Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчид 2024 онд ч төлнө

Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар 999 тэрбум байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 250 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт бөгөөд нийт алдагдал 30 гаруй өсжээ. Тэгвэл МАН-ын тэтгэврийн халамжийн бодлого 2024 онд ч үргэлжлэх нь. УИХ-аас өнгөрсөн долдугаар сард хэрүүлтэй баталж байсан Нийгмийн даатгалын сангийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг татвар төлөгчдийн халааснаас төлөхөөр болсон. Төр даана гэж сурталчилсан тэрхүү хуулийн өөрчлөлт ирэх онд ч үргэлжлэх талаар 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд малчдын нийгмийн даатгалын 50 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхийг 100 хувь төлөхөөр тусгажээ. Мөн малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг 2024 оны сонгууль угтсан халамжийн бодлого Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлэхээр байна.

Тус сангийн орлогыг 2024 онд 4.7 их наяд, зарлагыг 5.1 их наяд төгрөг байхаар тусгасан. Хэдийгээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ 2023 оныхоос нэг их наяд гаруй төгрөгөөр өсөхөөр байгаа ч алдагдлын хэмжээг дор хаяж 400 тэрбумаар нэмэгдүүлэхээр байгаа.

Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөөр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар тусгасныг эсэргүүцэж ирсэн.. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж тайлбарлаж ирсэн. Мөн сонгууль дөхсөн үед хөдөө орон нутгийн малчдын саналыг авах гэсэн явуургүй улс төр гэдэг шүүмжлэл ч дагадаг.

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж