Эцэг, эхчүүд хүүхэд хороосон этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байхыг шаардав

Эцэг, эхчүүд хүүхэд хороосон этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байхыг шаардав

Эцэг, эхчүүд хүүхэд хороосон этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байхыг шаардав

Эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.10.09/ хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаар УИХ-ын дарга Ш.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. 


Тэдний зүгээс, хүргүүлж буй шаардлагадаа үндсэн гурван асуудлыг тусгасан байна. Үүнд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиудад өөрчлөлт оруулахыг хүсчээ.

  • Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хорих, бүх насаар нь хорих ялыг хүүхэд хүчиндсэн, алсан л зөвхөн бол насаар нь хорьдог болгож өөрчилж, гянданд ял эдлүүлж, өршөөл уучлалт хамруулахгүй, магадлангаар суллахгүй байх.
  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14-р зүйлийн 2-т заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг өршөөл уучлал үзүүлэхгүй гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх амь насыг нь санаатайгаар хороох гэмт хэргийг нэмж оруулах.
  • Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-р зүйлд Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэснийг хохирогчийг арван найман нас хүрээгүй болохыг нь мэдсээр байж эсвэл мэдэх боломжтой байсан ч бэлгийн харьцаанд орсон бол гэж өөрчлөх. Мөн торгох, зорчих эрх хязгаарлах гэдгийг больж шууд хорьдог болох.

Эцэг, эхчүүдийн зүгээс, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдогчийг гянданд хорих, төсвөөс гаргаж байгаа санхүүжилтэд хамруулахгүй байх, өөрсдөөр нь хөдөлмөрлүүлэх, насаар нь хорих ялыг цаашид хатуу чанга дэглэмтэй хорих ангид хорихоор шийдвэрлэж өгөхийг мөн шаардлагадаа тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.40.230

Элбэгдорж 2009 онд бага насны хүүхэд хүчиндээд ял эдэлж байсан хүнийг өршөөснөөс болж тэр хүн нь Булган аймгийн Тэшиг суманд 15 настай охиныг хүчиндээд Харгал нууранд живүүлж байсан. Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа хүний эрхийг хангах зорилгоор цаазын ялыг байхгүй болгосон. Үүнийг нь АНУ болон Барууны орнууд маш их сайшааж нэр хүнд нь өсөж одоо түүнийг их хүндэтгэдэг гэсэн.

Avatar

Нэргүй 2023-10-09 124.158.65.17

АН АНУ болон Барууны орнууд боовыг хөхөхийн тулд улсаа хаяна.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.107.22

ЭНЭ ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ХОРИГДОЛД ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРГАХГҮЙ БАЙХ…ӨӨРСДӨӨР НЬ АЖИЛ ХИЙЛГААД ТҮҮНИЙ ХАГАСААР НЬ ХООЛ ХУВЬЦАСЫГ ӨГӨӨД БАЯРТАЙ БОЛГОВОЛ ЗОХИНО…

Avatar

Зочин 2023-10-09 139.5.216.87

яагаад ярагчин алуурчинг 25жил татвар төлөгчид тэжээх ёстой гэж цаазын ялаа сэргээе яагаад сэргээж болохгүй бгааг тодорхой болго

Avatar

Нэргүй 2023-10-09 124.158.65.17

Барууны орнуудын суртал ухуулга. Элбэгдорж цаазын ялыг үгүй хийчээд нэг хэсэг олон улсаар нэрээ цуурайлгаад авсан. АНУ магтааж сайшаагаад сүүд болсон мөртлөө өөрсдөө цаазийн ялтай хэвээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж