Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Хуучирсан мэдээ: 2023.10.10-нд нийтлэгдсэн

Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Орост авчирсан 20 мянган хүүхдээс 400 нь эргэж ирсэн

Оросууд 20 мянга орчим украин хүүхдийг хууль бусаар хил давуулсан гэж Украины эрх баригчид тооцоолсон. Тэдгээр хүүхдийг эх оронд нь буцаах систем байхгүй, буцаж ирлээ ч зарим нь хүчирхийлэлд өртөж байгааг НҮБ-ын Хүний эрхийн алба өчигдөр /2023.10.09/ мэдэгдлээ. Украин одоогийн байдлаар 400 хүүхдийг эх оронд нь буцаан авчирчээ.

Гэхдээ украинчууд нутгийн өмнөд болон зүүн хэсэг, цаашилбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжгүй тул хүүхдүүдийн тоо тодорхойгүй.

"ОХУ-д эзлэгдсэн нутаг дэвсгэр, эсвэл ОХУ-д шилжүүлсэн украин хүүхдүүдийг буцаах тогтсон систем байхгүйд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар маш их санаа зовж байна. Гэр бүлдээ эргэн ирсэн хүүхдүүдийн зарим нь сэтгэл зүй болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн, гэрч болсон тухайгаа ярьсан байдаг" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын орлогч Нада Аль-Нашиф хэллээ. 

Украин хүүхдүүдийг хүчээр авч явснаа оросууд үргэлж цагаатгаж, няцаадаг. Асрамжийн газарт юм уу эцэг эхийн хараа хяналтгүй байгаа хүүхдүүдийг өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс Орос руу шилжүүлж, төрөл төрөгсөд дээр нь аваачдаг гэж Москва мэдэгддэг. Гэвч Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг украин хүүхдүүдийг албадан хил давуулсан хэрэгт буруутгасан.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж