Согтуугаар жолоо баривал бусад оронд яаж шийтгэдэг вэ?

Согтуугаар жолоо баривал бусад оронд яаж шийтгэдэг вэ?

Согтуугаар жолоо баривал бусад оронд яаж шийтгэдэг вэ?

Монгол Улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийн хуулиар шийддэг байсан тогтолцоог өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох талаар сүүлийн өдрүүдэд хэлэлцэж байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгож, жолоо барих эрхийг нь нэг жил хүртэл хугацаагаар хасдаг. Жилд 33 мянга гаруй иргэнд дээрх арга хэмжээг авдаг байна.

Тэгвэл гадаадын зарим улс оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг болохыг доор танилцуулъя. 

Сингапур улсад жолоочийн эрхийг бүрмөсөн хасах ноцтой шалтгаан гаргаагүй бол жолоо барих эрхийг нь дор хаяж хоёр жилээр хязгаарладаг. Хэрвээ энэ үйлдлээ дахин давтвал дээд тал нь хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгүүлнэ. Мөн дээд тал нь 5000 сингапур долларын торгууль ногдуулдаг.

Харин Японд согтуугаар жолоо барих нь хатуу шийтгэлтэй. Цусан дахь алкохолын хэмжээ 0.15 бүхэлтэй гарвал гурван жил хүртэл хорих ялаар шийтгэж, 500 мянган иенийн торгууль ногдуулдаг.

Харин Франц улсад амьсгалын тестээр тухайн жолооч 80 мг-аас их хэмжээний алкохол хэрэглэсэн нь тогтоогдвол ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ тохиолдолд 4500 еврогийн торгууль ногдуулж, жолооны эрхийг гурван жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Мөн хоёр жил хүртэлх хугацаагаар хорих боломжтой.

Канад улсын тухайд согтуугаар жолоо барьсан тохиолдолд гурван төрлийн шийтгэл оноож байна. Энэ нь тухайн үйлдлийн давтамж, согтууруулах ундааны хэмжээ, бусдын бие махбодид хор хөнөөл учруулсан эсэхээс хамаардаг. Хамгийн хүндээр шийтгүүлбэл 1000 ам.долларын торгууль төлж, 10 жил хүртэл хорих ял авна.

Норвеги улсад согтуу жолоочид авах арга хэмжээ нь цусан дахь алкохолын хэмжээнээс хамаарна. Ингэхдээ жолооны эрхийг цуцлахаас эхлээд хорих хүртэл янз бүрийн арга хэмжээ авдаг. Ихэнх тохиолдолд эрүүгийн болон захиргааны шийтгэлийг хослуулан хэрэглэж байна.

Тэгвэл дэлхийн хамгийн аз жаргалтай улсад тооцогддог Финландад цусан дахь алкохолын хэмжээ 0.5-аас хэтэрвэл согтуугаар жолоо барьсанд тооцно. Согтуугаар жолоо барьсны улмаас 2010 онд тус улсад 77 хүн амиа алдаж байв. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо 37 болж буурчээ. Хэрвээ цусан дахь алкохолын хэмжээ 0.5-0.59 хооронд гарвал 40 хүртэлх хоногоор хориж, жолоо барих эрхийг хоёр сараар хасна.

Гэмт үйлдлээ давтсан тохиолдолд долоон сараар жолоо барих эрхийг хасдаг. Цусан дахь алкохолын хэмжээнээс хамаараад ял шийтгэл нь өөр өөр байна. Ингээд алкохолын хэмжээ 1.1-1.19 гарсан тохиолдлоос эхлээд хорих ял оноож эхэлдэг. Энэ тохиолдолд 6-10 сар хүртэл хугацаагаар жолооны эрхийг хасч, дээд тал нь 30 хоног хорино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2023-10-10 202.126.90.101

Архичнн танхай зэрлэг этгээдүүдэд хууль хатуу байх хэрэгтэй..Шорон нэмж барь.Яагаад болохгүй гэж,.Манайд дэг журамгүй ,дураараа, сахилгагүй,захиргаагүй, танхай зэрлэг анархи байдал дэндүү хэтэрч байна.Энэ бол хүн эрхээ эдэлж буй явдал биш. Ардчилал бол бүр биш. Иргэд энх , амгалан тайван ажиллаж хөдөлмөрлөж амьдрахыг хүсч байна. Монголыг муухай харагдуулж байгаа зүйлийн нэг бол архидалт, танхай зэрлэг,хүн чанаргүй байдал. Бусдыг өрөвдөх сэтгэлгүй,хүн чанараа гээсэн этгээдүүд олширлоо

Avatar

Зочин 2023-10-10 202.179.21.199

шууд шорон шүү.

Avatar

ШОРОНД ХИЙГЭЭД БАЙЖ ДЭЭ. 2023-10-10 202.179.26.255

НЭГ Л АСУУДАЛ БАЙНА. СОГТУУГААР АВТОМАШИН ЖОЛООДВОЛ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БОЛНО. ШОРОНД ХИЙХ НЬ Л ДЭЭ… ЭСРЭГЭЭРЭЭ ТАКСИНД СУУХААР ХҮЧИНДЧИХДЭГ…. БАТАЛГААТАЙ ТАКСИ БАРАГ ОЛДОХГҮЙ ДЭЭ. … ДУУДЛАГЫН ЖОЛООЧ НЭРТЭЙ БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД … БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙГАА ШҮҮ…. АРХИЙГ ХЭН ОРУУЛЖ ИРЖ ХЭН ЗАРДАГ БИЛЭЭ.. ККК..

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.177.146

Mongoltoi ijil hugjiltei oronii medeelel oruulaach, Uursdiiguu arai deeshee haritsuulaad baigaa um bish uu

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.208

Хэдэн зам гудамжны камераа арчилж чадахгүй байж бас тэр үлээлгэдэг багажийг яг үнэн үөв ажиллуулж арчилж харагдаач

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.161.208

Хэхэ монгол шиг өөрсдөө технологи бүтээдэггүй, хэрэглэе гэсэн ч хүн шиг зөв арчилж чадахгүй газар архины хэмжээнээс хамаарч торгууль тооцно гэвэл худлаа шүү худлаа. Тэр үлээлгэдэг багажаа арчилж тордож чадахгүй шүү, үнэн заахаа больчихно муудаад. Монгол шүү дээ хүмүүсээ. Эмнэлгийн төхөөрөмж авлаа, арчилж сэргээхгүы дуусна, тээврийн хэрэгсэл авлаа, арчлахгүй эрт муудчихна. 100 нэгж үнэтэй юм төсвөөр авч байж жил бүр 10 нэгж зардал гарч арчилна урсгал зардал гэхээр ойлгохгүй гайхаад ангайчихна.

Avatar

Нэргүй 2023-10-10 188.162.254.86

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!

Avatar

Нэргүй 2023-10-10 202.179.26.35

Архичин монголчууд шоронд багтахгүй болно. шинээр шорон нэмж барихаас

Avatar

Нэргүй 2023-10-10 43.228.130.188

Согтуу машин барвал шууд шоронд хий.

Avatar

Нэргүй 2023-10-10 37.171.124.175

Ааш нь олдохгүй авгай нар шиг архи уугаад хүн дайрч алаад чангал нээд орилцгооно.Чангалахаар чанга бна гэх

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.116.201

Шорон шинээр барих болно доо. буруу. хэмжээнээс нь хамааруулж шийтгэх нь зөв.

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.114.137

Монголд эсвэл архичингүй эсвэл жолоочгүй болох сонголт үлдлээ

Avatar

Согтуу жолооч бол а******н шүү. 2023-10-10 202.131.236.178

Больдоггүй, ойлгодоггүй, хүн нэртэй согтуу араатнууд бага ч болов цөөрөх учиртай. Маш олон хайртай хүмүүсээ согтуу араатнуудаас болж алдсан. Ийм хууль хууль гарч болдоггүй юм байх даа гэж бүтэн 30 жил хүлээлээ. Эсэргүүцээд байгаа хүмүүст хэлэхэд авлигал өгөөд архи уугаад явахыг чинь харна аа. Шорон дүүрнэ ч гэх шиг. Яаж тэгэж хэлж чадаж байна аа. Согтуу бол ямар ч алт шиг хүн байгаад огт нэмэргүй. Шорондоо очоод ханатлаа цусал.

Avatar

УНШИГЧ 2023-10-10 43.242.242.140

Чанга байдаг юм байна. Манайд бол Маралмаа болон бсад

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.160.102

Пөөх …Жилдээ 33 мянган иргэн шоронн явах болжээ ..Тэжээж дийлэхүү?..

Avatar

Нэргүй 2023-10-10 202.131.236.178

Больдоггүй, ойлгодоггүй, хүн нэртэй согтуу араатнууд бага ч болов цөөрөх учиртай. Маш олон хайртай хүмүүсээ согтуу араатнуудаас болж алдсан. Ийм хууль хууль гарч болдоггүй юм байх даа гэж бүтэн 30 жил хүлээлээ. Эсэргүүцээд байгаа хүмүүст хэлэхэд авлигал өгөөд архи уугаад явахыг чинь харна аа. Шорон дүүрнэ ч гэх шиг. Яаж тэгэж хэлж чадаж байна аа. Согтуу бол ямар ч алт шиг хүн байгаад огт нэмэргүй. Шорондоо очоод ханатлаа цусал.

Avatar

Нэргүй 2023-10-10 103.140.10.162

Манайх бол арай сул юм байнаа, Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох нь хамгийн зөв.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.160.92

энэ харьцуулалт чинь манай ядуу оронтой харьцуулвал тохирохгүй байна манайд бол шууд хорьдог болох хэрэгтэй эсвэл эрхийг нь олон сар жилээр хасдаг байх хэрэгтэй хөгжилтэй ороны харьцуулалт манайд таарахгүй тохирохгүй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж