"Нийгмийн амьдралыг хуулиас илүү ёс суртахуунаар зохицуулдаг"

"Нийгмийн амьдралыг хуулиас илүү ёс суртахуунаар зохицуулдаг"

"Нийгмийн амьдралыг хуулиас илүү ёс суртахуунаар зохицуулдаг"

“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг төрийн ордонд боллоо. Энэ үеэр МУИС-ийн философи шашин судлалын тэнхимийн доктор (Ph.D), профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа.


-Ёс зүй бол өргөн ойлголт. Монголчууд бид нар ёс зүйтэй байж чадаж байна уу. Ёс зүйг орхигдуулснаар өнөөгийн нийгэмд ямар гажуудал үүсч байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Ёс зүй, ёс суртахуун хоёр өөр ойлголт. Өнөөдөр нийгмийн ёс суртахууны төлөв байдал ямархуу байна вэ гэдэг асуудал яригдаж байна. Бид илтгэлдээ өмнө гарсан судалгааны ажлуудыг нэгтгээд ярилаа. Судалгааны ажлуудын үр дүнгээс харахад манай нийгэмд ёс суртахууны доройтол нэлээд газар авч байна.

Үүнийг засч залруулахгүй бол Монгол хүн, нийгэм хөгжихгүй.

-Ёс суртахууны доройтол гэж юуг хэлээд байна вэ?

-Ёс суртахуун гэж нийгмийн харилцааг тохируулдаг, зохицуулдаг нийгмийн институт. Тэр институт нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй болчихсон байна. Үүнийг доройтол гэнэ. Ёс суртахуун нийгмийн бүхий л салбар, харилцаа, ажил мэргэжилтэй холбогдоно шүү дээ. Ёс суртахуун доройтож байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой.

-Ёс зүйн доройтлын шалтгааныг та юу гэж харж байгаа юм бол?

-Нэгдүгээрт, нийгэмд ёс суртахуун, ёс зүйн боловсролын тогтолцоо нь бүр алдагдсан. Ёс зүй, ёс суртахуун гэж юу вэ гэдгийг гэр бүлийн хүрээнд хүүхдэд багаас нь цэцэрлэгийн нас, дунд сургууль их дээд сургууль, мэргэжилтэн болгоход шат шатанд нь олгож байх ёстой. Ёс суртахуун хүний өөрийн мөн чанарыг тодорхойлдог. Хамгийн чухал нь оюун санааны үзэгдэл. Зүгээр л нэг сэтгэл зүйн асуудал биш юм. Хүнд төрөлхийн байдаг зан чанарууд бий шүү дээ. Сөрөг чанар буюу атаархал, уур хилэн, шунал өөрийгөө зөвтгөх ч юм уу тэдгээрийг засч залруулдаг арга хэрэгсэл нь ёс суртахуун, түүний зарчим хэм хэмжээ. Яагаад нийгэм харгис, зэрлэг болчхов гэвэл ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдсантай холбоотой. Жишээ нь гэр бүл эцэг эхчүүд өөрсдөө ёс суртахууны боловсролоор үлгэр дуурайл үзүүлнэ. Яагаад үнэнч, шударга байх ёстой юм, яагаад хүнлэг, хариуцлагатай байх ёстой талаар эцэг эхчүүд үлгэрлэх хэрэгтэй. Сургуулийн орчинд багш нар нь үлгэр дууриалтай байх, зөв харилцах хэрэгтэй. Ёс зүй бол зөв амьдрах арга ухаан. Тэгэхээр, ёс зүй, ёс суртахууны боловсрол бүх шатанд байх ёстой. Хүн гэдэг төрөлх чанараараа боловсроогүй, тэнэгдүү байдаг. Зөв юмыг буруу гээд, буруу юмыг зөв гэхчлэн ёс суртахууны чиг баримжаа байхгүй болчихоор бүх юм доройтол руу ороод байгаа юм. Нийгэмд ёс суртахууны үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүмүүс бол багш, төрийн алба хаагч, улстөрчид, бизнесийнхэн хүрээнийхэн байна. Бизнес гэхэд ёс зүйтэй байж цаашаа хөгжиж явдаг. Гэтэл ёс зүйгүй бизнес гэмт хэрэг болж байгаа биз дээ.

УЛСТӨРЧДИЙН ЁС ЗҮЙГ ЕРӨНХИЙД АВЧ ҮЗВЭЛ ХАНГАЛТТАЙ БИШ БАЙГАА 

-Өнөөгийн улстөрчдийн ёс зүйн талаар судлаач хүний хувьд та юуг хэлэх вэ. Улстөрчид ёс зүйтэй байж чадаж байна уу. Нийгэмд гарч буй авлига албан тушаалын хэрэгт улстөрчид холбоотой байдаг. Ер нь манай улстөрчдөд ёс зүй бий юу?

-Улстөрчдийн ёс зүйг ерөнхийд авч үзвэл хангалттай биш. Өнөөдөр олон нийт Монголын улс төр бохир гэж ярьж байна. Улс төр бохир биш төлөвшөөгүй буюу бохир хүмүүс орж ирснээр иргэдийн төрдөө итгэх итгэлийг унагаадаг. Тиймээс улс төрд орж буй хүмүүс ёс суртахууны хувьд боловсорсон, төлөвшсөн хүмүүс байх хэрэгтэй. Тэгтэл, ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдсан учраас дураараа авирладаг, улс орон, ард иргэдийн эрх ашгийг хохироодог жишээг бид зөндөө сонслоо.

-Төрийн байгууллагынхны ёс зүй доройтсоныг иргэд шүүмжилдэг. Үүнийг хэрхэн засч залруулах ёстой юм бол?

-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Ихэнх багш нар ёс зүйгээ сахиад сайн ажиллаж байгаа. Зарим нэг багш нар асуудалд орохоор багш нар бүгдээрээ “ийм” гэдэг. Улстөрчид  ч ялгаагүй. Нэг хэсэг нөхдүүд ёс суртахуунгүй үйлдэл гаргахад улстөрчид бүтэхгүй гэж хүлээж авдаг. Энэ нь  мөн иргэдийн ёс зүй сайн төлөвшөөгүй байгаатай холбоотой зүйл. Аливаа зүйлийг зуун хувь харлуулаад байж болохгүй. Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаж, нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлээд байгаа хүмүүст чиглэсэн сургалт, судалгааны чиглэлийн ажлыг сайн хийж өөрчлөгдөх хэрэгтэй байна. Нэг хүний алдаа нийтэд их хор хохирол учруулаад байгаа биз дээ.

-Салбараар нь дүгнэж харвал аль салбар ёс зүйн доройтолд хамгийн их өртөж байгаа вэ?

-Авлигатай тэмцэх газраас шударга байдлын судалгаа гаргадаг. Тэрнээс харахад төрийн алба, хил гааль, боловсролын салбар нэг их хойгуур байдаггүй юм байна лээ. Ёс суртахуун бол нийгэмд зөвийг эрхэмлэх ухааныг суулгах маш институти. Хүний өдөр тутмын амьдралыг хуулиас зохицуулахаас илүү ёс суртахуунаар зохицуулдаг. Эцэг эх, багш сурагчид, байгууллага хамт олны харилцаа ёс суртахуунд тулгуурладаг. Бие биеэ хүлээн хүлээн зөвшөөрч байж илүү ойлголцоно. Ёс суртахуун бол хүний өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй хэсэг. Хувь хүнээс эхлээд гэр бүл, бүхий л салбарынхан онцгой анхаарч, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Сая М.Анарагийн илгэлд гарснаар шударга байдал бол хүний насан туршийн үнэт зүйл гэж дурдсан. Ялгаагүй ёс суртахуун гэсэн үг шүү дээ. Түүнийг хүүхдэд багаас нь ойлгуулж, ёс суртахууны зарчим хэм хэмжээг ойлгочихсон байхад зөв явна.

Хүн зөв явснаар нийгэм зөв явна.

-Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэргүүд гарч байна. Засгийн газраас энэ чиглэлээр ялын бодлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болж буй. Гэтэл хувь хүний ёс зүй төлөвшөөгүй учраас гэмт хэрэг олширч  байна гэж дүгнэж болох уу?

-Нийгмийн орчин нөхцөлөөс шалтгаалахаас гадна хувь хүний өөрийнх нь ёс суртахууны ухамсар, төлөвшилтэй шууд холбоотой. Ядуу хүн болгон хулгай хийхгүй. Ажилгүй хүн болгон хулгай дээрэм хийхгүй. Тиймээс яалт ч үгүй нийгмийг бүрдүүлж эд, эс болж байгаа хувь хүн бүр өөрийгөө төлөвшүүлэхэд онцгой анхаарах ёстой. Эцэг эхчүүд, багш нар хүүхдэд аль болох багаас нь зөв буруу сайн мууг ялгаж ойлгуулахад анхаарах ёстой. Үүнд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Өнөөдөр хүний хүүхдэд муу зүйл тохиолдлоо гэхэд нүдэн балай, чих нь дүлий байлаа гэхэд нөгөөдөр миний хүүхдэд тохиолдох асуудал болчхоод байна. Нийгмээрээ анхаарч олон талаас нь цогцоор нь авч үзэх ёстой. Үүнийг хамтын хүчээр өөрчилнө. Нэг төрийн байгууллагын хүрээнд шийдэгдэж боломгүй. Өөрөөр хэлбэл,  ёс суртахууны асуудал бол олон талтай, ээдрээтэй зүйл шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бээгий.Э 2023-10-10 66.181.161.176

Сайн санааны үзүүрт шар тос. Муу санаа биеэ отоно. Санаа муут яван хатна гэх мэт ардын зүйр цэцэн үгээ дотроо тунгааж бодоод явхад болно шдээ

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хамгийн ёсуртахуунгүй хүн чинь энэ Дарьхүү дээ 2023-10-10 66.181.176.201

Ёс зүй их ярьдаг хүмүүс ёс зүйгүй байдаг. Үүний хамгийн тод илрэл бол энэ Дарьхүү гэдэг мөнөөсөө мөн. Настай болсон багштайгаа муудаад самардаж байсан хүн шүү дээ. Хамгийн аюултай хүмүүс бол энэ хүн шиг өөрийгөө хамгийн ёс суртахуунтай гэж бодсон ёс суртахуунгүй хүмүүс байдаг

Avatar

Oyutan ni 2023-10-10 103.212.119.26

manai bagshiig yu geed bgaa yum. taivan hun shuu

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.115.22

арга-билгийн зарчим бүх хүмүүст бүх цэцэрлэг бүх 10жил их сургуульд заа түүний тэнцвэрийг ойлгуул тэгээд хүний эрх -үүрэг заа хүн болгонд хариуцлага ,суртахуун заа

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.114.228

Хэтэрхий оройтож энэ тухай ярьж байна даа. Одоо засч залруулахад олон жил хэрэгтэй дээ. Ухамсар, ёс суртахуун хэтэрхий доройтож, засч залруулах их хэцүү болсон хойно нь ярих ч гэж дээ. Одоо тэгээд зүгээр л яриад байлгүй тодорхой арга хэмжээнүүд авч эхлээсэй дээ. Цэцэрлэг, сургуулиас эхлээд ёс суртахууны хэм хэмжээг нас насанд тааруулж сургаасай, /Эцэг, эх нь доройтолтой тул үр хүүхдэдээ зааж мэдэхгүй/их сургуулиудад бүр дүрэм журам шиг биелүүлэх болгож мэдүүлээсэй.

Avatar

зочин 2023-10-10 66.181.185.163

Энэ Дарьхүү гэгч ёс зүй, ёс суртахуунаар мэрэгшихээсээ өмнө философи, түүх гэх зэрэг тулгуур шинжлэх ухааны анхны мэдлэгтэй болж аваасай. Цаг хугацаа, нийгмийн тогтолцоо гээд олон хүчин зүйлийг таньж мэдэж баймааж хүмүүсийн, улмаар нийгмийн гэхчилэн бусад харилцааны бүрдэл, төлөвшил, хувьсал яригдана шүү дээ. Монголчууд зүйрлэвэл голын цэнгэг усны жараахайг давст нууранд аваачиж тавьчихаад байгаатай л ижил амь гарах, амь зуухын төлөө л явж байгаа цаг шүү дээ.

Avatar

зочин 2023-10-10 66.181.181.100

Эхлээд сурган хүмүүжүүлэгч Бор гуай радиогоор ярьдаг лекцийг Монголын радиогоос олж ав. Тэгээд түүнийг бүх сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөрт оруулах, Насангууд өвөө эмээ нар гэрийн хүмүүжилийг олгож байсныг судлах. Гэрийн гал тогоогоор хүүхдийг хүмүүжүүлдэг байсан уламжилалтай. Гэр орны ажил хийж мал, ахуйдаа тус болсон хүүхдэд хоол унд өгч залхуу, тархгүй хүүхдэд хоол өгөхгүй ажилд сургадаг, зүй цэцэн үгээр хүмүүжүүлдэг агуу монгол ухааныг сэргээх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.188.51

борхүү гуайн лeкцийг энд тавиад өгөөч уншъя

Avatar

зочин 2023-10-10 202.9.46.37

Нийгэм анхнаас ёс зүйн доройтолтой хүмүүсын үг хэлэх эрх чөлөө хүн дормжлох хараах гүтгэх харлуулж болдог гэж ойлгуулчихсан амны зоргоор бураад байгаа нь хойш үедээ маш муу нөлөөтөй засаж залруулж соёлтой хүндэтгэлтэй харьцаанд суралцах хэрэгтэй Одоо мөнгөтөй хүнд нахилзаж бөхөлзөж өмөөрч хамгаалж байгаа инээдэмтэй ,,,,

Avatar

Нэргүй 2023-10-10 202.21.124.132

1990 оноос өмнөх МАХН-д ёс зүй, хариуцлага ямар чанга байлаа? Юун авилгал, хулгай… Ганц буруу үг хэлэхэд л хусагддаг байв. Гэтэл одоо МАН-ыг удирдлагууд нь сүүлийн 30 жилд ямар болгож орхив? Зүгээр цүнх баригсад, хулгайч нарын нуугдах оромж болгон хувиргав. Хулгайч нараасаа зоригтой салахгүй бол Намыг чинь ч идэж уугаад дуусгана.

Avatar

Нэргүй 2023-10-10 103.57.92.127

настай хүмүүс байж түрэмгийлж давшилдаг хүмүүс бна. АХмад настай нь тийм байхаар залуучууд нв ямар байх нь ойлгомжтой ш дээ. Бөөн бөөнөөрөө албан байгууллагад орж ирчихээд байгууллагыг ч, албан хаагчдыг нь ч үл хүндэтгэн дайрах авгай нарт ямар ч ёс суртахуун алга

Avatar

Нэргүй 2023-10-10 103.212.116.132

яг үнэн.Ганзагадаж өнгөрөөсөн залуу насандаа ёс зүйгээ зараад идсэн хүмүүс шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж