Р.ФРИДЛАНД: Монголын говь зэс болон нефтийн асар их нөөцтэй

Р.ФРИДЛАНД: Монголын говь зэс болон нефтийн асар их нөөцтэй

Р.ФРИДЛАНД: Монголын говь зэс болон нефтийн асар их нөөцтэй

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэхийг зорьж байгаа юм. Тус чуулганаар эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулах аж. Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг Уул уурхайн сайд Ж.Ганбаатар онцоллоо.

У.ХҮРЭЛСҮХ: ДУНДАРДАГ БАЯЛГАА УНДАРДАГ БАЯЛАГ БОЛГОН ХУВИРГАХ НЬ  БИДНИЙ ЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ

Өчигдөр нээлтээ хийсэн тус чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол Улсын орчин цагийн уул уурхайн салбарын хөгжил даруй 100 жилийн босгыг давж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байна. Өнгөрсөн хугацаанд манай эрхэм уурхайчид, геологичид, инженерүүдийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10,000 гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан гэдгийг тодотгов. Мөн өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна.

Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон хөгжилд зорин ажиллаж байна.Энэ хүрээнд дундардаг баялгаа ундардаг баялаг болгон хувиргах нь  бидний эн тэргүүний зорилт гэв. Тиймээс “Олборлолтоос боловсруулалтад” шилжих шилжилтийг богино хугацаанд амжилттай хийхэд онцгой анхааран ажиллаж, зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртайг тэмдэглэлээ.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгээ дуулгав.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл " Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар" сэдвээр эхний илтгэлийг тавьсан юм. Тэрбээр "Хайгуулын салбар манай улсад зогсонги байдалд орсон гэдгийг тодртгов. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эрдэс баялгийн сангийн нөөц хомсдож байгаа гэв. Монгол Улс одоогоор хайгуульд 42 сая ам. доллар зарцуулсан бол дэлхий нийт 11.2 тэрбум ам. доллар зарцуулсан байгаа аж. Дэлхий ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт руу чиглэж байгаа энэ үед мэдээж нүүрсний салбарт хөрөнгө оруулалт бага байх нь тодорхой харагдаж байгаа учраас зэс, алт, газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын санхүүжилтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурьдлаа. Түүнчлэн "Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр", " Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчин" зэрэг сэдвээр салбарын сайд нар илтгэлээ тавьлаа. Эдгээр илтгэлүүдтэй холбогдуулан салбар хоорондын уялдаа хэлэлцүүлэг үргэлжилсэн юм.

РОБЕРТ ФРИДЛАНД: ТӨРИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙВАЛ ОЛОН ОЮУТОЛГОЙ ЧИНГИСИЙН НУТГААС ИЛЭРНЭ

Өчигдрийн онцлох зочноор Роберт Фридланд оролцож үг хэлсэн нь монголчуудад дараа дараагийн Оюутолгой шиг томоохон нөөц баялгаа олж нээх урам зориг өглөө хэмээн чуулганд оролцогчид онцолж байсан юм. Түүний бүтэн цаг үргэлжилсэн лекцийг танхим дүүрэн хүн анхааралтай сонсож байв. Тэрбээр, илтгэлийнхээ эхэнд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн нөлөөлж байгааг Наса-гаас авсан судалгааг үндэслэн тайлбарласан нь сонирхолтой байв. Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, нөгөө ирээдүйн төлөө чиглэж байгааг онцлоод 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Тухайлбал, АНУ сэргээгдэх эрчим үйлдвэрлэлд ирэх онд 397 тэрбум ам.доллар зориулахаар байгаа. 2022 онд тус улсын хэрэглээ 44 хувь байсан бол 2035 он гэхэд 65 хувь болж өсөхөөр байна гэв. Түүнчлэн Монголчууд  Оюутолгойн ордоос  үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд дэлхийд Оюутолгой шиг 20 орд бий болсноор зэсийн хэрэглээг хангана. Монголын өмнийн говь зэс болон нефтийн асар их нөөцтэй. Тиймээс шинэ нөөц тогтоох хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөг хийхгүйгээр нөөц тогтоодог өндөр технологи нэвтэрсэн.

Тиймээс Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна. Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломж бас байна. Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Конго болон Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой.

Манай Конго  дахь Оюутолгойн ордтой дүйцэхүйц зэсийн  том орд 7 хоногт 301366 тонн зэс үйлдвэрлэдэг. Цаашид 650 мянган тонн зэс баяжуулна. Өөрөөр хэлбэл, Дэлхийд III орох ногоон үйлдвэрлэлийг эрхэлсэн том орд. Энэ ордын орлогын 50 хувь нь улсдаа үлддэг хэмээн илтгэлдээ дурьдсан юм.  Мөн “Чили, Конго гээд Монголд өрсөлдөгчид олон бий. Оюутолгой гэсэн ганц уурхайгаар хязгаарлах биш Оюутолгой шиг өөр орд олж хөрөнгө оруулалт хийхийн тулд хөрөнгө оруулагчиддаа хүндэтгэлтэй хандаж, тогтвортой төрийн бодлого, хөрөнгө оруулалтын орчныг бий болгох нь  чухал” гэв.

"ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО  САЙЖРУУЛАХ ТАЛ ДЭЭР БҮГДЭЭРЭЭ Л ХИЧЭЭХ ЁСТОЙ"

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ оны эхний 8 сарын байдлаар бол эдийн засаг 6,5 хувийн өсөлттэй байна. Үүнээс дүгнэхэд үндсэндээ бид нар энэ цар тахлын хүндрэлийн ард бол гарч байна. Эдийн засаг бол тогтворжсон төсвийн орлого бол хэвийн байна. Монгол Улсын валютын нөөц 4,1 тэрбум ам.доллард хүрлээ. Гадаад дотоод бүх төлбөрүүдийг цаг хугацаанд нь төлөөд явж байна.Хэдийгээр цар тахал, дайн, геополитикийн хүндрэлтэй үед байгаа ч гэсэн эдийн засаг тогтворжоод,цаашдаа өсөх төлөвтэй байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэхийн тулд хөрөнгө оруулалтыг тууштай татах, уул уурхайн салбарыг энэ ондоо багтаагаад цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүргэх зорилт тавьж ажиллаж байна. Хөрөнгө оруулалтыг аваад үзвэл жил дараалаад буурсан. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд дэлхийн улс орнуудтай өрсөлдөж байгаа учраас Монгол Улсэнэ тал дээр нэлээд ажил хийх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Тиймээс хөрөнгө оруулахад учирч байгаа саад бэрхшээлүүдийг аль болох багасгахыг зорьж байна. Хөрөнгө оруулалттай холбоотой олон гомдол гарч байгааг үгүйсгэхгүй. Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсанаас хойш гаднын хөрөнгө оруулалттай холбоотой гомдлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцдэг болсон.

Одоогийн байдлаар нийт 67 гомдол ирснээс 14-ийг нь шийдвэрлээд үлдсэн 53 нь  шийдвэрлэлтийн түвшинд явж байна. Хөрөнгө оруулагчдын санал, гомдолтой холбоотой асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болсон учраас хуулинд татварын маргаан таслах зөвлөл гэдэгтэй адилхан хөрөнгө оруулалтын эрх ашгийг  хамгаалахтай холбоо байгуулаад асуудлыг авч хэлэлцэхээр болсон.

Тус холбоо асуудлыг  шийдэж чадахгүй бол Арбитр юм уу, шүүх рүү явах сонголтоо хөрөнгө оруулагчид хийх боломж нь нээлттэй байна. Хүсвэл шууд олон улсын арбитрт одоо гомдлоо гаргаад явах ийм боломжуудыг нь бас нээж өгөх юм. Түүнчлэн төрөөс хийгддэг хяналт шалгалтуудыг бууруулах, татварын хууль болоод хөрөнгө оруулалтын хууль хооронд  зөрчилдөөн гардаг.  Татвартай холбоотой зүйлүүд нь зөвхөн татварын хуулиар явагддаг хөрөнгө оруулагчтай холбоотой асуудал нь зөвхөн хөрөнгө оруулалтын хуулиараа шийдэгддэг зэрэг олон асуудлуудыг Хөрөнгө оруулалтын хуульдаа тусгасан. Хууль эрх зүйн орчноо  сайжруулах тал дээр бүгдээрээ л хичээх ёстой. Хөрөнгө оруулагчтай холбоотой шүүхийн маргаан хамгийн дээд тал нь 16.2 жил шийдвэрлэгдээгүй тохиолдол бий. Шүүгч нар ч гэсэн энэ асуудал дээр өөрсдөө санал санаачилгатай ажиллах ёстой. Өөрийнхөө салбараа шинэчилдэг, хөрөнгө оруулагчдад бас хүндрэл учруулаад байхгүй чиглэлээр шүүгчид маань санаачилга гаргаж ажиллах ёстой болов уу л гэж бодож байна.

УУЯ-ны АМГТГ-ын дарга Л.Баярцэнгэл: 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас хойш 260 гаруй давхардал, 150 гаруй хийдэл, зөрчлүүд тус хуульд байдаг. Өнгөрсөн хугацаанд 150 гаруй удаа энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үр дүнд танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд буюу 1990 оноос хойш аваад үзэхээр уул уурхайн салбарын хөгжлийг дагаад, хаана, юун дээр алдав гэдгээ дүгнэж, алдаагаа засах ёстой. Тиймээс дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд шинэ заалтууд нэлээн оруулсан.Нэг жишээ хэлэхэд өмнө нь уурхай үйлдвэрийн хаалт гэж  байдаггүй байсан. Одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа л хаалтынхаа төлөвлөгөөтэй мөн санхүүгийн болон банкны баталгаатай орж ирж байгаа. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын эрхийг орон нутагт шилжүүлснээр улсын кадастрт бүртгүүлэхгүй байх, мөн өөр зориулалтаар авах гэх мэтийн зөрчлүүд үүсдэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Цөмийн энергийн хууль гэх мэтийн зөрчилтэй хуулиудыг Ашигт малтмалын хуультай уялдуулж  нэг ёсондоо хийдэл зөрчлүүдийг арилгаж байна.

Орон нутгийн хувьд өнгөрсөн гучаад жилийн хувьд уул уурхайг эсэргүүцэх тэмцэл, үл ойлголцол нэлээд өргөн хүрээтэй байсан. Тиймээс зөрчилдөөнийг хэрхэн арилгах талаар судалгаа хийсэн л дээ. Тухайлбал, 18 аймгаар явж хэлэлцүүлэг хийсэн. Орон нутгийнхантай уулзсан. Үүний үр дүнд орон нутагт амьдарч байгаа иргэд, удирдлагууд, төрийн байгууллагууд, ААН-үүд  уул уурхайн талаар суурь ойлголт мэдээлэл өөр, өөр байдаг учраас зөрчилүүд үүсээд байна. Тиймээс энэ хууль дээр ойлголтыг нэгтгэх асуудлууд ч тусгагдсан.

Одоо тусгай зөвшөөрлийн төлбөр болон  АМНАТ-ын тодорхой хувийг аймаг, сумд нь үлдээхээр тусгасан. Өмнө нь Монгол Улсын Засгийн Газрын бодлого уул уурхайгаас олж байгаа орлогыг бүгдийг нь төсөвт төвлөрүүлээд, дараа нь 330 суманд жигд тараах бодлоготой байсан. Тэгвэл тухайн орон нутаг нь хөндөгдөж байгаа аймаг, сумууд уул уурхайгаас олсон орлогынхоо тодорхой хувийг орон нутагтаа авч үлдэж, бусдаасаа түрүүлж хөгжих боломжийг нь нээж өгөх асуудлыг хуульд оруулж өгсөн.

