Чеченийн удирдагч бөгөөд Кремлийн ойрын холбоотон Рамзан Кадыров телеграм хаягаараа дамжуулан Палестинд энхийг сахиулах үүргийн хүрээнд цэрэг илгээхээр бэлдэж буйгаа мэдэгдэв.
"Бид Палестиныг бүрэн дэмжиж байна. Яагаад гэвэл израильчууд газар нутгийг нь булаан авчихаад, өдгөө тэднийг ганцаардуулж байна. Тэд үг хэлэх эрхгүй байна. Энэ дайныг дэлхий дахинд тархаахгүйн тулд өнөөдөр би эсэргүүцэж байна. Энэ дайныг дуусгахыг хүн бүхэнд уриалъя. Тийм амар дуусахгүй л болов уу" гэж Кадыров хэлжээ.
Йерусалимаас холгүй орших Израилийн сууринд Кадыров эцгийнхээ дурсгалд зориулан сүм босгож байжээ. Гэтэл Хамасын пуужин уг сүмийн ойролцоо унаж, гэмтээсэн болохыг тэр батлав. Тиймээс исламын шашны сүм рүү дайрахгүй байхыг хоёр талаас хүсчээ. "Би бүх исламын шашинтнууд, иргэд болон төрийнхөнд хандан үнэнийг дэмжиж, дайныг дуусгахыг уриалж байна. Эсвэл биднийг энхийг сахиулах ажиллагаанд илгээнэ үү. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг бид шийднэ. Зогсолтгүй дайтсаар байгаа тэр хүчинг бид зогсоох болно" гэж Кадыров хэллээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