Гэр бүлээрээ ирэх
Найз нөхдөөрөө цуглах
Хамт олноороо очих
Хосуудын болзох газар – Мишээл вокинг стрийт
Мишээл ситид байрлах Монголын анхны аялал жуулчлалын гудамж Мишээл вокинг стрийт нь амтлах мэдрэмжид тань нийцэх 40 нэр төрлийн хоолноос сонголт хийх боломжийг нэг дор бүрдүүллээ. Амралтын өдөр бүр болж буй хотын хамгийн том хоолны баяр дээр хүрэлцэн ирж чадварлаг тогооч, нэр хүнд хүндтэй ресторануудын хоолыг 8,000-10,000 төгрөгөөр амтлаарай.
Мөн бид гэр бүлээрээ амттай, зугаатай амралтын өдрийг бүтээхэд тань зориулж хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа ч мартаагүй. Үндэсний үлгэрийн баатар Мөнх ,Тунх найзуудын хамтаар Мишээл вокинг стрийтийн тайзнаа тоглох энтертаймент хөтөлбөрөө үзүүлж, 10 гаруй төрлийн сонирхолтой бүтээлүүдээ нэрийн киоскоор худалдаалах болно.
Үүнээс гадна хоолны баярын үеэр дэлхийн алдарт брэндүүдийн 5 төрлийн шар айраг 6000-8000 төгрөгөөр худалдаалагдах болно. Иймд хамт олон, найз нөхдөөрөө сайхан хоолыг таашаан хүртэж, шар айраг шимэн халуун дулаан яриа өрнүүлэн цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Come&Enjoy
Misheel walking street:8811-3280
Холбоотой мэдээ