“Сүнжингранд” –ын захирлыг хорилоо

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

“Сүнжингранд” –ын захирлыг хорилоо

“Сүнжингранд”-ын захирлыг дэнжийн мянга дахь түр саатуулах байранд  өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь өнгөрөгч амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дээрх зочид буудалд байрласан БНСУ-ын иргэн 40 настай Ким Юу Сог, 37 настай Анжи Вонг, 38 настай Мон Жин нар бүлэглэн манай улсын хоёр иргэнийг зодож танхайрсан хэрэг үйлдсэн юм. Эл хэргийг  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн гэмт хэрэг мөрдөх тасаг шалгаж буй бөгөөд уг хэрэгт холбогдуулан “Сүнжингранд” зочид буудлын захирлыг цагдан хорих болсон байна.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж