Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Украинд туслахын оронд Тайванийг зэвсэглэх хэрэгтэй гэв

Хятад улс нь АНУ-ын хувьд Оросоос ч илүү заналхийлж байна гэж Бүгд найрамдах намын хууль тогтоогч Майк Коллинс хэллээ. Мөн тэрбээр Украинд тусламж үзүүлэхийн оронд Тайванийг зэвсэглэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэв.

Коллинс тэргүүтэй Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын хувьд Тайвань, Украин нь АНУ-ын батлан хамгаалахын хязгаарлагдмал нөөцийн ижил тэнцүү өрсөлдөгчид юм. Тэд Тайванийн хувь заяаг Украинтай нягт холбоотой гэж үзэж байна. Мөн удаан үргэлжилсэн, зардал ихтэй дайнд холбоотноо дэмжсээр байх тэсвэр хатуужил АНУ-д байгаа эсэхийг Хятад анхааралтай ажиж буй гэлээ. Украин дахь дайн нь АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгчдийг үйлдвэрлээ нэмэгдүүлэхэд хүргэж байгаа тул энэ нь нэг талаараа Тайваньд ашигтай гэж үзэж байна.

"Украин тэсч үлдэж чадвал Тайвань ч чадна. Украины амжилт бол Тайванийн амжилт" гэж АНУ дахь Тайванийн дипломатч Хсиао Би-Хим хэлжээ. Гэвч Украиныг үргэлжлүүлэн санхүүжүүлэх тухай АНУ-ын маргаанд оролцохоос Тайвань зайлсхийдэг.

Майк Коллинс конгрессын гишүүн болсныхоо дараа анхны гадаад айлчлалаараа Тайванийг зорьж байжээ. Тэр буцаж ирээд Тайванийн зэвсгийн нийлүүлэлт хойшилж буй асуудлыг нэн даруй шийдэхийг уриалж байв. "Энэ хоцрогдол нь Байдены засаг захиргааны Тайваниас илүү Украинд зэвсэг нийлүүлэхэд анхаарал хандуулсны нотолгоо. Мөн АНУ-ын зэвсгийн үйлдвэрлэл хоцрогдолтой байгаагийн баталгаа" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж