"ОХУ-аас АИ-92 шатахуун өчигдөр 92 вагон, өнөөдөр 62 вагон орж ирсэн"

"ОХУ-аас АИ-92 шатахуун өчигдөр 92 вагон, өнөөдөр 62 вагон орж ирсэн"

"ОХУ-аас АИ-92 шатахуун өчигдөр 92 вагон, өнөөдөр 62 вагон орж ирсэн"

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдөр /2023.10.09/ "Mining week-2023" чуулга уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "БНСУ-д айлчлах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж, газрын ховор элемент дээр хэд хэдэн стратегийн гэрээ байгуулсан. Ирэх арваннэгдүгээр сараас тус улсын тусламжтайгаар судалгааны төвийг байгуулж байгаа. Ирэх жилийн нэг, хоёрдугаар сард үр дүнгээ гаргаж, Монголын газрын ховор элемент, батеррейны түүхий эдийг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгээ зарлана" гэв.

Засгийн газраас есдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-аас шатахууныг хязгаарласан тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бинзен хамрагдаж байна гэдгийг би хэлсэн. ОХУ-ын Володин дарга Монголд ирэхэд нь АИ-92 бинзений хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхыг амласан. ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш байна. Гэхдээ бид ажилласаар байгаад өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн.

Өчигдөр гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны нөөц байгаа. Зарим "Сод монгол" компанид нөөц байгаагүй. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө ханга гэж шаардах боломжгүй.

Өнөөдрөөс бүх зүйл жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Та бүхэн санаж байгаа бол. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Хүргэлт өөрөө 2-3 хоног шаардаж байгаа шүү" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-10-09 66.181.180.198

novshnuud bankaa duurgecheed bas card olgochihsan bgaa umaa muusain huvalznuud tegvel evro 95 unee buulga tegvel hamaa alga uursduu gedesee duurtel chihdeg bj dandaa ard tumniig doromjlono

Avatar

Нэргүй 2023-10-09 202.9.40.230

Монголчууд бидэнд бензин огт хэрэггүй. Оростой муудаад бүр хилээ хаавал таарна. Бүгдээрээ дугуйгаар явбал ядаж л түгжрэл байхгүй болно. Энэ тал дээр манай АН санаачлагтай ажиллах нь зөв юм.

Avatar

Нэргүй 2023-10-09 103.10.21.9

энэ юу ч биш удахгүй бүр машин байтугай дээрээ тулахаар та нар ямар хогийн хүмүүс төр улсыг бариад байгаа ойлгон уйлах нь уйлж шүдээ хавирах нь шүдээ хавирах цаг айсуй харин зөвт хүмүүс баяр хөөртэй байх болно .

Avatar

Нэргүй 2023-10-09 202.55.188.82

Энэ сайдын хэлсэн үгийг огт ойлогосонгүй. Манай засгийн газар ОХУ- аас нефтийн бүтээдэхүүн авхыг хоргилсон юм уу? ОХУ импортоо зогсоосон юм уу? Ер нь орос дайнд ялагдаж байх шиг байна.

Avatar

Нэргүй 2023-10-09 149.102.254.3

Худалч пидорасууд шүү

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.191.220

Монгол шиг дампуурсан улс оронд энэ мэт шиг өлөнгүүд л сайд

Avatar

hulgaich tsaritai hun baindaa 2023-10-09 139.5.217.108

gehdee mongoo turh gej ugaasaa iim gajig muchir iomdaa kkk

Avatar

Зочин 2023-10-09 202.126.88.172

Энэ нэг балай сайданцар буруу мэдээлэл өгөөд л бензиний хомсдол,дараалал үүссэн УИХ,ЕС аа хотыг хороолол хэмээгч хог новшоор дүүргэсэн энэ мэтийн балай юмнуудыг зайлуулаач

Avatar

Хэрэглээгээ таная 2023-10-09 202.21.127.142

Бид цахилгааныг ч бензин, түлшийг ч зүгээр л зугаа цэнгэл, найр наадамд л зарж байгаа. Үйлдвэрлэл явуулахад биш.
Үйлдвэрлэхгүй мөртлөө ийм үрэлгэн хэрэгэлээтэй байгаагаа болимоор юм. Ийм зүйлд төр засаг ард иргэдээ уриалж, ухуулж ойлгуулж, манлайлмаар юм

Avatar

Энэ хорвоод нэг удаа амьдрахдаа шударгаар олсон мөнгөөрөө шатахуун авч найрлаж цэнгэн 2023-10-09 59.153.115.228

Иргэд ажид хөдөлмөр эрхлэн бас амралт чөлөөт цагаараа зугаалга найр наадам цэнгээнд шатахуун зарцуулж амьдарна.Монголчууд дэлхийн жишигээр машин тэрэг хэрэглэж амьдарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж