Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр маргааш /2023.10.11/ тохионо. Энэ өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульчид, сэтгэлзүйчид нэгдэж төв талбайд 12:00 цагаас тайван жагсах юм байна.
Жагсаалын ерөнхий зохион байгуулагч нь "Хөөрхөн дэлхий" төрийн бус байгууллага бөгөөд дуучин Ч.Уранхолбоо тус жагсаалыг санаачлан хийж буй аж.
Дуучин Ану өөрийн цахим хуудастаа тайван жагсаалд нэгдэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй бөгөөд жагсаал төлбөргүй, ямар нэгэн өдөөн турхирах санаа зорилгогүй гэдгийг онцолжээ. Мөн тус жагсаалын үеэр хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрх зөрчигдөхөөс сэргийлж уриалга үгнүүдийн хүн бүр барьж зогсоно гэжээ. Энэхүү жагсаалын дараагаар хөвгүүдийн эрхийн төлөө ч хүний эрхийн төлөө нэгдэх хүсэлтэй хүн бүхэнтэй хамтарч уриалга, нөлөөллийн ажлуудыг тус төрийн бус байгууллага хийхээр төлөвлөсөн байна.
Жагсаалын үеэр хүмүүсээс санал хүсэлтийг нь нээлттэй хүлээж авах бөгөөд хууль, эрх зүйн баримт бичигт тусгах шаардлагатай зүйлсийг мөн эрх бүхий хүмүүст уламжлана гэдгийг онцолжээ.
Олон улсын охидын өдрийг 2012 оноос хойш дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ өдрийг монголчууд ч тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд охидын эрхийг хамгаалах хүрээнд тус өдөр олон акцуудын төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг юм.
Холбоотой мэдээ