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ТИЙМ Ч АШИГТАЙ БИШ

Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал: Монгол Улсад  нүүрсний экспорт бусад төрлийн уул уурхайн түүхий эдийн экспортууд ихээхэн нэмэгдэж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Хятадын талын татан авалт энэ жил нэмэгдсэн. Гэхдээ ганцхан Монгол Улсаас экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлээгүй. Харин дэлхийн улс орнуудаас худалдан авах нүүрсний импортоо нэмэгдүүлсэн гэдгийг анхаарах нь зүйтэй.  Гэхдээ тэр дундаа Монголын коксжсон нүүрс 60 гаруй хувийг нь эзэлж байна. Энэ онд монголчууд түүхэн  хамгийн их хэмжээний нүүрс Хятад руу экспортлох нь. Ирэх жил энэ хэмжээ илүү өснө гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт,  Монгол Улс дэд бүтцээ сайжруулах ажлыг сүүлийн хэдэн жил сайн хийлээ. Төмөр замын тухайд бид мухар төмөр зам гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч суурь дэд бүтэц сайжирсан нь үнэн. Тухайлбал, Хангийн төмөр зам, Тавантолгойн төмөр зам бага боловч урагшилж, үр дүнгээ өгч байна. Хилийн боомтуудын үйл ажиллагаа ч мөн сайжирсан. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлийн компаниуд болон төр хамтарч  терминалууд барьсан нь урагшилж байгаа. Шивээ хүрэнгийн чиглэлийн төмөр зам одоо баригдаж байна. Удахгүй ашиглалтад орох байх. Нүүрстэй холбоод ярихад цаашдаа Бичигтийн боомт, Сүхбаатар, Дорнод аймгийг төмөр замаар холбоод тэгээд алсдаа хойшоогоо Чойбалсантай холбох юм том дэвшил гарна. Энэ энэ бүгд нэг талаасаа нүүрсний тээврийн хэрэгцээ шаардлагаар Монголын суурь дэд бүтэцийг хөгжүүлэх хөшүүрэг болж байна. Өөрөөр хэлбэл, хатуу дэд бүтэц талаасаа хөрөнгө оруулалт илүү тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна. Эрх зүйн орчны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих заалтуудыг сайжруулсан талаар Ч.Хүрэлбаатар сайд танилцуулж байна л даа. Тэрбээр “Энэ жилдээ багтаад батлагдчих болов уу” гэж найдаж байгаа гэж тодотгож байна.  Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар хэлэлцэгдэхээр яригдаж байна.

Өөрөөр хэлбэл эерэг хүлээлт үүсгэсэн яриа байгаа боловч бодитоор нэвтэрчихсэн татварын болоод хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин алга.  Хайгуул дээр ч, ашиглалт дээр ч хүндрэлтэй асуудлууд бий. Тэгэхдээ цаашид том төслүүд нь хэрэгжээд Хятадын нүүрсний худалдан авалт сайжраад ирэхээр орлого нэмэгдэж бусад салбар луу хөрөнгө оруулалт хийх ялангуяа дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх нэлээн нэмэгдэж байна.Оюу толгойн төсөл явдгаараа явж байна. Дээрээс нь Францын хөрөнгө оруулалтаар ураны компани удахгүй үйл ажиллагаа явуулах хүлээлт байна. Гэхдээ хэдэн том стратегийн гэж хэлж болохоор хөрөнгө оруулагч нар л Монголд байна.

Шинэ хөрөнгө оруулагчид, төрийн өмчийн биш жинхэнэ бизнес зарчмаар ажиллах дунд хэмжээний гэж хэлэхээр уул уурхайн компаниуд хайгуулын компаниуд Монголд орж ирэхгүй байна. Үнэхээр орж ирэхгүй байна. Шалтгаан нь нэгдүгээрт, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин эрсдэлтэй, улс төрийн болоод эрх зүй орчин нь өөрчлөгддөг. Хоёрдугаарт нь Монголд хөрөнгө оруулах нь тийм ч ашигтай биш.

Ялангуяа олборлолтын салбарт байж болох ч боловсруулах үйлдвэр дээр бол Монголд үйлдвэрлэл явуулах нь өртөг ихтэй. Тээврийн зардал их, татвар өндөр. Тиймээс татварыг бууруулж байж, ирээдүйд бий болох үйлдвэрлэлийн байхгүй юмыг одоо авах гэж байхаар хямдхан бий болгочхоод дараа нь экспортоо нэмэгдүүлэх түүхий эдээ боловсруулах дээр илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Монголын уул уурхайн ассоциацийн тэргүүн асан Н.Алагаа: Оюу толгойг нээсэн Айвенхоу Майнз гэдэг компанийн тухайн үеийн хөрөнгө оруулагч Ерөнхийлөгч Фрийланд Оюу толгойгоос том ордуудыг Африкт нээсэн байна. Америкт ч мөн олон орд нээж байгаа юм байна. Энэ хүн монголчуудад хөрөнгө оруулагчтай холбоотой эрх зүйн орчноо тогтвортой болго. Тэгэх юм бол Оюу толгойтой адил олон мянган доллараар газарт өрөмдлөг хийхгүйгээр физикийн шинжлэх ухааны тусламжтайгаар орд газруудыг хурдан нээх боломжтой. Арав, хорин ч Оюу толгой Чингис хааны нутагт, монголын говьд байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдаа татахын тулд тодорхой, тэгээд тогтвортой, эрх зүйн орчинтой бай” гэж байна. Монголын нөхцөл байдал ямар байна вэ гэхлээр 2011 оноос хойш уул уурхайн салбарын хайгуулын шатын хөрөнгө оруулалт өнөөдрийг хүртэл буурсаар л ирсэн. Буугаад л байгаа.Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, хайгуулын лиценз олголт маш удаан явагдаж байна. Хоёрдугаарт, Монголын нийт газар нутгийн бараг 25 хувьд л хайгуулын лиценз олгож байна. Бусад нь ямар нэгэн байдлаар хориглосон, хязгаарласан. Хайгуул гэдэг чинь сая яриад байгаа геофизикийн шинжлэх ухаанаар өрөм тавихгүйгээр хайж олоод, хаана юу байна вэ гэдгээ мэдэж авах нь чухал. Үүний тулд бидэнд мөнгө байхгүй. Тиймээс хөрөнгө оруулагчидын олсон орд нь ямар нэгэн байдлаар бизнест ашиг, монголчууд ашиг өгөх хэмжээний асуудал яригдана.

Гуравдугаарт, байгалийн баялгийн орлогыг зөв хуваарилах нь чухал. Уул уурхайн салбар хамгийн их валютын орлогыг олж байна. Уул уурхайн салбар татварын орлогын ойролцоогоор 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс татварын мөнгө нь татвар төлөгчдөд боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн хэрэгцээтэй шаардлагуудыг төсвийн мөнгөөр нийтэд хүртээмжтэй,  хуваариладаг, дамжуулдаг болохоос биш хишиг тарааж байгаа хуваариладаг менежмент дэлхий дээр байхгүй.

Тиймээс яах гэж төр, төсөв байгаа юм. Төсвөөсөө иргэн бүрт хүртээмжтэй байх сайн боловсрол, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн сайн нөхцөлийг бий болгох хуваарилалт хийх хэрэгтэй. Иргэд ихэвчлэн бүх хүнд хувьцаа эзэмшүүлчихвэл сайхан болчихно гэж яриад байдаг. Тухайлбал, ЭТТ-н хувьцааны 10 хувийг нь бид нар эзэмшдэг. Тэгээд юу өөрчлөгдөв.  Үнэгүй авсан юмыг хүмүүс зарж үрээд л мөнгө болгох л асуудал болж дуусна. Нөгөө талаас нээлттэй хувьцаат компани бий болох нь төрийн менежментээс холдоод, хяналттай болж, хувьцаа эзэмшигчдийг олонх хянадаг бол ил тод байдал, компанийн сайн засаглал бий болох боломжтой.  Эцэст нь олон нийтэд хувьцаа эзэмшүүлж болно.  Тэгэхдээ үнэгүй тарааж л болохгүй.

Хууль эрх зүйн хөшүүрэг нь байвал уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол гаднынханд байхгүй биш бий. Хамгийн гол нь Монголчууд хэлсэндээ байдаггүй, хууль эрх зүйн орчин, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байдаг хөрөнгө оруулагчдыг хашраасан. Бид өнгөрсөн алдаагаа давтахгүй байх амлалт өгч, хөрөнгө оруулагчдыг эх орондоо уриалан дуудсаар л байна. Хэдий тийм боловч тэдний гарт бариулж, нүдэнд харуулах, хууль эрх зүйн орчны шинэчлэл одоогоор алга. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль гэх мэт гол гол хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барихаас өөрөөр гавьтай зүйл алга. Цаашилбал хүсэл нь байвч хясал дүүрэн хорвоод сонгуулийн өмнө тойргийн иргэддээ тоогдох гэсэн гишүүд уул уурхайтай холбоотой томоохон хуулийн төслүүдийг батлахгүй тойрч бултах, тодорч попрох тохиолдол гарахыг ч үгүйсгэхгүй. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчдад шилний цаанаас чихэр долоолгох гэх үү, “Монгол” мөрөөдлөө ярих гэх үү, өөдрөг хүлээлт, өндөр тоогоор өөрсдийгөө бас тэднийг хуурсан агуулга биш хэлбэрт анхаарсан үр дүнгүй олон хурал зөвөлгөөний нэг  Mining week болж хувирах вий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-10 202.131.230.218

Энэ хулгайчууд африкийг ухаж дуусгаад одоо монголыг ухаж дуусгахаар санаархаж байна даа үр дагаварыг монголын ард түмэн л амсана газар хөдлөлт байгалийн гамшиг халдварт дахал ураны хор нөлөө гээд давагдашгүй хүчин зүйлүүд монголыг сүйрүүлнэ

Avatar

Нэргүй 2023-10-10 139.5.218.55

Bitgii h*** umhiirsun,hotsrogdson hulgaich

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.178.74

ОТ-г илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ хүн анх санхүүжүүлээд олоогүй бол бид өдийд бас л нэлээн ядуу амьдарч байх байлаа. одоо говьд байгаа гээд байгаа тэр асар их нефтийн олж бензин тосоор хэнээс ч хамааралгүй болчих юмсан

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.162

Нөгөө их орилолдоод байдаг эх орончид хаашаа ороод чимээ аниргүй болчихов оо. Уул усыг минь ухая гээд олиггүй нэртэй нэгэн ирчихээд байдаг гэтэл таг.

Avatar

Зочин 2023-10-10 202.131.230.218

Бүгдийн амыг нь барьцан дээр нь бүгдийн амыг барих хууль баталцан наад хулгайчууд чинь

Avatar

Нэргүй 2023-10-10 184.59.62.34

Хар гай шүү Фридланд!!!!

Avatar

Шударга ёс 2023-10-10 103.10.21.9

тас салаавч өгөөд наад хулгайчийг хөөгөөд явуул .Монголийн түүх болсон говь нутгийг сүйтгэж хятадууд орж ирж цэргийн баазаа барих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм .наад худалч хулгайч чинь хятадуудын хөлсөлсөн хор могой шүү .манайхан энэ хүний хар балгаар баялгаа алдаад ард иргэд нь улам ядуурч байгаа шүү .наадуул чинь ард иргэдийг нь ядуу харин авилга албан тушаалтнууд ийг авилга өгч өөрсдийнхөө утсан хүүхэлдэй болгодог бузар хар чөтгөрүүд байгаа юм шүү .анхаар

Avatar

Нэргүй 2023-10-10 139.5.218.55

za zailaa

Avatar

Сүхбаатар 2023-10-10 103.10.21.9

шуналт хар хулгайч энэ хүний үгийг бүү сонс монгол улс байгалийн баялгаа зөөгөөд өрөнд оруулан гэдэг Монголд төрд байгаа арчаагүй авилга авдаг эх орноосоо урвасан хулгайчуудаас л болсон хэрэг.энэ гадны тонуулчин монгол улсыг устгах гэсэн хар санаатай хятадын талд үйлчилдэг байх .

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.188.80

фрийдланд новшийг шилээр нь нар харуулах юмсан

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.176.254

Энэ чөтгөр монголын баялагт шүлсээ урсгасаар л … Манай дарга нар урьж авчраад өчнөөн дойлууртай болсон байх даа.

Avatar

зочин 2023-10-10 66.181.190.200

Амташсан хэрээ 13 дахина гэж энийг хэлээд байгаа юм. Хөөж явуулах хэрэгтэй.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-10 202.126.89.158

Фридланд буюу Хорт Боб (Toxic Bob) гэх п***а Монголд ирчихсэн явж байгаа юм уу. Энэ н**ш одоо бас ямар балаг тарихаар хор найруулаад явж байгаа бол.

Avatar

БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР 2023-10-10 203.98.76.4

Бямбасүрэн гуйан хэлдэгчилэн Монгол улс Байгалийн баялагаа Баяжуулж Баяжуулах Үйлдвэр барьсан цагт л Эдийн засаг өсөх, Байгаль орчинд ээлтэй..гм давуу талууд гарна.

Avatar

Иргэн 2023-10-10 202.21.111.170

Газрын доорхи баялагийн хэмжээ 2-3,000,000,000,000 ам.доллар. Харин Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 35,000,000,000 ам.доллар. Учир юунд байна вэ? УИХ, ЗГ -рт Монголыг хөгжүүлэх сонирхол алга, сэтгэл алга! Зөвхөн өнөөдрийг бодсон, энэ насандаа амьжиж жаахан хөрөнгөтэй болох л хүсэл харагдаад байгаа юм даа. Иргэд болохоор би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн философийг удирдамж болгон амьдарч байна!

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.190.243

Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал гэгч пацаан "Монголд хөрөнгө оруулах нь тийм ч ашигтай биш" гэж солиорохоор яалтхай ч билээ дээ.

Avatar

21 2023-10-10 202.55.191.130

ene ih baylagiig yaj baruunruugaa zuuh ve gej bodoj suuj baigaa biz

Avatar

ИРГЭН 2023-10-10 202.9.47.25

МОНГОЛЧУУД ОЮУТОЛГОЙН 66 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ЁСТОЙ

Avatar

Иргэн 2023-10-10 202.126.89.134

Уул уурхай монголд ирсэнээр хахууль, идэж уух процес үлэмж нэмэгдсэн, иргэд улам ядуу болсон , улс төрчид газар нутгаа зарж эхлэсэн. Монгол хөдөө аж ахуй, мал аж ахуй байхад болоод л байсаг

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.191.220

Гадна дотны хулгайч луйварчид нь жүжиг тавьж хошгируулчих юмаа. Ард иргэдэд ямарч үр ашиг үгүй

Avatar

Зочин 2023-10-10 59.153.114.28

ОТ бол луйвар, авилгалын маш том жишээ. Л.Оюунэрдэнэ том том яриад юу ч хийж чадаагүй хуурамч тоотой ноцолдоод дууссан эргүү толгой. 100 тэрбум доллар Монголоос гараад явсан байхад бүх татвар, цалин, дотоод худалдан авалтыг нэмээд нэмээд 5, 6 тэрбум доллар л Монголд үлдэж байна…

Avatar

МАНАЙ ТОМЧУУУД БАС ИЧИЖ ҮХЭЭСЭЙ 2023-10-10 202.9.46.80

ҮНЭНДЭ ЯАГААД ХӨГЖИДӨГГҮЙ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД НЬ ӨӨРСДӨӨ БИЕ БИЕ ОГТ БОДДОГҮЙ. ЭНЭ БҮХ БАНК САНХҮҮ ДААТГАЛ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ГАДААДЫН БАНКУУДЫГ БАЯЖУУЛЖ БАЙГАА. БАНК БУС НЬ МОНГОЛ ХҮНДЭЭ ҮНЭНДЭЭ ЭЭЛТЭЙ. АЖИЛ ОЛДДОГҮЙ ШАЛТГААН-АЖЛЫН БАЙРЫГ ТОМЧУУД ХУУ ХАМЖ АВЧ ӨӨРСДИЙН КОМПАНИУДАА НЭЭСЭН БҮГД ЭЗЭНТЭЙ 5 БОГД ГЭХЭД -УБ ГУРИЛ, НЕКСТ, НАНО ИНТЕРНЕЙШЛ, ДАНОН ГЭЭД ЯВЖ ӨГНӨ ЦААШЛААД ЭНЕРЖИ РЕСУРС ШАНГРИЛА ,ЛОНДА АЗИАНА, ЭМ СИ ЭС ПРОПЕРТИ ГЭД ЯВЖ ӨГНӨ ЗА ТЭГЭЭД Л ТЭСО ГРИН ГРУПП БҮГД НЭГ САНХҮҮЖИЛТЭЙ.

Avatar

ИЧИЖ ҮХЭЭСЭЙ 2023-10-10 202.9.46.80

БҮГД НЭГ ТОМ БАНКНААС САНХҮҮЖДЭГ БҮГД ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗЭЭЛД ХАМРАГДСАН БҮГД ОЮУ ТОЛГОЙ Д ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ. ТЭГЭЭД ИЧИЖ ҮХЭХГҮЙ УУЦ ЧАНАНА ЖИЖИГ ЗООГИЙН ГАЗАРТАЙ ӨРСӨЛДӨНӨ ГЭНЭ ТЭРИЙГ НЬ УЛС ТӨРЧИД НЬ ӨӨРШҮҮЛЭЭД ШАЛГАЖ БАЙГАА ХЭВЛЭЛЭЭР МУУ НЭР ЗҮҮЖ БАЙГАА НЬ ЖИЖГҮҮД

Avatar

Нэргүй 2023-10-10 93.229.85.188

өмнөд Америк Африкийн орнуудын газрын баялагыг ухаж сүйтгэж ард иргэдийг нь ядуу тарчиг болгосон хүмүүс манай миний сайхан эх орон руу эрчимтэй дайрч эхэллээ

Avatar

Зочин 2023-10-10 202.126.88.104

энэний шүлс их савирч байна аа

Avatar

Иргэн 2023-10-10 202.21.104.234

За тэгээд Монголын ард түмэн үр шимийг нь хүртэх биш, хэдхэн гэр бүлийг баян тансаг амьдруулахын төлөө байгаль дэлхийгээ эвдэж сүйтгээд яахав. Дараа үедээ үлдээсэн нь дээр, шуналтай туламнуудыг харахаас ч ой гутам

Avatar

Нэргүй 2023-10-10 202.9.46.80

ҮНЭНДЭ ЯАГААД ХӨГЖИДӨГГҮЙ ГЭВЭЛ МОНГОЛЧУУД НЬ ӨӨРСДӨӨ БИЕ БИЕ ОГТ БОДДОГҮЙ. ЭНЭ БҮХ БАНК САНХҮҮ ДААТГАЛ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ГАДААДЫН БАНКУУДЫГ БАЯЖУУЛЖ БАЙГАА. БАНК БУС НЬ МОНГОЛ ХҮНДЭЭ ҮНЭНДЭЭ ЭЭЛТЭЙ. АЖИЛ ОЛДДОГҮЙ ШАЛТГААН-АЖЛЫН БАЙРЫГ ТОМЧУУД ХУУ ХАМЖ АВЧ ӨӨРСДИЙН КОМПАНИУДАА НЭЭСЭН БҮГД ЭЗЭНТЭЙ 5 БОГД ГЭХЭД -УБ ГУРИЛ, НЕКСТ, НАНО ИНТЕРНЕЙШЛ, ДАНОН ГЭЭД ЯВЖ ӨГНӨ ЦААШЛААД ЭНЕРЖИ РЕСУРС ШАНГРИЛА ,ЛОНДА АЗИАНА, ЭМ СИ ЭС ПРОПЕРТИ ГЭД ЯВЖ ӨГНӨ ЗА ТЭГЭЭД Л ТЭСО ГРИН ГРУПП БҮГД НЭГ САНХҮҮЖИЛТЭЙ.

Avatar

Irgen 2023-10-10 202.9.47.53

Oyutolgoig luivar Dan bayarcogt bayar metiin urvagchid ulsaa hudaldsan luivarchin monhol ornoos maani holuur donshuuchil urvagch luivarchid chine mudhun shyyhed ochno

Avatar

Зочин 2023-10-10 43.228.131.50

Мояагийн бичиж байгааг нь дээ. Чи бид 2 Баяр, Баярцогтыг шүүхгүйээ. Оюутолгойн гэрээг ч хараагүй, уншаад ч ойлгох боловсролгүй чам мэт оркууд л хол байгаасай.

Avatar

Нэргүй 2023-10-10 194.233.84.228

жирийн хүмүүс ОТ гэрээг харах унших ойлгох ямар ч шаардлага байхгүй. Монголд ашигтай юу ашиггүй юу гэсэн 2хон сонголт байна. Одоогоор ашиггүйгээр үл барам Монгол ОТ баялагаа өгсөн мөртлөө өрөнд орчихсон явж байгаа шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж