БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр/2023.10.09/ эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн арав дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллэж байна.




Холбоотой мэдээ