"Хүүхдэд ханиад, халуун бууруулах эм зэрэг өгч болохгүй"

"Хүүхдэд ханиад, халуун бууруулах эм зэрэг өгч болохгүй"

"Хүүхдэд ханиад, халуун бууруулах эм зэрэг өгч болохгүй"

Томуу, томуу төст өвчний тархалт их байгаа энэ үед сувилахуйн ямар арга хэмжээ авах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн арга зүйч сувилагч Р.Бямбасүрэн мэдээлэл өглөө. 


ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчим эмчилгээний тасгийн ахлах сувилагч Р.БЯМБАСҮРЭН:

-Томуу, томуу төст өвчин нь ерөнхий хордлого, амьсгалын замын үрэвслээр илэрдэг вирусын гаралтай цочмог бүлэг халдварт өвчин юм. Бүх насныхан өртөх эрсдэлтэй боловч бага насныхан, ахмад настнууд, жирэмсэн эхчүүд илүү өртөмтгий, хүндрэлтэй өвчилдөг. Үүсгэгч нь томуугийн А, В, С хэв шинжийн вирус түгээмэл тохиолддог. Хэв шинжүүдийн тухайд:

  • А нь маш хувирамтгай, тахиа, шувуу, гахай, морь, нохой зэрэг амьтдад өвчин үүсгэх бөгөөд амьтнаас хүнд халдварлан улмаар, томуугийн халдвар үүсэх чадвартай,
  • В нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг. А хүрээний вирусыг бодвол хувьсан өөрчлөгдөх шинж чанар 2-3 дахин удаан,
  • С шинж нь хүн, нохой, гахай халдварлуулах боловч бусад төрлийн бодвол хөнгөн өвчлүүлдэг.

ТОМУУ ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСНЭЭС 3-5 ХОНОГТ ХАМГИЙН ИХ ХАЛДВАРТАЙ

Эх уурхайны тухайд өвчтэй хүн, ялангуяа бүдэг балархай хэлбэрээр өвдөгсөд байдаг.

Томуугийн нууц үе 1-5 хоног дунджаар 48 цаг. Халдвартай үе нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээс эхний 3-5 хоногт хамгийн их халдвартай. Хүүхдэд долоо хоног байж болно.

Томуугийн халдвар агаар дуслын замаар болон ахуйн замаар дамждаг. Ханиах, найтаах, ярих үедээ өрөө тасалгааны агаараар дамждаг. Мөн өвчтэй, халдвартай хүний бохир гар аяга, халбага, тоглоом, алчуур, гар утас зэргээр халдварлана.

Томуугийн хүндрэлийн үед уушигны үрэвсэл, чих хамар, хоолойн эрхтэний талаас гарах эмгэг өөрчлөлт, төвөнхийн бачуурал үүсдэг.

Томуугийн үед нийтлэг илрэх шинж тэмдэг:

  • халуурах- 70 хувь,
  • ханиах- 65 хувь,
  • бөгшүүлэх- 17,2 хувь,
  • амьсгаадах- 4,2 хувь,
  • бөөлжих- 5,7 хувь,
  • хоолой бачуурах- 12,3 хувь,
  • суулгах- 11,1 хувьд нь зэрэг илэрч байна.

Сувилахуйн тусламжийг гэрийн нөхцөлд үзүүлэх талаар мэдээлэл иргэдэд их дутагдалтай байдаг. Халууралтын үед, биеийн халуун 37,5-аас дээш болсон тохилдолд халуурсан гэж үзнэ. Халуун буулгах эхний арга нь шингэн сайн уух. Халууны эм ууж байгаа хүүхдэд давхар ханиалга болон ханиадны эм өгч болохгүй. Учир нь ханиадны эм найрлагандаа халууралтын эсрэг эмийг агуулсан байдаг. Тиймээс эмийн хордлого болох эрсдэлтэй. Гэрийн нөхцөлд хүүхдийг эмчлэхдээ, сэрүүн үед нь түрүүлгээ харуулж хэвтүүлэх, цээжинд зөөлөн доргилттой иллэг хийх, хүүхдийг аль болох босоо түвшинд байлгах, халуун бүлээн шингэн багаар уулгах нь чухал.

ХООЛОЙ СӨӨЖ ӨВДӨХ НЬ ХОЁРООС ДЭЭШ ДОЛОО ХОНОГТ ИЛЭРВЭЛ ЭМЧИД ЯАРАЛТАЙ ХАНДАНА УУ

Хоолой хоёроос дээш долоо хоног сөөж байгаа бол мэргэжлийн эмчид яаралтай хандах нь зүйтэй. Амьсгалахад хүндрэл учрах, цустай ханиалгах, халуун буухгүй байх, хоолой маш ихээр өвдөх, юм залгих болохгүй үед мөн эмчид үзүүлэх хэрэгтэй. Харин хүүхдүүдийн хувьд амьсгалахад нь шүгэлдэж байгаа мэт чимээ сонсогдох, ердийнхөөс илүү шүлс гоожих, амьсгалахад бэрх болоход эмнэлэгт үзүүлэх нь зөв.

Мөн 40 хэмээс дээш халуурч байгаа тохиолдолд эмнэлэгт хандах шаардлагатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ni 2023-10-10 50.246.219.209

U ?

Avatar

Нэргүй 2023-10-10 213.87.136.246

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-10-10 66.181.186.104

Худлаа бичэхээ боль . Энэ үед аль хэдийн хүндрэл үүссэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж