Газын зурваст хяналтаа тогтоосон Палестины зэвсэгт бүлэглэл "Хамас" сүүлийн 50 жилд Израилийн нутаг дэвсгэрт хийсэн хамгийн өргөн хүрээтэй довтолгооны нэгийг эхлүүллээ. Хамас бүлэглэлийн гэнэтийн өргөн хүрээтэй дайралтаас нэг өдрийн дараа буюу Ням гаригт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху израильчуудыг урт бөгөөд хүнд хэцүү дайнд бэлтгэхийг анхаарууллаа.
Хамас пуужингийн дайралтууд үргэлжилж байхтай зэрэгцэн Израиль хариуд нь Газын зурвасын хотуудад асар их цохилт өгч, олон арван барилгыг сүйрүүлсэн. Дайн эхэлсэн даруй Израиль болон Газад олон мянган хүн амь үрэгдээд байгаа талаар эрх баригчид мэдээлсэн бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Израилийн иргэд өөрсдийн засгийн газар, цэрэг арми, тагнуулын байгууллагууд ийм халдлагад яагаад бэлтгэлгүй байсныг асууж байна.
Хамас Бямба гаригийн өглөө олон мянган пуужин харваж эхэлсэн ч Израилийн "Dome" хамгаалах системийн ачаар Тель-Авив болон Иерусалим хотын захад шууд цохилт өгөх нь ховор байдаг. Эхний пуужингийн довтолгооноос хойш нэг цагийн дараа Хамас бүлэглэлийн дайчид Израилийн нутаг дэвсгэрт газар, далай, агаараар нэвтэрсэн гэж Израилийн цэргийнхэн мэдээлэв. Энэ нь эцэстээ Тель-Авив болон Арабын цэргийн хүчний хооронд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Израилийн нутаг дэвсгэрт болсон анхны тулаанд хүргэсэн байна.
Зэвсэгт этгээдүүд Израилийн 22 хот, армийн бааз руу нэвтэрч, энгийн иргэд, цэргүүдийг барьцаалж, ихэнхийг нь Газын зурвас руу авч явжээ. Хамас бүлэглэлийн цэргийн жигүүрийн удирдагч Мухаммед Дейф мэдэгдэлдээ, 1967 оны Араб-Израилийн дайны үеэр Израилийн эзэлсэн Баруун эргийн асуудал, саяхан Израилийн цагдаа нар Иерусалим дахь Акса сүмд хийсэн дайралт, олон мянган палестинчуудыг Израилийн шоронд саатуулсан зэргийг дайралтынхаа үндэслэл болгон дурджээ. Исламын шашинтнууд хувьд "иудейчүүд сүм уул" хэмээн хүндэлдэг Акса сүмийн цогцолбор нь ариун газар бөгөөд газар нутгийн хамгийн гүн маргаантай газруудын нэг юм.
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэрэг татах мэдэгдлийг телевизээр зарлахдаа "Дайн эхэллээ. Бид дайнд ялна" гэсэн байна.
Танкны ангиудыг өмнө зүг рүү илгээсэн нь Израилиас Газын зурвас руу хуурай замын цэргээ илгээж магадгүй гэсэн таамаглалыг өдөөжээ. Цэргүүд өмнөд хэсэгт нэвтэрсэн зарим бүлгүүдээс зэвсэгт дайчдыг хөөн гаргахаар тулалдаж байна.
Израилийн нисэх онгоцууд Газын зурваст агаараас цохилт өгсөн бөгөөд Израилийн цэргийнхэн Хамасын дайчдын байрлаж байсан төвүүдийг устгасан гэж мэдэгджээ. Палестины албаныхны мэдээлснээр, олон давхар барилга, байшин, сүм хийдээс гадна нэг эмнэлэг агаарын цохилтод өртсөн байна.
Хамас бүлэглэл 2007 онд эрэг орчмын бүсийг хяналтдаа авснаас хойш Газын зурвас нь Израилийн бүслэлтэд байгаа. Энэхүү бүслэлт нь зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болох электрон болон компьютерийн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний импортыг хязгаарлаж, ихэнх хүмүүсийг нутаг дэвсгэрээс гарахаас сэргийлдэг.
Израиль болон палестинчуудын хооронд тасралтгүй үргэлжилж буй хөнөөлт мөргөлдөөн, дайн нь 200 жил болж байна.
Сүүлд Израилийн цагдаа нар 2021 оны тавдугаар сард Иерусалим дахь Аль-Акса сүмд нэгжлэг хийх үед Израиль, Хамасын хооронд 11 хоног үргэлжилсэн дайныг эхлүүлж, олон мянган хүн амь үрэгдсэн юм. Заримдаа цус урсгах явдлыг зэвсэгт бүлэглэлийн удирдагчдыг хороох эсвэл эсэргүүцлийн жагсаалд хариу үйлдэл үзүүлэх зэргээр Израиль өдөөдөг. Бусад үед Хамас болон бусад дайчдын дайралтаар хүчирхийлэл өрнөж байсан.
Энэ тохиолдолд ямар ч тодорхой шалтгаан байгаагүй бөгөөд Израилийн тагнуулын байгууллага болон засгийн газар ямар ч бэлтгэлгүй, мэдээлэлгүй байсан бололтой. Гэхдээ довтолгоон эхлүүлсэн цаг нь анхаарал татаж байна. Тодруулбал, Израилийн түүхэн дэх хамгийн хэцүү мөчийн ойг давхцуулан цохилт өгчээ. Тодруулбал, Симчат Торагийн баяраар тохиосон. Израилийн эрх баригчид Египет, Сириэс түрэмгийлсэн цэргүүд Йом Киппурын дайныг эхлүүлсэнээс хойш бараг 50 жил өнгөрсөн байв.
Үүнээс гадна Израилийн нийгмийн эв нэгдэл буурч, армийнх нь бэлэн байдал санаа зовоож, хэт барууны засгийн газар шүүхийн эрх мэдлийг бууруулах оролдлого хийснээс үүдэн хямрал үүссэн үед таарлаа.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон дэлхийн бусад удирдагчид террорист байгууллага гэж үздэг Хамасыг буруушааж, Израиль болон түүний өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Харин Саудын Араб зэрэг Арабын орнууд хурцадмал байдлыг намжаахыг уриалсан ч Хамас бүлэглэлийг буруутгахаас зайлсхийж, "Дайнд Израиль өөрөө буруутай" гэж мэдэгджээ.
Мөргөлдөөн нь Саудын Арабыг түүхэн дайсан Израильтай дипломат харилцаагаа хэвийн болгохын төлөөх Байдены сар гаруйн хугацааны хүчин чармайлтыг эрсдэлд оруулж байна. Саудын Араб палестинчуудтай эв санааны нэгдлээрээ еврейн улсыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй ч бодлогоо өөрчлөхөд бэлэн байсан гэж ажиглагчид үзэж байв.
Түүнчлэн энэ нь 2006 онд Израильтай тулалдаж байсан Ливаны шийтийн зэвсэгт бүлэглэл болох Хезболлатай бүс нутгийн томоохон мөргөлдөөнд хүргэх аюул заналхийлж байна.
Газад хяналт тавьдаг зэвсэгт бүлэглэл Хамас Ливан дахь зэвсэгт бүлэглэлүүдийг довтолгоонд нэгдэхийг уриалсан. Үүний хариуд Израилийн асуудлаар Хезболла мэдэгдэлдээ, "Палестины нөхцөл байдлын чухал үйл явдлыг анхааралтай ажиглаж байна" гэж мэдэгджээ. Ливаны өмнөд хэсэгт байрлах НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн Ням гаригийн өглөө Хезболла болон Израилийн хооронд их буу, пуужингаар харвасаны дараа Ливан-Израилийн хил дэх байдал "тогтворгүй" байна гэж мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK TIMES
Холбоотой мэдээ