Х.Нямбаатар: Худалдан авалт дээр нууцлал байх ёсгүй

Х.Нямбаатар: Худалдан авалт дээр нууцлал байх ёсгүй

Х.Нямбаатар: Худалдан авалт дээр нууцлал байх ёсгүй

Улаанбаатар хотыг удирдах үүргийг Удирдах зөвлөлөөсөө аваад байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Улаанбаатар хот анх удаа бонд гаргах гэж байна. Одоогоор бонд гаргахаа хойшлуулсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Бондыг Сэлбийг далан дагасан хойноос урагшаа явж байгаа том босоо замыг санхүүжүүлэх, дуусаагүй сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлнэ.  Бондын хүү цан цохисон өдрөөс тооцогддог учраас барилга угсралтын болон замын ажил эхлэх хугацаагаа сайн тооцож, гаргах нь зөв гэж бодож байгаа.

-Улаанбаатар хотын түгжрэлийг хэрхэн шийдэх вэ. Мөн автобус худалдан авалтыг буцаах уу, яах вэ?

-Улс төрийн шийдвэр гарснаас биш ажлаа хүлээн аваагүй байна. Ажил хүлээн аваагүй байгаа учраас хариуцсан хүмүүстэй нь санал солилцоогүй. Статистик тоон дээр амралтын өдрүүдэд суулаа.

Сүүлийн хоёр жилээр импортын автомашин хэчнээнээр орж ирсэн, түгжрэл хэдэн цагийн үед аль цэгүүд дээр үүсдэг вэ, чагтан түгжээ зэрэгтэй холбоотой статистик тоо харж байна.  Мэдээж хэрэг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Эл асуудлаар Б.Дэлгэрсайхан сайдтай ярилцсан.

Цахилгаан автобус орж ирсэн байгаа юм байна. Гааль дээр дунд оврын хэдэн автобуснууд гаалийн татвар төлөгдөөгүй гэдгээр байж байгаа юм билээ. Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох вэ гэдгээ хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг нь гаргана.  Дараагийн ээлжинд ямар автобусыг хурдан хугацаанд худалдан авч нийтийн тээвэрт ашиглах вэ.

Нийтийн тээврийн оргил цагийн үед автобуснууд бөөн бөөнөөрөө нэг талдаа гарчихаад байгаа юм билээ. Жигд тардаггүй. Оргил ачааллын үеэр зэрэг нэг газраас хөдлөөд байгаа. Загварчлал хийж, нийтийн тээврийн эргэлтийг яаж тогтмол цаг хугацаагаар ирдэг болгох вэ гэдэг талаар мэдээлэл сонссон.

Нийслэлд худалдан авалттай холбоотой харилцаан дээр нууцлал гэдэг асуудал хэрэгжих ёсгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар  харьяа төсөвт байгууллагууд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийг шууд худалдан авалт хийхээр эрх зүйн орчныг нээж өгсөн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчтэй шууд харилцаж худалдан авалт хийх боломжтой. Болж өгвөл худалдан авалтыг нээлттэй явуулах. Дээр нь нийслэл дээр байгаа авлига албан тушаалтай холбоотой, хүнд суртлыг яаж хялбаршуулах вэ, цахимжуулах вэ гээд аль болох олон зүйлийг системтэй л явах ёстой юм билээ. Косметик засвар хийгээд явахгүй, хэцүү. Засагдахад амаргүй. Шийдвэр гарсны дараа хийх ажлынхаа талаар мэдээлэл өгье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-09 57.68.130.28

Humuus ih muu heldeg ch gesen magadgui MAN-d baigaa hamgiin bolomjiin hun ni baih. Asuudliig aij emeelgui barij avaad uragshluuldag yum shig haragddag. Amjilt husie !!

Avatar

Нэргүй 2023-10-09 59.153.112.218

Сүхбаатар гэж нэг ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр байгаа шүү тоск маш муу удирдаж бөөн өр зээлэнд

Avatar

Зочин 2023-10-09 139.5.216.87

нямбатоор яагаад мэдээжийн юм ярьж цаг алдаад бгаа нөхөр вэ

Avatar

Нэргүй 2023-10-09 192.82.66.76

Улаанбаатар хотын явган зорчигчдын замыг тохижуулан, тухтай аятай болгож өгнө үү? Хичнээн явган алхмаар байвч, зам нь тааруу, хогоор дүүрэн учир бас машинаар яваад байгаа гэж бодож байна. Зөвхөн авто замын тухай ярьсаар байгаад, явган хүний замын асуудлыг хаячихаад байгаа бололтой. Ядахдаа цэвэрхэн байдаг бол ч…

Avatar

Нэргүй 2023-10-09 202.21.121.42

Барилга барина гэж газар эзэмшээд жилээс дээш хугацаанд ажлаа эхлүүлээгүй газрын эзэмших эрхийг хотдоо буцаж хураагаад сургууль, цэцэрлэг бариач ээ. Тэгвэл чамайг ахиад сонгоё

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.117

Нийтийн тээврийн цагийн хуваарь, маршрутын зохицуулалт дээр Учрал сайдтай ажлаа уялдууларай!!

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.189.84

Энэ ч яахав сонгуулийн даалгавартай очиж байгаа нөхөр

Avatar

ИРГЭН 2023-10-09 202.9.46.73

Нямбаатар аа ??? Иргэдэд салхилах, хүүхдүүд гүйж тоглох ногоон байгууламж дутагдсаар бна. Гэтэл Оргил супермаркет, Эвсэг кашмер 2-н дунд оршдог , социализмын үед улсын хөрөнгөөр хийгдсэн цэцэрлэгт хүрээлэнг 1 эрх мэдэлтэн хашаад, модыг нь устгаж авто зогсоол болгон ашиглаж, мөнгө олж байгааг зогсоож, түүнийг тохижуулан ногоон байгамж болгож өгөхийг ХУД- н 20,19-р хорооны иргэд хүсэж байна.

Avatar

иргэн 2023-10-09 202.126.90.99

Зөв өө зөв, миэ энххболд, бадамжунай, улаан хацарт мэтийн хүмүүс иддэг уудаг, цавчдаг газар болсоор олон жил болсон, одоо цэгцлээд ямар байх байх ёстой, тийм л болгомоор байна. Бүх ажиллагаа, худалдан авалтыг ил тод болгох ёстой, тэгээгүй бол дарга нар нь огцордог, хариуцлага хүлээдэг, тэдэнд ял өгдөг болгоё. Тэдний иддэг уудгийг болиулахаар үнэхээр ажиллая гэсэн хүн ирэх байх, одоо бол иддэг уудаг хүмүүсийн бөөгнөрөл болж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж