Амиа бод, амьдралаа бод…

Амиа бод, амьдралаа бод…

Амиа бод, амьдралаа бод…

Нэгэн цэцэрлэгийн багш нар баяраа тэмдэглэн суугаа бичлэг шуугиан тарив. Цалингаа нэмэхийг шаардаж, шаардлагатай бол ажил хаялт хийхээ зарлаад байсан багш нарыг байлагсад цамнаж байна. Асуудлыг асуудлаар дардаг технологийн золиос болсон багш нарын цалин лөөлөө болов. Жаахан өөрөөр бодвол багш ч хүн. Хүн л юм хойно баяраа тэмдэглэж таараа. Тэмдэглэхээ цэцэрлэгийн багачуудынхаа ширээ, сандалыг ашигласан. Үүнийхээ төлөө хараалгуулж байна. Тэд хүүхдийн хоолноос хумслаагүй нь ойлгомжтой. Цэцэрлэгийнх нь байр нурж унах шахсан нь ч тэднээс хамааралгүй болов уу?

Өөр нэгэн жишээ. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн төлбөрт “Грандхаан айриш паб”-д 6 сая гаран төгрөг зарцуулсныг бас л амралтын өдрөөр шуугив. Хотын захиргааны Хангарьд орноос эхлээд дүүргүүдийн тамгын газрын дүнхийсэн том том барилгууд байсаар атал түгжрэлээр далимдуулан төсвийн мөнгөөс айриш папад зарцуулсан шалтгааныг төрийг шимэгчид гэхээс өөр тайлбар олдохгүй л болов уу? Үүнтэй харьцуулбал багш нар хийсэн үйлдэл бараг ариун явдал. Хэдийгээр хичээлийн танхимдаа тийм зүйл хийсэн ч гэлээ төсөл хэрэгжүүлэгчид шиг зориулалтын газарт ороод төсвийн мөнгөнөөр тансаглаагүй.

Иймэрхүү байдлаар асуудалд хандаж ирсэний гайгаар боловсролын салбар, ер нь бүхий л салбарт дампуурал нүүрэлчихлээ. Хүүхдийн аюулгүй байдлыг тойрсон маргаан энэ өдрүүдэд л эрчээ авлаа. Бидний хүүхэд сурч, боловсрохдоо хүртэл аюултай, эрсдэлд орсоор байна.

Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн ялыг чангатгах тухай УИХ дахь бүлгийн хэмжээнд ярьж байгаа ч үнэндээ энэ нь асуудлыг шийдэх нь юу л бол. Байнгын тордож, тойглож, салхи оруулж, шинэчилж, онцгойлон анхаарах ёстой салбар боловч боловсролын салбарыг орхигдуулсаар ирсний гор одоо гарч байна.

Боловсролыг мөнгө олох бизнес болгоод удсаны, түүнд ямар ч хяналт, шалгуур байгаагүйн нотолгоог сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны дипломд хийсэн шалгалт бэлхэнээ харуулсан. Боловсролын байгууллагын “59 мянган дипломыг шалгахад 724 диплом зөрчилтэй болох нь тогтоогдсон бол 2000 нь сэжигтэй байна” гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэж л байсан. Үүнтэй зэрэгцээд 200 мянган төрийн албан хаагчийн асуудал боссон бөгөөд Төрийн албаны зөвлөл холбогдох байгууллагатай хамтран асуудлыг мухарлахыг сайд анхааруулсан ч одоо хэр нь таг чиг.

Хуурамч димломны балгаар ажлаа мэдэхгүй, онол практик ч байхгүй нөхдүүд албан тушаалд томилогдон иргэдийн амьдралыг самарч, түүнээс үүдэн нийгэмд ямар их хор хохирол чимээгүй учруулж буйг тооцох боломжгүй.

Гэтэл Монголд Ерөнхий сайдын намтартаа дурдсан МУИС-ийг ижилхэн онд, ижил мэргэжлээр төгссөн гэдгийг ангийнхан нь үгүйсгэсэн бөгөөд “Тийм хүүхэд байгаагүй” тухай жиргэсэн нь олныг мэл гайхашруулж, цэл хөхрүүлсэн. Гэвч бид хэсэг шуугиад мартсан, мартагнуулсан ч юм уу?!

Сургууль, цэцэрлэгийн захирлаас эхлээд үйлчлэгчийг хүртэл улстөржсөн томилгоо хийж, асуудлын учир шалтгааныг олох бус танил тал, найзан дундаа шийдэж ирсний балаг байнга гардаг ч бид дараагийн сенсаациар дахиад мартдаг. Түүний тод илрэл нь Орос III сургуулийн жишээ болж л байсан. Бас л мартсан. Төрийн албан хаагчийн хэд нь хуурамч дипломтой байгааг төсөөлөхөд бэрх. Хамгийн аюултай нь хэд нь эзэмшээгүй мэргэжлээ эзэмшсэн, мэдээгүй мэдлэгээ мэдсэн гэж төрийн албыг сүйдлэж байгааг бодохуйяа бэрх.

Дээр нь Боловсролын зээлийн сан гэгчээр өөрсдийнхөө хүүхдийн төлбөрийг хэрхэн төсвөөс төлүүлж байсан хөгийн баримтууд байж л байна. Энэ тоолонд эрх баригчид биднийг яаж хуурдаг вэ гэхээр сайдаас нь огцруулсан болоод байнгын хорооны дарга, гишүүнээсээ буувал маш их хэмжээний мөнгө эргэлддэг үйлдвэрийн дарга болох жишээтэй. Наанаа хариуцлага тооцоод байгаа мэт боловч цаанаа шагнаад байдаг.

Төрийн оролцоо аль ч салбарт их байх тусам шийдэгдэхгүй төдийгүй улам л хүнд байдалд ордог жишээг энэ салбар харуулаад байх шиг. Л.Энх-Амгалан сайдын хэлээд байгаа үнэн. Багш нарын цалинг 1000 ам.доллар болгох боломж ч байхгүй. Учир нь, Монголын татвар төлөгчид өнөөдөр тэгтлээ баяжаагүй төдийгүй тэдний ачаа хөнгөдөөгүй. Хэрэв багш нарын цалинг нэмэх бол татварын мөнгөнөөс л гаргах бөгөөд 3 саяд хүргэнэ гээд татвараа дахиад нэмбэл Монгол Улс дампуурна. Асуудал үүнд л байна.

Тиймээс багш нар өөрсдийн асуудлаа шийдвэрлэе гэвэл бусдыг бодолгүй амиа бодоод хувийн салбарт шилжих эсвэл мэргэжлээ солих хэрэгтэй. Тийм бага мөнгөөр бусдын хүүхдийн төлөө хариуцлага хүлээх үүрэг хүлээх ямар ч шалтгаан байхгүй. Хэдий болтол өөрийгөө, амьдралаа золиосолж төрийг царайчлах билээ.

“Асуудлыг шийдэж өг” гэх тусам асуудал томорсоор, түүгээр далимдуулан төрөөс баяжигсад гарч ирэх төдийгүй боломжийг хулгайлсаар л байх болно. Тиймээс амиа бод. Амьдралаа бод, багш нар аа. Дургүй ламыг дарж байж сахил хүртээв гэгчээр боловсролын салбарт заавал ажиллах ял танд байхгүй.

Боловсролыг нэгэнт үнэгүйдүүлчихсэн, түүнээс илүү нам бараадвал томилогдохгүй, сонгогдохгүй албан тушаал байхгүй болсон болохоор өөд татах боловсролтой хүн ч төрд ховор. Тиймээс амиа бод.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 103.212.117.136

БОЛОВСРОЛООСОО МӨНГӨ ХАРАМЛАВАЛ ЮУ БОЛДОГИЙГ ХАРУУЛЖ БГАА ТОД ЖИШЭЭ БОЛ МАНАЙ УЛС Б. ЭНЭ МАЯГААРАА БҮҮР Л УРУУДНА.

Avatar

Зочин 2023-10-09 66.181.181.92

Цагаандаа гарсан луйварчдын бүлэглэл АН тарж байж Монгол улс хөгжмой. Сонгууль ойртож Эби, Жонхуу зэрэг харгис этгээдүүдийн бөгсийг долоогчид мянга гуцаад нэмэргүй болмой

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.189.42

тэд лав л сүүлийн хэдэн жил Монгол улсын хэмжээнд ямар ч эрх мэдэлгүй байна . ер нь манай улсын зуу гаруй жилийн түүхийн ер гаруй жилд нь МАН төр барьсан юм билээ. Хөгжих хөгжүүлэхэд хангалттай л хугацаа уг нь..гэвч өнөөдөр монгол жорлонгоос болж гадаадын жуулчид дайжиж монгол даргаас болж гадаад хөрөнгө оруулагчид хулжиж байна

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.40.31

Угаасаа чадваргүй хүмүүс багш болж байгаа. Одоо байгаа цалин нь ихдэсхийгээд таарна. Ганц нэг чадалтай багш бага цалинтай байж магадгүй. Тэр багш нар өөр ажил олоод хийчихвэл болох нь тэр.

Avatar

Нэргүй 2023-10-09 172.58.231.231

Монголын төрд гарсан хүмүүс өөрсдөө боловсролгүй,гэхдээ хулгайн боловсролд төгс…ийм хүмүүсийг хэн сонгосон нь бүр ч мунхаг бусуу

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.190.243

ХӨӨЕ ЧИ БИТГИЙ х** АА. АМНЫ ЗОРГООР ЧАЛЧСАН БОЛГОНЫ МӨНГИЙГ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ. ЧИ ЗҮГЭЭР Л АРЧАЙТАЙХАН АМЬДАРЧ СУРМОЙ

Avatar

Нэргүй 2023-10-09 103.57.93.131

Багш нар минээ. Зүгээр өөр ажил олж хий. Хувиараа цагийн анги энэ тэр зохицуул. Лагерийн бүс рүү, хувь хүмүүсийн орон байранд ямар нэг арга ол. Одоо тэр хүүхдүүд минь, ирээдүй хойч минь гээд өрөвдөхөө боль. хүссэн хүсээгүй үрээ цацаж олсон, бөгсөө шахаж төрүүлсэн тэнэг эцэг эхчүүл та нарыг ийм байдлаар амьдраад явна гэж найдаад тоохгүй байгаа. Хүүхэддээ хүн болоход нь жилд 3 сая төгрөг өгсөнөөс гар утсандаа өгдөг хүмүүс шүү дээ. Улсын сургуулиудыг зүгээр нулимаад хая. Тэнэг бол тэнэг.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.40.230

Цалин нэмэх юм бол юмны үнэ нэмэгддэг жамтай. Тийм болохоор эсэргүүцэж байна.

Avatar

Иргэн 2023-10-09 202.126.89.134

Монголын өнөөгин бодит төрх: сайн талууд- дайн, бодит өлсгөлөн байхгүй, ерөнхийдөө энх тунх аж төрж байна. Муу талууд: улс төрчид улсын хөрөнгө, баялагыг хуваагаад авсан. Цөөхөн гэр бүл хангалуун амьдардаг. Харин Ард түмэнд УИХ-ын сонгуулийн өмнө л улс төрийн намууд алтан гургилдай мэт олон амлалт өгч, нохойд яс өгөх мэлтийн юм болдог: жааахан мөнгө тараах, гурил өгөх гэх… Монгол иргэдийн хамгийн том алдаа: улс төрийн ой санамж маш богино. Нөгөө хулгайчуудыгаа л 4 жил болгон сонгодог.

Avatar

судлаач 2023-10-09 202.131.251.130

Цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь зүй ёсны асуудал. Боловсролын салбартаа арай ахуй төсөв өгч болно, өгөх ч ёстой.Төсвийн зарцуулалт тийм зөв, зохистой байж чадахгүй байгаа. 2022 онд Хэнтий аймагт хирээс хэтэрсэн төсөв хуваарилсан нь шуудхан хэлэхэд эрүүл бус үзэгдэл.Хэнтийн Бэрхэд ахадсан том сургууль бариулсан нь тэнэглэл шүү дээ. Явж явж хуваарилалт нь шог гэдэг л туйлын үнэн. ҮҮнээс гадна эрээ цээргүй хулгай тонуул байгаа нь боломж асар их байгааг харуулж буй хэрэг.

Avatar

Нэргүй 2023-10-09 192.82.66.11

зөв амиа бод бас дахин амиа бод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж