Үүр цайхаас үдэш хүртэл зогсолтгүй ажиллах техникийг сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

Үүр цайхаас үдэш хүртэл зогсолтгүй ажиллах техникийг сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

Үүр цайхаас үдэш хүртэл зогсолтгүй ажиллах техникийг сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?
Mitsubishi Fuso celebrates the FUSO brand’s 90th anniversary

Аливаа үйлдвэрлэгчид, түгээлтийн бизнес эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ цаг тухайд нь A-аас Б цэгт хүргэх, хариуцлагатайгаар үйлчилгээгээ хүргэх шаардлага гардаг билээ. Энэ үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь тэдний ашиглаж буй техник, тоног төхөөрөмж байдаг билээ. Тэгвэл танд ачаа тээврийн зориулалттай автомашин үйлдвэрлэгч Mitsubishi FUSO брэндийн техник, автомашинуудыг танилцуулж байна.

Японы Кавасаки хотод төвтэй Mitsubishi Fuso Truck and Bus Corporation (MFTBC) нь дэлхийд тэргүүлэгч ачааны автомашин үйлдвэрлэгчдийн нэг юм. Корпорацын 89.29%-ийг Mercedes-Benz Group AG, 10.71%-ийг Mitsubishi группийн бусад компаниуд хуваан эзэмшдэг.

FUSO брэнд нь үйлдвэрлэлээ эхэлсэн цагаасаа хойш 91 жилийн туршид ачаа тээврийн автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлсээр байгаа бөгөөд дэлхий даяар голлох зах зээл болох Европын нийт 10 тонн болон түүнээс доош даацын ачааны автомашины зах зээлийн 37.1%-г FUSO CANTER ачааны машин дангаараа эзэлдэг тухай тоон мэдээллийг Statista.com бүртгэл мэдээллийн хамгийн том нэгдсэн порталаас гаргасан байдаг.

“МСМ Групп” ХХК-ийн хувьд FUSO брэндийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 2011 оноос хойш амжилттай ажиллаж автомашины борлуулалт, үйлдвэрлэгчийн баталгаат сэлбэгээр хангаж, борлуулалтын дараах засвар үйлчилгээг үйлдвэрийн стандартын дагуу үзүүлж байгаа билээ.

Ингэхдээ зах зээлд 3.5 болон 5 тоннын даацтай FUSO CANTER FE73, FE85 загваруудыг хөргүүртэй болон энгийн бүхээгтэйгээр санал болгохоос гадна давхар кабин бүхий 4X4 хөтлөх системтэй FUSO Canter FG83 загварыг мөн харилцагчдад нийлүүлж байна.

“МСМ Групп” ХХК болон FUSO брэндийн 12 жилийн үйл ажиллагааны хүрээнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болох “Тотал Дистрибьюшн” ХХК, “Эм-Си-Эс Кока-Кола” ХХК, “Анунгоо” ХХК, “АПУ Дэйри” ХХК, “Грийн Групп” ХХК, “Мэйжор Дриллинг” ХХК, “Та-Чи” ХК зэрэг шилдэг татвар төлөгч байгууллагуудтай хамтран ажиллаж, та бидний анхдагч хэрэгцээ болсон бүтээгдэхүүнүүдийн хүргэлт үйлчилгээг гүйцэтгэн, хүртээмжтэй бэлэн байх нөхцөлийг бүрдүүлэн FUSO CANTER өдөр бүр цаг алдалгүй ажилласаар байна.

Албан ёсны дистрибьютор: “МСМ Групп” ХХК

Холбогдох утас: 8810 1972, 7718 1111

Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүр явах замд байрлах МСМ Автомотив үзэсгэлэнгийн танхим.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж