаа үргэлжлүүлж анх 2019 онд хэрэглээнд ОХУ-д нэвтрүүлсэн. Түүний дараа ЕВРОПТ 2020 онд Hepcludex нэрээр худалдаанд

Avatar

Үнэнийнг хэлнэ 2023-10-10 202.55.188.36

Энэ Наранбаатар одоо болио. Коронавирусын үеэр гарч ирээд иргэдийн тархийг угааж эхэлсэн. Тэрнээс хойш тархи угааж Элэг бүтэн монгол нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа нэр доор улсын төсвөөс өчнөөн тэрбумаар нь идэж байна. Үнэндуу улсын төсвөөс авсан элэг бүтэн монгол төсөлийн ихэнхи мөнгийг энэ хүн шууд идсэн. Элэгний эм оруулж байгаа нэрээр туршилтын эм оруулж ирж өвчтэй зовлонтой хүмүүс дээр Элэг төвөөр дамжуулж туршилт хийж байна. Элэг төв үнэндээ туршилтын төв.

Avatar

Зочин 2023-10-10 202.55.188.93

Худлаа л ярихгүй байя л даа!!! Хавдар судлал дээр элэгний б, д вирустай f3 циррозтой хавдрын маркераар хавдартай гарчихсан очиход "Та хөл дээрээ явж байна шүү дээ, манайх ачааллаа дийлэхгүй байна, бүр хүндрэхээрээ ир" гэдэг хариуг нэг эмэгтэй эмч өчиггүй хэлж байсан! үхэхийнхээ өмнө очихоор үхэхээс өөр ямар зам байх юм бэ угаасаа???????? Арчаагүй төр 🤬

Avatar

Г 2023-10-10 66.181.188.224

физикч байж монголын эмч нараас илүү нийгэмд их хэрэгтэй үйл бүтээж байгаа хүн байна

Avatar

Нэргүй 2023-10-10 202.131.227.42

энд сэтгэгдэл бичсэн хүмүүс энэ хүний хийж бүтээж байгааг хараад атаархдаг нь гарцаагүй. Эрүүл мэндийн яамны суганы үснүүд л бичсэн нь харваас илт байна, ичиж амьдар даа та нар, ганц ширхэг эм бүтээчихэж чадахгүй байж хүн рүү хуцалдаж дайрахдаа л сайн юм даа муу нохойнууд

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.12

новартисын 1долларын эмүүд худлаа ямар ч хэрэггүй хог бна гээд байна лээ шүү Саахар буулгахгүй холестрин буулгахгүй даралт буулгахгүй

Avatar

зочин 2023-10-10 80.83.237.7

С вирусын эм оруулж ирэхэд Наранбаатар их үүрэг гүйцэтгэсэн. Олон хүний амийг аварсан нь үнээн. Тэр хүмүүс талархах хэрэгтэй. Одоо д вируын эмийг авчирч олон хүнд буян болоосой

Avatar

ЗочинЭнэ нөхөр бол манай нийгмийн толь 2023-10-10 103.212.117.114

Энэ хүн ганцаараа зальт этгээд биш шүү дээ. Манай нийгэм тэр аяараа залижин аргаар амьдрагчдаар дүүрсэн.Энэ нөхөр бол манай нийгмийн толь

Avatar

Нэргүй 2023-10-10 202.179.21.225

ЭМЯ муу ажиллаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.185.42

Элгээр өдөр бүр 5 хүн нас бардаг гэж үнэн шдэ Бүх эмч нар ярьж бна Энэ хүн бол судлаачдын багтай юм хийж байгаа хүн шүү Элэг бүтэн монгол хөтөлбөр хэрэгжиж С вирустэй хүмүүс эмчлэгдээд байгаа шүү Одоо Д вирустэй хүн 5 жилийн дотор Хорт хавлар болоод үхээд байгаа нь үнэншдэ Хэзээ Манай эмч нар түргэн хөдөлж дорвитой ажил хийж байлаа Монгол хүнийг эдгээчих юмсан гэхээсээ илүү өвчнөөр бизнес яаж хийхэв гэж тархиа ажиллуулдаг болсон Ийм эмч нар Ийм яаманд итгээд байвал хол явахгүй нь тов тодорх

Avatar

Зочин 2023-10-10 202.9.46.230

Уул нь энэ хүнийг нөгөө етөнцрүү илгээчихвэл олон хэлмэгдсэн хмүүсийн өс тайлагдах юм байгаа юм даа. Тамд их ч удна даа. Нүгэлийнх сав дүүрээгүй л юм байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-10-10 66.181.161.149

ЭНЭ ЁСТОЙ ЖИНХЭНЭ "ХУД БОЙ" ШҮҮ ДЭЭ! ХААНА ХЭНИЙГ ЗАЛИЛАХ ВЭЭ Л ГЭЖ ТАРХИА ГАШИЛГАДАГ ХҮН.. ЖИНХЭНЭ ЦАГААН ЗАХТАЙ ЛУЙВАРЧИН ДАА

Avatar

Нэргүй 2023-10-10 103.10.21.9

өвчин хэлж ирэх биш дээ нийт монголчууд бид өвчин зовлонд байгаа хүмүүст энэргүй хандаж байх хэрэгтэй .Онон сангийн энэ хүний хичээл зүтгэлээр монголчууд С вирус эмчилдэг болсон үнэгүй хүртэл өгдөг байсан хүний хийсэн сайн үйлс эргээд өөрт нь ирэн тийм д монголчууд аа сайн зүйл үйлдэж буй нэгэнээ дэмжиж явбал чамд ч нийт монголчуудад хэрэгтэй .

Avatar

зочин 2023-10-10 103.212.116.213

энэ нэг эмний ченж дандаа худлаа солирч байх юм. монголд бүртгэгдсэн өвчний мэдээлийг дөвийлгөж яриад гадаадын эмний үйлдвэрүүдээс хөнгөлттэй авчаад хэд дахин нугалаад монголдоо зардаг луйварчин

Avatar

Дорж 2023-10-10 1.145.82.160

Ээ ичиж үхлээ энэ зарим сэтгэгдлийг хараад, Монгол улсын ЭМЯ, эмч нар элэгний Ц вирусд бууж өгөөд байсан, ОНОМ сангийн хүчин чармайлтаар олон мянган хүн элэгний Ц-с бүрэн эмчилэгдсэн байгаа бол үнэн баримт! Одоо элэгний Д,Б вирусны эмчилгээг авч ирж олон монголчуудаа авраарай!

Avatar

Зочин 2023-10-10 66.181.161.206

Тархи угааж бизнес хийхээ больчих доо

Avatar

Эх оронч 2023-10-10 202.126.90.32

чи өөрөө тэнэг орк

Avatar

Зочин 2023-10-10 139.5.218.179

Монголын эрүүл мэндн үй түмэн эмч мэргэжилтнүүд физикч ээр толгойгоо мэдүүлэхдээ тулаагүй. Хоосон сенсаци хийж өвчтөний сэтгэлзүйгээр тоглох гсн ядмаг арга. Бүхэл бүтэн халдварт өвчний хяналт үнэлгээтэй орон

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.115.55

haana tiim olon hyn bgaa um , microfon oldson deer geed shaaj ugdug garuud ih bolsonn. bna shy

Avatar

Нэргүй 2023-10-10 129.16.30.104

Бүхэл бүтэн улсын гадаад харилцааны яам нь гадны компанитай холбоо тогтоож чадахгүй байсан гэж юу яриад байгаа юм. Тэнд байдаг элчин сайдын яамны албан ёсны ажилтнууд нь чадна шд. Яам нь чадахгүй байхаараа хувь хүнийг гуйгаад явж байдаг. Нөгөө гар нь би чадсан, сайд нь ирээгүй ухааны юм яриад байх юм. Физикчээр сурчихаад одоо болохоор өөрөө өөртөө биофизикч цол өгчихөөд эрдэмтдийн баг гээд өөртэйгээ нийлсэн хэдэн шуналтай Америкчуудтай нийлээд туршилтын эм Монгол руу шахах гээд явж байх шив.

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.115.55

unen iimerhyy umnuudaas bolgomjiloh hergtei , harvaas l mungunii hoinoos uhen hatan yavaa uls bna

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.187.182

Mongolchuudiig delhiin haana ch hench toodoggui um za. uher ci medej av. bodit baidlaa oilgo. gadaad yaam geheer USA iin tom kompani dolignood pyaldagdah umu? tiim um baidaggui um ac min. ene huntei bol harin haricna za, yaagad gevel ene hun cin salbartaa huleen zuvshuurugdsun hun

Avatar

зочин 2023-10-10 203.217.139.240

Минйи мэдэхийн энэ хүний ард талд маш сайн баг ажилладаг гэж эмч хүнээс сонссон. Та нар очиж, хийж байгаа ажлыг нь үзээд дараа нь тодорхой бичвэл зүгээр байх. Судалгааний ажил хийж байгаа хүнийг ингэж муулах хэрэггүй дээ. Ийм ажил хийхэд маш их цаг, мөнгө шаарддагыг даан ч хүн бүр мэдэхгүй хэцүү юм даа. Би ийм залуу хүн Монголд байгаад бахархаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.5.202.130

Энэ нөхөр хамгийн хөгийн гар штээ. монголчууд дээр туршилт хийдэг. Төрөөс мөнгө шантаажил авдаг. Хөгийн гардаа

Avatar

Зочин 2023-10-10 122.201.23.226

ЭНэ нөхөр мөнгөний үнэр авчихаж ковидын үеэр вакцинаар ард түмний толгой эргүүлсэн дээ тэр вакцины хор уршиг одоо хүртэл үргэжилсээр байна өвчины эмгэг болон үлдлээ

Avatar

б 2023-10-10 59.153.114.224

Энэ худ гар

Avatar

Zochin 2023-10-10 202.126.88.101

Chi hymyysiin setgeleer hudlaa shouwuudahaa bolio, yrij bh-iin orond zygeer bai, covid-oorch mun ih hudlaa duvchignusunduu s**

Avatar

Нэргүй 2023-10-10 103.26.192.43

Энэ эмч биш хүн гэсэн шүү, төсөл дээр амтшсан хүн, эмч нарын үгийг сонсоё, чи зөвхөн менежмэнт зохион байгуулалтыг нь л гэхээс элэгний эмч нарын үгийг л сонсмоор л байна оо, 250000 хүн насанд хүрсэн хүмүүсийн 6 хүн тутамын нэг гэж үү үгүй байхаа, В Делта хавсарсан нь 10 хүн тутамын нэг, бодиттой ярих хэрэгтэй, хүмүүс бүгд вирусийн шинжилгээ өгч чадах уу

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.107.37

Энэ бас шаадааг гар шүү, ковидоор мөн ч их попорч, ЗГ т пялдагдаж вакцин шахсан гардаа. Одоо тэр шахуулсан залуус нь нойрондоо үүрд унтаад байгаагын гол шалтгаануудын нэг энэ гачин нөхөр гэдгийг эргэн санах хэрэгтэй, мартамхай байж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.131.233.251

Мэдэхгүй юм даа, физикч хүн элэг ярихаар.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.104.2

Фикикч хүн ярьсаар байгаад С вирустэй олон хүний асуудлыг шийдсэн байгаа шүү.

Avatar

Zochin 2023-10-10 166.205.124.104

Sumiin.tamgiin.gazart.jijuur.hiij.baisan.hun.
eronhii.said.bolchihson.baihad.yagaad.
bolohgui.gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж