Хятадыг өрөвч зан гаргаагүйд сэтгэл дундуур байна гэв

Хятадыг өрөвч зан гаргаагүйд сэтгэл дундуур байна гэв

Хятадыг өрөвч зан гаргаагүйд сэтгэл дундуур байна гэв

АНУ-ын сенаторууд өнөөдөр /2023.10.09/ Бээжин хотод Хятадын топ дипломатч Ван Итэй уулзаж буйг "Reuters" агентлаг мэдээллээ. Хятадын талаас уг уулзалтад Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн яамны албан тушаалтан нар оролцож байна. Харин АНУ-ын талаас сенатын олонхийн удирдагч Шумер уулзалтад оролцож байна.

Шумер тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Хятад дахь айлчлалаа аравдугаар сарын 7-нд Шанхайгаас эхлүүлжээ. Тэд өнөөдөр Бээжинд саатах ба дараагийн зогсоол нь Шиань хот байх юм.

Уулзалтын үеэр Шумер Израильд дэмжлэг үзүүлэхийг Хятадад уриалжээ. Амралтын өдрүүдээр Хятад улс ямар ч өрөвч зан гаргаагүйд мөн сэтгэл дундуур байгаагаа тэр илэрхийлсэн байна. Үүний хариуд Хятадын Гадаад хэргийн яам талуудыг тайван байхыг уриалаад, "Мөргөлдөөнийг зогсоох үндсэн арга бол тусгаар тогтносон Палестиныг байгуулах явдал юм" гэжээ.

Ван И өнгөрсөн сарын 26-нд мөн АНУ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзсан. Тодруулбал, АНУ-ын Сангийн сайд асан, Паулсоны сангийн тэргүүн Паулсон тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчилжээ. Энэ үеэр Ван И "Хятад, Америкийн харилцаа суларч байгаа нь хоёр орны ард түмний ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэхгүй байгаа"-г онцолсон юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 172.59.201.143

isreal bish palestined tuslah heregtei isreal alan hyadagch pashistuud

Avatar

Нэргүй 2023-10-09 139.5.219.45

Palestinian has the right to set up own state. I with happiness and luckiness.

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.107.37

Ван И ёстой зөв байр суурь илэрхийлжээ. НҮБ дээр Орос, Хятад 2 хөрш маань нэг байр суурьтай байгаа нь ядарч зүдэрсэн орнуудад итгэл найдвар болж байгаа бх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж