Согтуу жолооч цагдааг авлигадаж болох ч үхлийг авлигадаж чадахгүй!

Согтуу жолооч цагдааг авлигадаж болох ч үхлийг авлигадаж чадахгүй!

Согтуу жолооч цагдааг авлигадаж болох ч үхлийг авлигадаж чадахгүй!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тамга авсан даруйдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаа зарлав. Түүний өгсөн дэлгэрэнгүй тайлбар нь “Ерөнхий сайдын зүгээс бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхдийн насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш гэмт хэрэгт тооцдог болно.  Одоогоор манай улсад 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж зөрчлөөр торгуулсан дүн мэдээлэл бий….”

Түүний эл мэдээлэл нийгмийг хоёр талцуулж, нэг хэсэг нь шоронжсон хуулиар иргэдээ айлгах нь эсрэгээрээ цагдаа нарын авлигыг нэмэгдүүлнэ гэж харджээ. Иргэд ингэж хардах нь ч зүйн хэрэг. Угаасаа ч Монголд авлига, хулгай гаарсны нотолгоо нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар. Татвар төлөгчдийн 33.6 тэрбумаар хуучин автобус худалдаж авчраад өнгө, зүсийг хувиргаж байгаа хүмүүс бусдын зовлонгоор мөнгө хийхийг өлхөн чадна. Ямар сайндаа л “Сахиусан тэнгэр замын цагдаагийн ажиллаж байгааг нэлээд удаан хараад “хөгшөөн хоёулаа шидэт дохиураа тулчих уу” гэдэг онигоо хүртэл гарах билээ. Үндсэндээ, манай цагдаагийн байгууллага гүзээ ихтэй, хөрөнгөлөг хурандаа нараар дүүрсэн нь ард нь авлига, хулгай байна л гэсэн үг биз дээ.

Мэдээж, иргэдээ шоронгоор айлгаж, эрхэнд нь халдах нь ардчилал биш. Гэхдээ согтуугаар жолоо барих нь Үндсэн хуульд заасан бусдын аюулгүй амьдрах эрх чөлөөнд санаатайгаар халдаж байна гэсэн үг.

Товчхондоо, таны ганц лааз пиво уух эсвэл ганц хундага вино шимээд машинаа барих нь хэн нэгний амь насанд заналхийлж байгаатай ялгаагүй үйлдэл юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хасдаг. Харин жолоодох эрхээ өмнө нь хасуулсан эрхгүй, эсхүл жолооч биш, ангилалгүй үeдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.

Гэхдээ энэ шийтгэл хэт хөнгөдөж байгаа учраас ганц шөнийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 577 жолооч цагдаад баригдаж байна. Цаана нь хэчнээн согтуу жолооч бусдын амь, нас эрүүл мэндэд заналхийлж явааг мэдэх боломжгүй.

Тиймээс тэдэнд оноох ял, шийтгэлийг нэмэгдүүлэх нь нэг талаасаа нийгмийн захиалга болоод байгаа. Тэгж ярих юм бол хутга барьсан согтуу хүнийг гудамжаар явж байвал хүмүүс хараад зугатна. Харин согтуу жолоочийг бол хүмүүс хараад мэдэхгүй. Энэ өнцгөөс харвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн хутга барьсан алуурчнаас ч аюултай гэсэн үг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ялыг нэмснээр нэг талаасаа жолоочийн аюулгүй байдал, эрүүл мэндийг ч хамгаалж буй юм. Тиймээс согтуугаар жолоо барьж, шоронд орох уу, согтуурсан үедээ авто машинаа тавиад асуудлаас холуур өнгөрөх үү гэдэг иргэдээс шалтгаална. Мэдээж, “долоолгоны ханд” уусан, жимс идсэн хүнийг учир зүггүй, ямар ч хэл тайлбаргүй барьж хорихгүй нь ойлгомжтой. Согтуурлын зэрэг, хэмжээ, гаргасан зөрчил, учруулсан хохирлоос нь хамаараад ялын хэмжээгээ нэмэгдүүлье гэж байгаа нь хүний эрхийг хөндсөн биш хүний эрхийг хамгаалсан үг, үйлдэл.  Эцэст нь анхааруулахад, согтуу жолоо барилаа гээд цагдааг авлигадаж болох ч эрлэгийн элчийг авлигадаж чадахгүй. Асуудлын гол нь үүндээ, үүнийгээ ухамсарлаж чадахгүй байгаа иргэдэд байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.41.24

ҮРГЭЛЖ " ЭРХ" ГЭЖ СОЛИОРЦГООДГОО БОЛЬ. ТӨВШИН ТОГТУУН, ДЭГ ЖАЯГТАЙ, САХИЛГА БАТТАЙ, СОЁЛТОЙ БАЙЦГАА,

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.41.24

САНААТАЙ ГЭМТ ХЭРЭГ МӨН. САЛАН ЗАДГАЙ, САВСГАНАСАН САГСУУ ЗАНГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.107.40

songino hairhan ni soronzonbold gologoo chamaig martaagui barimt uldedeg tsag hunuus huvida avsan mongor goy chhj bandi mine 400 k

Avatar

Зочин 2023-10-10 202.126.89.16

Хуулийг чангатгах нь зөв. Авилга ихсэнэ г.м-ээр солиорох хэрэггүй.Гэмт хэрэг үүний дотор ноцтой аймшигтай гэмт хэргүүд улам өсөөд байна , Хүний амиар тоглогсод, хатуу аймшигтай муу сэтгэлтнүүд олшроод байн.Элбэгдорж мэт нь цаазын ял устгаж, хуулийн заалтууд хөнгөрүүлсэнээр иргэдэд асар их гамшиг уй гашуу чирч ирсэн гэж боддог. Зэрлэг танхай байдлыг цэцэглүүлж, хүн бус араатан авиртныг ихсгэж,улс нийгмийг үндсээр нь сүйтгэх нь ээ . Үүнийг засах ёстой.Адгуусууд биш хүн амьдардаг орон болцгооё

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.168.8

ДОЛООГОНЫ ХАНД УУСАН ГЭЭД СОГТУУГААР ГАРЦАН ДЭЭР ЖИРЭМСЭН ОХИН ДАЙРЧ АЛЧААД 5 СМ ЗАЙТАЙ БАЙСАН ӨӨРИЙНХ НЬ БУРУУ БОЛГООД ДУУССАН ЛАЛРЫН АЛУУРЧИНГ ӨМГӨӨЛӨӨД БАЙГАА ЮМУУ??

Avatar

Нэргүй 2023-10-10 76.64.79.218

mash zub mongold hatuu huuli l heregtei utasaa oroldoj yarij ubbal 20.0 bish 500.0-1.000.0 say bh ni zub iim uildliig dabtan hiiheed bbal erkhiog ni dabtan hiisen toogoogoor ni jil jileer tootsoj hasah

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

З 2023-10-10 202.9.46.0

Зөв дэмжиж байна Бас энэ ард түмнии боломжииг хулгаалагч нам дагасан өлөн лалруудын ялыг их болгож хөрөнгиин хураааа малуудааа наад согтуугуудааас хэдэн мянга тахин гайтай хорхоонууд

Avatar

.Зочин 2023-10-10 66.181.180.211

Ийм хатуу хууль гарч байж л хүмүүс сэрэмжлэх,согтуу хүмүүсийн хажуу хавийн хүмүүс анхааарал хандуулж болиулах байх шүү.Зөөлөн хуулийг элэг бариад тоохгүй байгаа нь үнэн

Avatar

Нэргүй 2023-10-10 43.242.243.229

Үхлийг ч авлигадаж чадна

Avatar

зочин 2023-10-10 202.9.46.37

Согтуугаар машин жолоодсон бол гэмт хэрэгт тооцдог хууль бол оо,,

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.41.24

ҮНЭН ҮНЭН, ЭРХЭЭ ЭХЭНД БИШ ҮҮРГЭЭ ЭХЭНД ОРШООХ ЁСТОЙ. ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ. ДАРАА НЬ ЭРХЭЭ САНА

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.119.15

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг зүгээр нэг баривчлаад орхихгүй, замын шороо, хог шүүрдүүлж нийгэмд тустай ажил хийлгэмээр юм.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.182.139

Хичнээн бяцхан амь тасалж байж шийдэгддэг хууль вээ

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.107.37

Өө тийм шүү дээ, согтуу жолооч өнөөдрийг хүртэл цагдааг авлигадаж үхлийг чадахгүй байсаар л ирсэн шүү дээ, поп стар Энхбаяр бас л үргэлжлүүлэх гж бна. Энэ хүн ч бас л их сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмо маягын сонин эр л дээ, Гол авах чанар нь Мэнгэтийг шүүмжилдэг болжморхон. Юу хийж нэрээ бичүүлэхийг харах л үлдэж.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.191.17

Шөнийн цагаарч гэх шиг. Хэзээ шөнө үлээлгэж байлаадаа. Дийлэнх баригдсан хүмүүс нь орой машингүй, эсвэл гэртээ уугаад өглөө эрүүл бага зэрэг шарталттай ажилдаа явахдаа үлээлгэж 0.50-аас бага гарсан хүмүүс.

Avatar

Далхаа 2023-10-10 202.21.111.13

гуцаад бай.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.158

цаазын ялаа сэргээ.

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.47.16

Хууль чангатгах ёстой. Заавал архи уусан үедээ машин барих ёстой юу?

Avatar

Зочин 2023-10-10 103.212.119.183

Чангатгах нь зөв. Цахим гаваа хэрэглэж болохгүй юу шоронгоор дүүрэн улсууд болох вий

Avatar

хүннү 2023-10-10 202.55.188.82

Хуулийг чангатгах ёстой. Ийм зүйлд арчилал, хүний эрх ярих хэрэггүй. Олон додоон юм донгосох гээд байвал өөр газар очиж донгос. Ардчилал хөгжсөн гээд байгаа альч улс орлнд хүний эрх байнга зөрчигддөг. Хүүхэд алчхаад хүний эрх, арчилал яриад сууж таарахгүй, үг дуугүй бүх насаар нь хорь. Согтуу жолоочийн хамгийн багадаа 1.6 жил хорьж албдан хөдөлмөр хиылэг. Барилга барих, далан шуудуу ухах, авто болон төмөр зам давих гээд зөндөө ажил байна

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.96.254

Tsagdaa naraa l ajil khiilgedeg bolmoor baina daa. Gemt kheregtendee eeltei, khokhirogchdoo khaltai l gej khlemeer bna!!!

Avatar

Удаан хүн 2023-10-10 66.181.191.134

хутга барьсан алуурчингаас сайн гүйдэг хүн бол нэг удаа зугтаана согтуу жолоочооч бол зугтаах ямарч боломжгүй

Avatar

MOOJOG 2023-10-10 66.181.161.48

ene 2 ni boldog baij….deer ni nemeed toriin hulgaich nariing nasaar horih ….[tsaazaar avah]geed huilchalmaar baihiin.
.

.

Avatar

BRUSSELS, MINT Z TERRA, ASIANA, ШАНГИЛА, ХАН УУЛ ДҮҮРГИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТЭНД ИХ АЛУУРЧИД МӨН СОГТУУ ЖОЛООЧ ИХ ЯВДАГ ШҮҮ 2023-10-10 202.9.46.80

BRUSSELS, MINT Z TERRA, ASIANA, ШАНГИЛА, ХАН УУЛ ДҮҮРГИЙГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ТЭНД ИХ АЛУУРЧИД МӨН СОГТУУ ЖОЛООЧ ИХ ЯВДАГ ШҮҮ
ЕР НЬ ХАН УУЛ ДҮҮРЭГ а******н ИХТЭЙ ДҮҮРЭГ

Avatar

БОДВОЛ BRUSSELS, MINT Z TERRA, ASIANA ЭСРЭГ Л ТЭМЦЭЭД БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ ХЭВЛЭЛИЙН ХУРААЛ ХИЙГЭЭД БАРЬЦАД НААД ХЭДИЙГ ЧИНЬ ШАЛГУУЛНА 2023-10-10 202.9.46.80

БОДВОЛ BRUSSELS, MINT Z TERRA, ASIANA ЧИНЬ Л ХАТУУЛГА ӨНДӨРТЭЙ АРХИ ЗАРДАГ БАЙХ БИД ӨӨР ХҮМҮҮС ХАТУУЛГАТАЙ АРХИ ЗАРДАГГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж