Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Оросууд 20 мянга орчим украин хүүхдийг хууль бусаар хил давуулсан гэж Украины эрх баригчид тооцоолсон. Тэдгээр хүүхдийг эх оронд нь буцаах систем байхгүй, буцаж ирлээ ч зарим нь хүчирхийлэлд өртөж байгааг НҮБ-ын Хүний эрхийн алба өчигдөр /2023.10.09/ мэдэгдлээ. Украин одоогийн байдлаар 400 хүүхдийг эх оронд нь буцаан авчирчээ.

Гэхдээ украинчууд нутгийн өмнөд болон зүүн хэсэг, цаашилбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжгүй тул хүүхдүүдийн тоо тодорхойгүй.

"ОХУ-д эзлэгдсэн нутаг дэвсгэр, эсвэл ОХУ-д шилжүүлсэн украин хүүхдүүдийг буцаах тогтсон систем байхгүйд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар маш их санаа зовж байна. Гэр бүлдээ эргэн ирсэн хүүхдүүдийн зарим нь сэтгэл зүй болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн, гэрч болсон тухайгаа ярьсан байдаг" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын орлогч Нада Аль-Нашиф хэллээ. 

Украин хүүхдүүдийг хүчээр авч явснаа оросууд үргэлж цагаатгаж, няцаадаг. Асрамжийн газарт юм уу эцэг эхийн хараа хяналтгүй байгаа хүүхдүүдийг өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс Орос руу шилжүүлж, төрөл төрөгсөд дээр нь аваачдаг гэж Москва мэдэгддэг. Гэвч Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг украин хүүхдүүдийг албадан хил давуулсан хэрэгт буруутгасан.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Нэргүй 2023-10-10 118.221.209.8

гологдлуудыг нь буцаагаад хөөрхнүүдийг нь хүчиндэж тамлаж байна үйлийн үр нь ирнэ дээ ирэхгүй ч үзүүлнэ харж л байгаарай

Avatar

Нэргүй 2023-10-10 45.117.35.15

Мангасаас ч дор юм даа.

Avatar

Зочин 2023-10-10 103.212.116.103

Бүдүүлэг, дээрэнгүй Оросын төгсгөл ирж, бөхөхийн өмнө бадамлаж байна даа…

Avatar

Нэргүй 2023-10-10 203.98.77.114

Орос бол улс төрийн том тоглогч, түүхтэй, дайнч улс байж болохыг хүсдэг байж болно, гэхдээ хүүхдүүдийн энэ асуудал бол тэднийг хүн биш өөр төрлийн адгууснууд гэдгийг харуулаад байна даа, яаж ч бодсон энэ бол эрүүл хүний бодолд байж боломгүй зүйл

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-10 66.181.174.81

хятад гэж аймаар улс байна устгавал таарна

Avatar

Баба 2023-10-10 202.126.89.204

орос гж аймшигтай улс

Avatar

zochin 2023-10-10 202.126.89.151

Яа ч бодсон хүүхэд хулгайлж хүчээр авч явна гэдэг байж болохгуй харин аварч аюулгуй газар аваачаад асарч хамгаалж байгаад эцэг эхэд нь өгнө гээд байхад л оросыг л муулаад л дайраад байх юмаа ер нь дайны хөлд нэрвэгдээд эцэг эх нь хаачсан нь мэдэгдэхгүй байхад зайлуул аварсан л бна зарим нь асрамжийн газар байж таараа

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.204

гэноцид гдг чинь энэ шүү дэ, орос оо. Аврах нэрийдлээр эцэг эхээс н хүчээр салгаж аваад хэл соёлы нь мартуулаад орос болгох. буриад хальмаг-г яг ингэж дуусгасан улс

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.116.115

Хямд архинд тархи чинь манарсан байна. Болж үз.

Avatar

Нэргүй 2023-10-10 118.221.209.8

үгүй шүү эцэг эхийг нь алаад хүүхдийг нь хулгайлж йбайна . хүүхдүүд хүчинддэг гаж донтонгууд байхгүй юу . кремлийн зөнөгүүд хүүхэд хүчиндэж байна цус их урсаж байна тэнд тамын гал нээгдсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж