Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар 999 тэрбум байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 250 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд нийт алдагдал 30 гаруй өсжээ. Тэгвэл МАН-ын тэтгэврийн халамжийн бодлого 2024 онд ч үргэлжлэх нь. УИХ-аас өнгөрсөн долдугаар сард хэрүүлтэй баталж байсан Нийгмийн даатгалын сангийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг татвар төлөгчдийн халааснаас төлөхөөр болсон. Төр даана гэж сурталчилсан тэрхүү хуулийн өөрчлөлт ирэх онд ч үргэлжлэх талаар 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхийг 100 хувь төлөхөөр тусгажээ. Мөн малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг 2024 оны сонгууль угтсан халамжийн бодлого Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлэхээр байна.

Тус сангийн орлогыг 2024 онд 4.7 их наяд, зарлагыг 5.1 их наяд төгрөг байхаар тусгасан. Хэдийгээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ 2023 оныхоос нэг их наяд гаруй төгрөгөөр өсөхөөр байгаа ч алдагдлын хэмжээг дор хаяж 400 тэрбумаар нэмэгдүүлэхээр байгаа.

Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөөр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар тусгасныг эсэргүүцэж ирсэн.. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж тайлбарлаж ирсэн. Мөн сонгууль дөхсөн үед хөдөө орон нутгийн малчдын саналыг авах гэсэн явуургүй улс төр гэдэг шүүмжлэл ч дагадаг.

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 202.126.89.199

бүх төрлийн халамжаа болимоор юм. амьдрах чадвартай нь амьдаръя. ажилд урьж байна гээд зар тавихад ажил хийх хүсэлтэй хүн тун цөөхөн байна. муу шимэгчидээр л дүүрч бндаа.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.92

чадахгүй за төлөхгүй за новшнууд аа бид өөрсдөө яая гэж байна.

Avatar

Нэргүй 2023-10-09 103.212.117.136

БИД ХЭДЭН УУРХАЙНУУДЫНХАА БАЯЛАГИЙГ ХУВААЖ ИДЭЖ БНАА. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЙН АЛБАН ТАТВАР УЛСЫН ТӨСӨВД ТИЙМ ИХ ОРЛОГО БҮРДҮҮЛДЭГГҮЙ БГАА ШҮҮ. ЦАЛИН МУУТА ЦӨӨХӨН ХҮН АЖИЛ ХИЙДЭГ УЛСАД ЬЭР НЬ НЭЭХ ШАЛИХГҮЙ. ХОТЫНХОН ХЯМД МАХНЫХАА ҮНИЙН ЗӨРҮҮГ ТӨЛӨЛГҮЙ ЯАХАВ! ЭКСПОРТ ЧӨЛӨӨТЭЙ БОЛ МАЛЧИН ХАНГАЛУУН АМЬДАРНА. МАЛ МАЛЛАХ АМЖИРГААНД ХҮРДЭГГҮЙ БОЛОХООР ХОТОД ЧИХЭЖ ИРЭЭД БҮГДЭЭРЭНГ НЬ УНААРААР УТААД Б ЦААНА ЧИНЬ

Avatar

Нэргүй 2023-10-09 185.228.231.149

Төлмөөргүй байна. ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.55.188.82

юу ч гсн үгийн?!
махныхаа үнийг барьж дийлэхгүй тэнгэрт гарчихсан, дээрээс нь малчны ндш-ийг нь төлнө гж юу гэсэн үг вэ? мах экспортолж бгаа юмнууд малчдынхаа ндш-ээ төлөөчээ..
яаж, юугаараа сэтгээд бнаа?!
ийм юм санаачлагч ловшнуудыг дагагсад нь төлдөг юм бгааззз.

Avatar

АЛТАА 2023-10-09 66.181.186.38

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж тайлбарлаж ирсэн . Энэ гишүүн энэ хуулийг батлагдсан даруйд үндсэн хуулийн цэцэд өгч хүчингүй болгуулах юм ярьж байсан, хэлсэндээ байДАГ ХҮН ҮҮ ГЭДГИЙГ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.121.42

Нэрийн дансны нийлбэрээр тэтгэврээ тогтоогооч ээ. Хэн их төлнө, тэр ихийг авдаг болго. Хуулийн гажуудал чинь 7 жил өндрөөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгодогт оршиж байна. Өндрөөр төлсөн нийгмийн даатгалаа цөөхөн жилийн дотор буцаагаад авчихдаг. Тийм болохоор 7 жил л өндөр төлөх, бусад үед цалингийн доод хэмжээгээр төлөх хүсэл бүгдэд нь байна. Жинхэнэ гажуудлаа зас. Тэр малчдын НД-н 50% бол сүртэй зүйл биш. Ихэнхи нь өндөр нас насалдаггүй, дарамт үүсгээд шалихгүй.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-10-09 103.212.116.97

Зөв бодлого гэж үзэж байна. Том зураг бодлогоор нь авч үзэх хэрэгтэй. Хамгийн энгийн логик бол "Малчин байгаа учраас мал байна. Мал байгаа учраас Монгол байна" гэсэн маш энгийн бөгөөд маш чухал зүйлийг манайхан ойлгомоор байна. Жишээ нь, хүнсний нооотой ногоогүй Монголчууд амьдраад л байна. Харин мал, мах байхгуй бүл бид Монгол гэдэг зүйл үгүй болно. Дан будаа, ногоо иддэг хятад, солонгос, вьетнам шиг болно. Ер нь, дэлхийн бараг бүх улс хамгаас чухал гэх хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчидээ дэмждэг.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.121.42

Яг үнэн.

Avatar

Зочин 2023-10-09 192.82.64.158

Төрийн өндөр албан тушаалтан дарга даамлуудын малыг л малладаг байж тэр дарга даамлууд нь цалин өгч НД шимтгэлийг нь төлөх ёстой бусуу яахаараа жирийн иргэдийн төлсөн татвараар малчдын НШ -ИЙГ төлнө гэж . Бид малчдаас мах зүгээр авдаггүй шүү.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.117

Мал аж ахуйн үйлдвэрлэл нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6%, экспортын орлогын 8.6%-ийг бүрдүүлдэг!!! Уламжлалт зан заншлаа хадгалах гол хүчин зүйл гэдэг утгаараа л ач холбогдол өгөхөөс цэвэр прагматик үүднээс бол шийдвэрлэх рольгүй болжээ!!!

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.117

Яршиг л байна шдээ! Яагаад заавал малчид гээд байгааuгийн логик нь алга?! Жишээ нь: Төв, Сэлэнгэ аймагт хувиараа хүнсний ногоо тарьж, түүнийхээ борлуулалтаар амьдардаг иргэн яахаараа зэргэлдээ айлын малчны даатгалыг өмнөөс нь төлөх ёстой юм бэ??? Нэг нь мал үржүүлдэг, нөгөө ногоо үржүүлдэг, ялгаа юу байгаа юм бэ??!!!

Avatar

Нэргүй 2023-10-09 103.57.95.131

хулгайчууд халамжийн бодлогоо болиочээ. 200,300 унасан 1000 туудын НДШ -ийг өрөөндөө баригдаж гүйцсэн ядуучууд нь төлнө. Данх ахынхаа нууц амраг,тураах курсын багш Ануужингаар ийм балаарсан юм хийлгээд төрөөр тоглоод зогсож байна

Avatar

Нэргүй 2023-10-09 43.228.130.63

bolimoor yum! ene anuujin gj g**** demjeed bsn huuhd hamgaalah taldeer tag bsn bj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж