Г.Амартүвшин: Жилийн 32 хувийн хүү төлдөг төмөр зам нь мухар, далий

Г.Амартүвшин: Жилийн 32 хувийн хүү төлдөг төмөр зам нь мухар, далий

Г.Амартүвшин: Жилийн 32 хувийн хүү төлдөг төмөр зам нь мухар, далий

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороогоор өнөөдөр /2023.10.10/  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин жилийн 32 хувийн хүү төлж барьсан төмөр зам нь мухар далий болохыг онцлоод, гэрээг нь өөрчилж хүүг буулгах арга чарга байдаггүй юм уу гэдэг асуудлыг хөндлөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын хариултаар бол боломжгүй аж. Энэ тухай тэрбээр “Оффтейк гэрээтэй төмөр замын төслүүд тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэж байгуулагдсан юм билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосны дараа энэ оффтейк гэрээг өөрчилье,  гэдэг асуудлыг удаа дараа “Бодь”-д тавьсан. Ам нөхцөлтэй гэрээг хил нөхцөл рүү шилжүүлье, хэлэлцээрт оръё гэдэг асуудлыг тавьсан.  Тэдний зүгээс “нэгэнт байгуулагдсан гэрээн дээр дуусах шатандаа орсон байхад энэ асуудлыг босгож тавих байсан бол бид энэ гэрээг хийх байсан уу” гэдэг асуудал ярьдаг. Ийм учраас бид хугацаа нь дуусгавар болсон гэрээг л цуцлаад явсан” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулахын тулд  “Бодь интернэшнл” групптэй оффтейк гэрээ байгуулсан юм. Уг төмөр замын ажлын гүйцэтгэл 82 хувьтай. Гүйцэтгэгч компанийн хувьд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан гэж тайлбарладаг. Мөн төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар.

Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замыг барихын тулд гүйцэтгэгчтэй оффтейк гэрээ байгуулж, өндөр дүнгээр төмөр зам бариулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хохирол учруулсан гэдэг асуудал хөндөгддөг юм. Үүнээс гадна уг төмөр зам мухар. Тодруулж хэлбэл, Хятадын талаас тавьсан төмөр замтай холболтын цэг зөрсөн гэдэг асуудал хөндөгдөх болсон. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамд холболтын төмөр зам барих асуудлыг судалж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.168.8

БОДЬ-ИЙГ ШАЛГААЧЭЭ МАШ ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ ШҮҮ

Avatar

Нэргүй 2023-10-10 124.158.67.14

Жилийн 32% хүү төлж төмөр зам барина, тэр нь тэгээд мухар төмөр зам. Энэ бол том тэнэглэл. Эсвэл оффтейк гэрээний цаана маш том авилгал нуугдаж байгаа гэнэ. ХҮҮК Жэнко … нарын луйвар шдээ гэж хэлэх улстөрчид байна.

Avatar

ЗОЧИН 2023-10-10 66.181.177.171

ЖЕНКО БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМУУДЫГ НҮҮРСЭЭР БАРИХ ОФФТЕЙК МАШ НУУЦ ГЭРЭЭНҮҮДИЙГ САНААЧЛАН ЗААВАРЛАЖ,МАШ ӨНДӨР ӨРТӨГТЭЙГЭЭР ХИЙЛГЭЖ БАРИУЛАН "ТТТЗ"-ын УДААНЖАРГАЛ,"ЭТТ"-н ГАНХУЯГ,"БОДЬ"-ын БАЯСГАЛАН НАРТАЙ ХУЙВАЛДАН ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ,БҮР ХЭДЭН ИХ НАЯДЫН МӨНГӨНИЙ ЦАВЧАА ХИЙСЭН.ЭНЭ 4-ийг ДӨРВҮҮЛЭНГ ЯЛЛАХ ЁСТОЙ.ТТ-ГС-ын ТЗ НАРИЙН ЦАРИГТАЙ,ХИЛ ДЭЭР ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙ БАЙХЫГ ХУЛГАЙГААР УИХ,ҮХЦ-ээр ӨРГӨН БОЛГОЖ ӨӨРЧЛҮҮЛЭН ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ТЗ БАРИУЛСАН.ОДОО ЗӨВХӨН ЧИНГЭЛГЭЭР Л ЗӨӨНӨ

Avatar

Нэргүй 2023-10-10 124.158.67.14

Сүүлийн 10 жил Монгол дажгүй хөгжөөд ДНБ 10.000$ болчих байсан юм. Монголчууд азгүй, яагаад гэвэл Жонхуу Хүүк ….нтр-ийг сонгосноос эдийн засаг жонхуурсан. Үнэхээр азгүй монголчууд.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.180.192

энэ бол Баттулга ерөнхийлөгчийн оросд найр тавьж, Монголыг минь хохироосон маш том луйвар, дээрэм, Оросын тагнуулчын жинхэн өвөрмөгц гүйцэтгэл. Орос Хятадтай аль хэдийн манайхыг тойроод давихсан шинэхэн замаараа , ачаа тээврийн галт тэргээрээ нүүрсээ зөөгөд эхэлсэн

Avatar

Нэргүй 2023-10-10 98.193.13.144

Jonuu Battulga tank orjmirne gej tarhi ugaasan hero Baatar-aas l naad mongoo garguulj av daa.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.180.16

пизздаанууд гэхээс өөр үг алга

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.237

Tumur zamin horlogchin genco, nuursnii horchin gahai honshoort baterdene 2-iig yagaad yallahgui bna. Hamt ideltsej uultssan bna daa hulgaichuud. Ham heregtenguud bolohoor yaj ch chadahgui bna daa

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Жаахан ч гэсэн нүүрсний хулгайтай холбоотой шинэ мэдээлэл гарсан байна 2023-10-10 103.212.117.114

"Оффтейк гэрээтэй төмөр замын төслүүд тухайн үедээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрт үндэслэж байгуулагдсан" гэсэн Ганбатын мэдээлэл шинэ зүйл.. Одоо энэ шийдвэрийг гаргасан ҮАБЗ, УИХ, Засгийн газрын удирдлагад хэн хэн байсныг тодруулж нүүрсний сонсголд дуудах хэрэгтэй.Тэд үнэнийг мэдүүлвэл иргэдэд үнэн мэдээлэл хүрэх болно.Цаашид ҮАБЗ юунд оролцох, юунд оролцож болохгүйг хуульчлахад хэрэг болно.Ганхуяг биш, төрийн удирдлагууд үнэнийг мэдээлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-10 203.91.115.37

Мунхагууд мөнгө л бодож хийсэн зүйл ийм л байгаа юм. Тууз хайчилж шоудахаас өөр зүйл энэ хэдэн мал чадахгүй юмдаа. Ирээдүйг харж нэг мөр зөв зүйл хий чадахгүй цуварсан дуусдаггүй мянгуужингийн үлгэр шиг л юм хийх юм…….

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.182.139

Энийг л Жонхууруулна гэж байгаа юм даа

Avatar

Зочин 2023-10-10 202.70.36.227

Жонууруулна гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.178.47

Бүх л уут саваа уруу харуулаад сэгсэрчихсэн юм уу. Нэг л том нам энэ олон жил бараг дангаараа төр барисан байх шүү

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.160.3

Тэр үеийн Үндэсний Аюулгүйбайдлын Зөвлөл гэдэг чинь Баттулга ,Хүрэлсүх ,Занданшатар гурав байхаа ?.. Баттулга намаасаа түдгэлзсэн байсан Харин нөгөө хоёр нь МАН гишүүд байхаа ?…

Avatar

Наран 2023-10-10 202.21.108.26

Үнэхээр төмөр зам нь буруу бол хөх тжг намируулан яваа хамсаатан шудрага попчин С.Ганбаатар энэ талаар яагаад ярихгүй байгаа юм

Avatar

Зочин 2023-10-10 103.212.119.183

Үнэндээ Баттулга шиг сайн ерөнхийлөгч байгаагүй шүү. Хийсэн нь адлуулдаг юу ч хийхгүй попроод явсан нь магтуулдаг ямар хаашаа юм.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.183.49

Жонхуу Баттулгыг зөвхөн энэ хэргээр нь яллахад л хангалттай бус уу ?!
Данх минь чи Баттулгыг ТЗ-ын хэргээр, Ажнайг Нүүрсний хэргээр яллахгүй юм бол АРД ТҮМЭН чамайг яллах цаг ирнэ шүү !!!

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.179.40

АН нам тэр тусмаа Баттулга жонхуугийн хийсэн үйлийн үр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж