Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Нийтийн тээврээр угаасан МӨНГӨ ба цаасан дээр үлдсэн ТӨСЛҮҮД

Бид сүүлийн жилүүдэд түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн зорчих хэрэгслүүдэд өндөр дүнтэй төсөв баталсан онцлох ажлуудыг эргэн сануулж байна. 


Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэлийнхэн жил бүр олон тэрбумын төсөл санаачилдаг. Гэвч барилдахаас таахалзах нь их гэдэг шиг санаачилж, танилцуулж, маргалдаад л өнгөрдөг жишиг тогтоод олон жилийн нүүр үзэж байна. Ямар сайндаа л жил жилийнхээс илүү төсөв баталж, нийтийн тээврийн салбарт бүрэн парк шинэчлэлт хийхээр 340 тэрбум төгрөг төсөвлөсөн энэ онд улс дамнасан дуулиан нь намжаагүй байгаа ногоон автобусны худалдан авах ажиллагаа болсон.

Улсдаа тэр дундаа Улаанбаатарт зайлшгүй шаардлагатай байгаа нийтийн тээвэрт улиг болсон авлига, ашиг сонирхлын зөрчил дахин гарсан нь энэ. Ингэснээр энэ өвлийн тэсгэм хүйтэнд иргэд дахиад л хөлдөөс болсон автобусандаа зорчих нь.

Дүүжин тээвэр, метро үлгэр болсон юм аа гэхэд ядаж нийтийн тээврийн хүрэлцээтэй байдалдаа анхаарахыг иргэд хүсч буй. Анхаарч байна гээд ашиглалтын хугацаа нь дууссан автобусаа хүчээр явуулна гэсэн үг биш байлтай. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг нь хангах хүрээнд бодсон ч автобус аюулгүй хэрэгсэл байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь Монгол Улсад стандарт шаардлага хангадаггүй, түүнд нь шаардлага тавьдаггүй ганц салбар бол нийтийн тээвэр. Хэдийгээр парк шинэчлэлтийг жил бүр хийж байгаа ч хуучин автобуснуудаа хэрэглээнээс халж чадахгүй байж түүний 10 хүрэхгүй хувийг шинэчлээд нэмэргүй. Мөн алс хэтийн зорилгод тусгасан агуу гэмээр ажлууддаа санхүү тусгаад ч шаардлагагүй байлтай.

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобуснуудыг үйлчилгээнд явуулж эхлээд буй.

Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь.

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭД 6 САЯ ЕВРО ЗАРЦУУЛСАН

Түгжрэл бууруулах хүрээнд олон жил яригдаж буй ажил бол дүүжин тээвэр. Хотын хоёр ч даргын нүүр үзсэн дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр энэ төсөл гацаанаас гарсан талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн. Ж.Сүхбаатар "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг.

Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг.

Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн. Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер  нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж байгаа. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.

Франц улсын хувьд Монголтой хамтран ажилладаг соёлын харилцаа, ураны асуудал, дүүжин тээврийн төсөл байна. Би бол энэ төслийг үргэлжлүүлье гэж үзсэн. Хотын даргаа эргээд уулзалтуудаа хийнэ. Бид чиглэлээ тогтоох гэж хугацаа алдсан.

Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог  судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан. Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд метро барья гэж байгаа мөртлөө дүүжин, нийтийн тээврийг алдагдалтай гээд байдаг. Метроны асуудалд хотын дарга бид хоёр ажиллаж байгаа. Ази тивд Сөүл, Токио, Шанхай метрогоороо дээгүүрт ордог юм билээ. Хятадад айлчлах үеэр судалгааны шатанд ярилцаж, хэлэлцсэн юм билээ. Миний хувьд БНСУ-ын нөхдүүдээр буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЗҮ хийлгэмээр байна. Өнөөдөртөө нэг ч ТЭЗҮ хийлгээгүй байгаа. Санхүүжилт хөрөнгө оруулалтаа ярьж, мэргэжилтэнгээ бэлтгэх шаардлагатай байгаа" гэж байв.

Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй.

БАТЛАН ДААЛТЫН 500 САЯ АМ.ДОЛЛАР ДЭЭР ГАЦСАН LRT ТӨСӨЛ 

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх гол төслүүдийн нэг нь LRT. Харин энэ оны улсын төсөвт LRT төсөлтэй холбоотой хөрөнгө мөнгө суугаагүй болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Энэ талаар 2022 оны аравдугаар сард, Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "УИХ болон Засгийн газрын хоёр тогтоолоор LRT барих бодлогын дэмжлэг нь батлагдчихсан. Гацаад байсан асуудал дээр хэлэхэд, төслийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын батлан даалт гаргахыг хүссэн. Харин уг батлан даалтыг гаргах эсэхэд ажлын хэсэг гарч ажилласан ч одоогоор зогсчихсон байгаа.

Хотын удирдлагуудын хувьд, заавал батлан даалт гаргахгүйгээр хуулийн хүрээнд өөрсдийн зүгээс хийж болох ямар боломж байгааг эрэлхийлж, удахгүй эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал, уг төсөл дээр батлан даалт гарахгүй тул нийслэл дангаараа бүх хариуцлагыг хүлээн ажиллаж байна.

ТЭЗҮ нь батлагдчихсан LRT-ын техникийн зураг төслийн тендер нь зарлагдчихсан" гэх мэдээллийг өгч байв.

Энэ мэт дурдаад эргэн сануулбал, улс, нийслэлийн төсөвт санхүү дээрээ гацдаг, тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан цөөнгүй ажил бий. Гэвч бодит ажил хэрэг болсон нь тун цөөн. Хамгийн энгийн жишээ нь автобусны худалдан авалт. Олон тэрбумаар авсан автобуснуудыг нь олон нийт хэрэглээнд нэвтрүүлэхээс татгалзсан. Энэ мэт нэрнээс цаашгүй, түгжрэл бууруулах нийтийн тээврийн салбарын ажлууд олон байгаа бөгөөд хэзээнээс хэрэгжих нь л анхаарал татаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-10 216.38.195.74

– U;

Avatar

Нэргүй 2023-10-10 216.38.195.74

– gadnixyljpla md1;

Avatar

Зочин 2023-10-10 139.5.216.87

дүүжин тээвэр бол самарсайханы самаралт энэ хүнд ич улаан нүүр алга уу хийвэл хийгээд больвол бүүр болиоч самараа

Avatar

Irgen 2023-10-10 66.181.161.25

Duujin teever mungu ugaasan ajil boloh bh da mongold yavch tohirohgui shiidel shuu salhi huiten geel. Metro hamgiin zuv huvilbar da

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.188.45

Капиталдсан хуучин автобусыг шинэ гэж итгүүлээд шахах, дүүжин тээврийг нийтийн тээвэрт ашиглана гэх мэргэн санаа, метро үнэтэй гэдгээр барихгүй байх, 1 тэрбумаар тусгаарлах хашаа авч тавих бүгд агаар нэг – Монголчууд тэнэг учраас юу ч хэлсэн үнэмшдэг тул ямарч хамаагүй үлгэр зохиож мөнгө идэх.

Avatar

Нэргүй 2023-10-10 59.153.115.22

uls orond ter chigdee mafia l baih shig bna hoorondoo l bulaatsaldaal

Avatar

Нэргүй 2023-10-10 202.126.89.238

Бат-үүл Япончуудаар хийлгэсэн метро-ны фургон дүүрэн ТЭЗҮ-г Сумьяабазарт өгсөн гсн. Тэр нь тэгээд хаашаа алга болов? Дараа дараагийн хотын дарга нар энэ ажлын бэлэн ТЭЗҮ-г жинхэнхээсээ улс төржиж гацаасан нь үнэн шдээ. Улаанбаатар хотын хүн ам улам л өснө, дээр нь хот маань баруунаасаа зүүн тийшээ урт байдаг тул эхний ээлжинд метроны нэг шугам байхад хангалттай бөгөөд зардал нь ч бага шүү дээ. Вьетнам, Мьянмар улсууд манайхаас хойш ТЭЗҮ-гээ батлуулсан атлаа метро нь баригдчихаад бна, цаана чинь

Avatar

Нэргүй 2023-10-10 103.57.92.204

дэлхийн хэмжээний компани хийчихсэн ТЭЗҮ-г МАН-ыхан шаардлага хангахгүй ТЭЗҮ гэж дүгнэв. Хулгайч нар ТЭЗҮ сайн муу хийгдсэнийг мэддэг болж гэнэ. х****а

Avatar

http://share.hiub.mn/download.htm?id=m7h4hv2qkt1pcsp4kv80r2bv7 2023-10-10 124.158.95.139

http://share.hiub.mn/download.htm?id=m7h4hv2qkt1pcsp4kv80r2bv7

Avatar

Нэргүй 2023-10-10 216.38.195.74

-dyboc; #

Avatar

Нэргүй 2023-10-10 103.57.92.204

МАН -ын толгой хулгайч нар хэзээ ч том төслүүдийг ялангуяа эрчим хүчний төслүүдийг хөдөлгөж чадахгүй гэдгийг олон жил иймэрхүү ажил хөөцөлдсөний учир мэдэж байна. Бүгд ашиг сонирхлоо шургуулсан, мөнгө яаж идэх үү гэдгээ ч шийдэж чадахгүй алалцсаар нөгөө төсөл нь гацдаг. Хүрэлбаатар Чойжилсүрэн Амарбаясгалан сүүлийн үед Оюунэрдэнэ нь ч гэсэн . Төрөөс хулгай хийх гэсэн том төлөөлөгч бол Сумъяабазар. Яасан ч ханаж цаддаггүй ХУЛГАЙЧ юм.

Avatar

Нэргүй 2023-10-10 66.181.188.45

МАН зөвхөн хулгай хийх гэж албан тушаалд очдог. Одоо үүнийг сохор хүн ч харж бн. МАН байгаа цагт Монгол нэг ширхэг ч нар үзэхгүй. Уг угшил нь өмхий коммунист, бусдын боломжийг хааж боодог, хорьж цагддаг, гөрдөж хэлмэгдүүлдэн, тархи угаадаг, суртал ухуулга хийдэг арга барилтай.

Avatar

Нэргүй 2023-10-10 188.162.254.86

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Долгион 2023-10-10 139.5.216.98

Сүхбаатар байнгын хороон дарга болоод талийлаа. Шударга ёс гэж байдаг бол огцруулж шалгах ёстой

Avatar

иргэн 2023-10-10 202.21.104.2

МАН-ынхан Сумтаараа дамжуулан асар их мөнгө завшжээ. Энэ бол гэмт хэрэг!!! Албан тушаалтан албан тушаалаасаа буучихаар л хохирол барагдчихдаг юм биш!!! Нийслэлээс зарласан бүх тендэрийг шалгаж идсэн, завшсан мөнгөнүүдийг буцаан байршуулж, гэмт этгээдүүдэд хариуцлага тооц! Нянба Сумка 2 найз учраас тэгсхээд хэргийг дарах байх. Даалгавартай ч биз..ккк.Энэ их мөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол балчир хүүхдүүд хотын 1 захаас нөгөө зах руу таксидаж, эсхүл машинд дайруулж амиа алдахгүй байлаа!!!

Avatar

Зочин 2023-10-10 122.201.25.251

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэгч хүн метроны хамаг төсөлүүдийг гацаасандаа

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-10 69.50.94.71

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр мөн архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо, эмэгтэйг буцаад ЗГазарт нь ажиллуул ялтанаа!!!! ЯЛТАНД үйлчилдэг Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14 тэрбумын БАНКНЫ казиночин хулгайч Ухна

Avatar

Нэргүй 2023-10-10 203.98.77.101

Дүүжин тээвэр нь хэрэггүй, энэ олон галзуу солиотой, архинд орсон нөхдүүд, өсвөр үеийнхэн нь тэрнээс унаж амиа хорлох нь эрс ихсэнэ. LRT нь хамаагүй дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж