Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Ногоон автобусны дуулиан ба "ногоорсон" томилгоо

Ногоон автобусны авлига, хулгай бол “хүрээний бузар”-ын нэгээхэн хэсэг. Хүрээний бузрыг ухвал далай цаашаа болохыг эндээс  харахад нэн ойлгомжтой байна. Энэ дуулианаас болж Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргын албан тушаалаасаа, Ж.Сүхбаатар Хотын асуудал эрхэлсэн сайдын сэнтийнээсээ буусан.  Тиймээс нэг сая гаруй хүн амтай нийслэл хотыг  Х.Нямбаатарт хариуцуулахаар МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу түүний давхар дээлийг тайлсан билээ.  Х.Нямбаатарын тайлсан давхар дээлийг Б.Энхбаярт “нөмөргөсөн” агаад Ж.Сүхбаатарынхыг Б.Дэлгэрсайханд “бэлэглэсэн”.  Хэдийгээр нэг дээлээ тайлсан ч Ж.Сүхбаатар дахиад нэг дээл өмсөхөөр болсон нь Х.Нямбаатарын оронд хуулийн сайд болсон Б.Энхбаярын үлдээсэн байнгын хороог даргалах тухай.

Тэгвэл хотын экс мэр Д.Сумъяабазарын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт зөвлөхөөр болсноос харвал МАН-ын томилгоо жинхэнээсээ “ногоорчээ”. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарыг ч өөр албан тушаал томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон нь зорилготой сэвээ ч байж мэднэ. Монголд зохион байгуулалтгүй, зорилгогүй мэдээ, сэвээ гэж байхгүй болсон цаг.

Нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй хуучин автобусыг нийтийн тээвэрт шахаж, дундаас нь авлига авсан, өгсөн байж болзошгүй асуудалд тэд нэр холбогдож, ёс зүйн хариуцлага хүлээсэн. Харин энэ хэрэгт хотын удирдлагууд холбоотой эсэхийг хууль, шүүх тогтооно. Атал дөнгөж мөрдөн, шалгах ажиллагаа эхлэж байхад хотын хуучин удирдлагуудад шинэ албан тушаал амлаад эхэлсэн нь МАН-ын авлигатай тэмцэх тэмцэл “нүглийн нүдийг гурилаар хуурахтай” яг адилхан байна.

Ж.Сүхбаатар ч, Д.Сумъяабазар ч огцрохдоо ногоон автобусны үзүүрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг байгааг заасан. Харин Д.Амарбаясгалан хариу тайлбартаа  "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж ерөөсөө үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооных нь тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ. Миний сүүлд авсан мэдээллээр Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байсан. Дарханаас гаралтай улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Нарийн учрыг нь мэдэхгүй. Би автобусны тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг ширхэг цэг тавьж ч оролцоогүй. Автобусны хэрэгт яаж ч хичээгээд намайг холбох гэсэн ямар ч сэжүүр гарч ирэхгүй ээ. Нийтийн тээврийн салбарыг би бодох нь битгий хэл санаархаж ч үзээгүй” гэх тайлбарыг хийсэн.

Эндээс дүгнэхэд хуучин автобус шахаж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай албан тушаалтан алга. Эцэстээ нийслэлийн дунд шатны хэдэн дарга нараар туг тахиад хэргийн жинхэнэ эзэд нь ямбатайгаа үлдэх бололтой.

Зүй нь, ямбыг нь эдлэж байсны хувьд нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар хоёр ялыг нь үүрэлцэхээс өөр аргагүй. Гэтэл тэд албан тушаал горилоод явж байгаа нь ард иргэдээ доромжилсон, басамжилсан үйлдэл биш гэж үү? Улс төр нь эрүүл, улстөрчид нь ёс зүйтэй улсад авлигын хэрэгт холбогдсон тэд шоронд ордоггүй юм аа гэхнээ ордонд суухгүй байлаа.

Б.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.187.206

Маш иа өр төлөөс үйл лайтай нүгэлтэй бузар хүнэнцэрүүд өр төлөөсөө төлөх цаг хурдан ирээсэй

Avatar

Нэргүй 2023-10-09 139.5.216.94

СУМЪЯАБАЗАР НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГААРАА ҮЛДВЭЛ СОНГУУЛЬД МАН ДАЛААРАА НАМ ТАВИУЛНАА. ЭНЭ НӨХРИЙГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮОҮҮЛЖ ШОРОНД НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭР СҮХБААТАРЫГ Ч ЯЛГААГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-10-09 169.150.218.25

ТОМ дарга нарын авилга, хээл хахуулийн хэрэг гэдэг нь бүх хүнд ойлгомжтой. Ийм хэмжээний дууйврыг дарга нарын ородцоогүй хийнэ гэж байхгүй.

Avatar

ЗОЧИН 2023-10-09 66.181.177.215

ХЭЛЭХ ҮҮ ЯАХАВ. "ХУЛХИ НОГООН АВТОБУС"-ны ХУЛГАЙ,ЛУЙВАР,ЗАЛИЛАН,АВИЛГЫН ХЭРЭГТ:"ТЭНҮҮН ОГОО"-ны ГАНХУЯГ,САЙД АМАРБАЯСГАЛАН,СҮХБААТАР,МЭР СУМЪЯАБАЗАР,ТАГНУУЛЫН ЕГ,ХОТЫН ХААГ,ХОТЫН АВТО ТЭЭВРИЙН ГАЗАР,СЯ,САЙД ЖАВХЛАН,ДАМДИННЯМ ГОЛЛОХ ДАРХАНААС ГАРСАН УИХ-ЫН ГИШҮҮД ЭНЭ ДЭС ДАРААЛЛААР ГҮН ОРОЛЦСОН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ БНА.БАС ЕР-Ч ХҮРЭЛСҮХ ОРДНООС ГЭНЭТ ГАРЧ ИРЭН НОГООН АВТОБУСНЫ ДУГУЙНД СҮҮ ӨРГӨЖ ЖОЛООДОЖ БАЙСАН НЬ,ТЭР ҮҮНД ЯАГААД ОРОЛСОН НЬ ЯАЛТАЧГҮЙ АНХААРАЛ ТАТНА.

Avatar

Нэргүй 2023-10-09 76.64.79.218

ene Suhkbaatar ehneriinhee sain nztai suuchihsan gedeg bas Kanadad Bankuvar hotod kazino toglood buun dollar barisan ubj bna gesen ter kazinid bsan bichleg tuuntei taarsan mongol huni hiisen bichleg ni bga shu

Avatar

Зураач Лондон 2023-10-09 90.208.245.113

Дунд цатныхан хамаг булхайг хийдэг юм шүү дээ. Тэгээд томчуудаа татаж унагадаг. ккк. Ухаангүй ноёнд ургашгүй албат гэж монголчууд эртнээс ярьсаар ирсэн. Одоо хохь л болохоос дарга нар аа! ККК

Avatar

Нэргүй 2023-10-09 103.212.119.246

Cумьяабазар гэж хулгайчаа шалгах хэрэгтэй наад хулгайч чинь энэ хэрэгт холбоотой

Avatar

Нэргүй 2023-10-09 103.10.21.9

хулгай хар мөртэй гэж энэ хэргийг заавал хатуу хариуцлага тооцож хэргийг шийдвэрлэх хэрэгтэй .дайн болвол яах юм болж байна .хулгайчууд хулгайсан мөнгөө аваад гадааруу зайлах гэж оролдоод үзээсэй шууд чад болно .тэнэг хулгайчуудыг төрөөс зайлуулж шударга зөв хүнээ олж төр улсаа захируулах хэрэгтэй шүү дээ ард түмэн минь .

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.161.168

сумъяабазар сүхбаатар амарбаясгалан бямбацогт ганхуяг нарын хулгай гэлүү

Avatar

Зочин 2023-10-09 139.5.216.87

энэ 2т хилийн хориг тавь зугтаана шүү зугтаана үнэнчээр хэрэгээ хүлээх аавын хүү байхгүй болсон монгол дарга л бол хулгайч гэдгээ хангалттай нотоллоо

Avatar

Zochin 2023-10-09 202.21.98.174

Bus service -ee gadaadiin company-d ugie. Dotoodiin companiud odoo mud bosoj irehgui

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.96.178

Ногоон автобусны тэрбум тэрбум төгрөгийн төсвөөс Сумьяа, Сүхээ хоёр хол байсан гэж үү.

Avatar

Зочин 2023-10-09 59.153.112.197

Атал атал бас дахин атал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж