Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Хятад улс нь АНУ-ын хувьд Оросоос ч илүү заналхийлж байна гэж Бүгд найрамдах намын хууль тогтоогч Майк Коллинс хэллээ. Мөн тэрбээр Украинд тусламж үзүүлэхийн оронд Тайванийг зэвсэглэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэв.

Коллинс тэргүүтэй Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын хувьд Тайвань, Украин нь АНУ-ын батлан хамгаалахын хязгаарлагдмал нөөцийн ижил тэнцүү өрсөлдөгчид юм. Тэд Тайванийн хувь заяаг Украинтай нягт холбоотой гэж үзэж байна. Мөн удаан үргэлжилсэн, зардал ихтэй дайнд холбоотноо дэмжсээр байх тэсвэр хатуужил АНУ-д байгаа эсэхийг Хятад анхааралтай ажиж буй гэлээ. Украин дахь дайн нь АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийг үйлдвэрлээ нэмэгдүүлэхэд хүргэж байгаа тул энэ нь нэг талаараа Тайваньд ашигтай гэж үзэж байна.

"Украин тэсч үлдэж чадвал Тайвань ч чадна. Украины амжилт бол Тайванийн амжилт" гэж АНУ дахь Тайванийн дипломатч Хсиао Би-Хим хэлжээ. Гэвч Украиныг үргэлжлүүлэн санхүүжүүлэх тухай АНУ-ын маргаанд оролцохоос Тайвань зайлсхийдэг.

Майк Коллинс конгрессын гишүүн болсныхоо дараа анхны гадаад айлчлалаараа Тайванийг зорьж байжээ. Тэр буцаж ирээд Тайванийн зэвсгийн нийлүүлэлт хойшилж буй асуудлыг нэн даруй шийдэхийг уриалж байв. "Энэ хоцрогдол нь Байдены засаг захиргааны Тайваниас илүү Украинд зэвсэг нийлүүлэхэд анхаарал хандуулсны нотолгоо. Мөн АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл хоцрогдолтой байгаагийн баталгаа" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-09 66.181.174.81

хятад уствал Монгол мандана

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.106.50

Хамгийн хорыг найруулдаг нь улаан арьстангууд юм даа

Avatar

Зочин 2023-10-09 59.153.113.179

Ukraine ба Taiwan 2-уулаа хэн амьдардаг хэний нутаг юм бэ? Ukraine – оросууд байсан, Taiwan – 100% хятадууд … тэгээд асуудлыг шийдээд тайван амьдраг л дээ.
Дайн байлдаан явцгүй, буруу шийдвэр гэдэг нь одоо батлагдаж байна. Хэрэв хэн нэгэн 10000% ноёлж айлгаж базах боломжгүй л бол эвсэг, хамтран амьдрах замыг сонгох шаардлагатай.

Avatar

Z 2023-10-09 202.126.88.126

Tuuheesee margaantai. Yuan l anh negtgesen umnu ni ih gazartai neg uls bgaagui. Chingiin uyed ch salj yavchaad basl daintai bsan gazar. Ukrain bol odoogiin orosoos umnu uls baisan gej uzdeg. Ordod negdsenees hoish ih yum bolj. Tuuhiin l asuudal.

Avatar

Нэргүй 2023-10-09 103.161.242.119

ямар хөөрхөн зураг тавьчихсан юм бэ

Avatar

Нэргүй 2023-10-09 139.5.219.31

Орос, Хятад хоёулаа дампуурч, олон улс болно. Бид олон хөрштэй болно

Avatar

Хөрш 3 улс амар таыван орших зөв 2023-10-09 59.153.115.228

Манай урд хөрш өнөөдрийн цаг үе шиг хатуу дэг журамтай нэгдмэл улс байх манайд тустай. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай улс төрийн дүрвэлт гарвал манай улсад цэрэг улс төр эдийн засгийн хувьд хүнд тусна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж