Хүүхэд хөнөөсөн гэмт этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв

Хүүхэд хөнөөсөн гэмт этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв

Хүүхэд хөнөөсөн гэмт этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэв

2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт бага насны буюу 7 нас 10 сар 16 хоногтой эмэгтэй хүүхдийг хүчиндэж, улмаар амь насыг нь хохироож, айлын модон жорлонд хаясан гэмт хэргийг үйлдсэн А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэж, хохирол, хор уршиг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Хэргийн талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манай  жорлонд хүүхэд нас барсан байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад бага насны эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэдгийг мэдээлж байв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр мэдээлэл хийхдээ "Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн.  Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудлыг ярилаа. Нэгд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийг өөрчлөлтийн төсөл, хоёрт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих, дөрөвт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө. Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтанг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох.

Нэг зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийх саналыг оруулах гэж байна. Монголын эрх зүйн тогтолцоонд 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг  насны ангиллыг 14 байсныг 16 болгож өөрчлөх саналыг оруулж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна.

Тухайлбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял байсныг 12-25 жил болж бүх насаар хорих ялтай болно. Мөн 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг одоогийн хуулиар 5-12 жил байгааг 12-25 жил болон бүх насаар хорих ял болгоно. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэгт 1-5 жил хорих ял байсныг 2-8 жил болгож, тэнсэн харгалзахгүй. Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдэх гэмт хэрэгт 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хорих байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ялтай болж чангарна. Хүчиндэх гэмт хэргийн тухайд ялгамжтай заалт оруулна. Хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамааруулж, 2-8 жилийн ял оноож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй. Мөн 16 нас хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 нас хүрээгүй хүнийг хүчиндвэл 8-15 жил байгааг 12-25 жил болон бүх насаар нь хорих болно" гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-10 124.158.70.35

2 нүд нь сохорч унжгар шохойжилт нь өтөж өмхийрч хорт хавдар болж тарчилж үхэх болтугай. х****л хийдэг бөө удганнууд хараалаа хийгээч ээ

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.160.60

Юуны чинь 25 жил, бүх насаар нь гянданд хорих хэрэгтэй!!! 30 настай хүчирхийлэгч а******н 25 жил суугаад 55 настай гарч ирээд инээгээд арзайгаад амьд явах нь байна шдээ??!!

Avatar

Зочин 2023-10-10 202.9.46.230

Бүх насаар нь хорих ял гэдэг бол үлдсэн бүх амьдралынх нь турш хорино гэсэн үг биш юм. Өөрийнх нь амьдарсан жилээр нь хорино гэсэн үн. Энэ тохиолдолд 21 настай хүн бол 21 жил хоригдоно гэсэн үг. Ялын дээд хэмжээ нь 25 жил гэхээр мань хүнд 4 жилийн хөнгөлөлт өгчээ.

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.119.15

Шоронд зүгээр тэжээгээд яахын. Цэмбэ нэхүүл. Чулуу, төмөртэй ноцолдуулбал багажаа з****г болгоод ашиглачихна. Хаалттай хориход насаар нь ажиллуулаад ажлын хөлсийг нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн сан, өнчин хүүхдүүдийг асрах газар мэт рүү шилжүүл. Ер нь халамж тэтгэврийн сангийн мөнгийг албадан хөдөлмөрлүүлсэн хөлс мөнгөөр бүрдүүлдэг болвол яасын. Жирийн ажлаа хийгээд явж байгаа иргэдийн нийгмийн даатгалд төлсөн мөнгөөр халамж тэтгэврийн сангаа бүрдүүлээд л одоо явж байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2023-10-10 38.42.106.107

Ёооо элбэгээ пиздаaa. Цааз мааз нь бсан бол. Шоронд цаадуул нь нугасалчих бгаа

Avatar

Дорлогжав би ба 2023-10-10 139.5.216.95

гаж донтой хун ба магдагуй маньяк болох хун ба хуний а**х цаазлах тухай яарьж ба гдэг гаж донтой маняк төрөлийн хун ба цагдаагын байгуулаг иймэрхуу улсуудийн ади хаягаар олж хяналт тавөих шалгаж бхгуй бол гадаадад иймэрхуу улсууд нийгэмийг цэвэрлэж бга гэж одон хунийг амь тасалсан бдаг

Avatar

ZOCHIN 2023-10-10 101.189.22.137

SHOROND N IIM GEMT HERGTNUUDIIG BUSAD N USTGAH ESTOI…HARIN TEDEND N URSHUUL UZUULEH N HUNII ESOND NIITCNE…

Avatar

Би 2023-10-10 66.181.189.254

Нэмээд нэмээд энэ үү? Бүх насаараа хоригдоод, давж заалдах эрхгүй мөн ямар ч төрлийн өршөөлд хамрагдахгүй гэж болдоггүй юм уу? Муусайн новшнуудад арай л хөнгөдөөд байх юм шийтгэл нь. Бяцхан өөрсийгөө хамгаалах чадваргүй амьтадыг хүчиндээд алж байхдаа гэмшээгүй гаруудад үхсэний хүний эрх байдаг юм!

Avatar

Нэргүй 2023-10-10 64.119.29.63

хүн амины хэрэг, хүчин, залилан зэрэгт угаасаа өршөөл үзүүлдэггүй шүү дээ. Гантулга гэгч нь магадлангаар суллагдсан бсан.

Avatar

иргэн 2023-10-10 202.126.89.126

иймэрхүү новшнуудад тэр олон жил бэлэн хоол өгч тэжээнэ гэж юу байсан юм бэ болж өгвөл цаазын ялтай болвол зүгээрл байгаа юм даа. ганц л сум

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.158

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.160.60

Ийм араатнуудад цаазын ял хэт хөнгөднө!! Харин бүх насаар нь тамлаж, "намайг бушуухан алаад өгөөч" гэтэл нь тарчлаах хэрэгтэй!!!

Avatar

Иргэн 2023-10-10 202.126.88.66

АЙМШИГТАЙ ГУДАМШИГТАЙ ЯРГАЧИН АЛУУРЧИДЫГ БҮХ НАСААР НЬ ЧАНГА ХАТУУ ДЭЛГЭМТЭЙ ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛУУЛЖ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ/цаазын ялгүй учраас/НИЙТЭД ЗУРАГ МЭДЭЭЛЭЛИЙГ НЬ БАЙНГА НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ ЯНЗ БҮРИЙН ХАНГАМЖ ЭРГЭЛТ ТОЙРОЛТ БҮҮ ҮЗҮҮЛ Уг нь цаазлах хэрэгтэй юм даа

Avatar

Иргэн 2023-10-10 202.21.124.129

АШГҮЙ ДЭЭ АДГЫН НОВШНУУД БҮГД ШОРОНД ГАЛЗУУРЧ МУУГАА ҮЗЭЖ ҮХЭЭСЭЙ

ИЙМ ЗАЛУУ БЖ ҮЕИЙН ХӨӨРХӨН ОХИНТОЙ НАЙЗЛАХЫН ОРОНД ИЙМ ЖИГШҮҮРТ ХЭРЭГ ХИЙЖ БДАГ ИЙМ НОВШНУУД ЗАСАРДАГҮЙ ГЭДГИЙГ БИД БҮГДЭЭРЭЭ ХАРЛАА
ЧАНГА ДЭГЛЭМД ДАРАМТАНД ҮЛДСЭН АМЬДАРЛАА ӨНГРҮҮЛЭХ БОЛЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.146

Хайран хоол байр гүэ мөн олон жил тэжээх нь ээ ганцхан сум уг нь хямд тусна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж