Ц.Хулангийн давж заалдах шүүх хурал болно

Ц.Хулангийн давж заалдах шүүх хурал болно

Ц.Хулангийн давж заалдах шүүх хурал болно

Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгагдсан яруу найрагч Ц.Хулан давж заалдах шатны шүүх хурал маргааш /2023.10.10/ нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.00 цагт болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд /2023.07.25/ Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосон.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болсон юм.

Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Мөн тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хорих ангиас захидал бичсэн нь мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Захидалдаа "Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2023-10-09 202.9.40.165

7.5 terbumiin hulgaich davj zaaldaad 2 jil hasuulj bdg.00 tugreg hulgai hiigeegui Munherdene davj zaaldaad yl n heveer uldej bdg .yasan tegsh bish yllaj bdg Hairt Shuugchid ve.Nersiig n il bolgo.Deeree denduu ah nartai bga bizfe.Odoo Hulang harj baiya.

Avatar

irgen 2023-10-09 202.126.90.36

bi barag jil bainga hulang sulla gej shaardaj baigaa shuu nuhduudee

Avatar

bi 2023-10-09 202.126.90.36

zailaachee hichneen ohiduudiig min tamd unagaah gesen gaj dontoi setgetsiin uvchtei n**** ve chi

Avatar

Нэргүй 2023-10-09 192.82.92.204

Нотлох баримтаар тогтоогдсон хэрэг юм билээ дээ, Хулан хатагтай Төрийн мэдээлэл дамжуулаад Гитадын тусгай албадаас 159 сая төгрөг хуссан хэрэг шүү дээ. Ер нь өөрийгөө яруу найрагч гэж цээжээ дэлдсэн хоосон эх оронч хоосон олгойнууд

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.121.42

# Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. # ч гэх шиг. Хятадад зохиол бүтээлийг нь хэвлэхийг зөвшөөрөх ч гүй. Атгын чинээ улаан нүүрний арьсаа хамгаалах гэж тэнэг юм бичих юм аа. Уянгын ярүү шүлгэнд нь уярч баярлаж явсан уншигчдынх нь сэтгэлийн үр дүнд ял зэм нь жаахан ч болтугай багасах болтугай. Өөр юу хэлэхэв дээ.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.189.42

хятадад зохиол бүтээлээ номоо хэвлүүлсэн зохиолчид маш олон бий !!!

Avatar

Нэргүй 2023-10-09 202.179.21.223

Яруу найрагч хүн яагаад үзэд бодлоо илэрхийлж болохгүй гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж