Хонгконгийг Койну хар салхи дайрчээ

Хонгконгийг Койну хар салхи дайрчээ

Хонгконгийг Койну хар салхи дайрчээ

Хонгконгийг Койну хар салхи дайрснаар бүс нутаг үерт автаад байна. Рекорд эвдсэн аадар борооны улмаас ердөө сарын өмнө Хонгконг үерт автсан билээ. Койну хар салхи нь халуун орны шуурга болж хүч нь суларсан хэдий ч хөрсний нуралт, үерийн аюул нүүрлэжээ.

Хятадын өмнөд нутгийн Гуандон мужийн баруун эргийг дайран өнгөрөхдөө Койну хар салхи 10 км/цаг хурдтай байсан. Даваа гаригийн үүрээр шуурганы голомт Гуандун мужийн хүн ам ихтэй Тайшан хотод байжээ. Энэ үед салхины дээд хурд 100 км/цаг хүрчээ. Койну хар салхи Гуандунгийн баруун эрэгт ойртсоор, Хайнан арлын зүүн хэсэгт эрч нь сулрах төлөвтэй байна.

Хонгконгийн нисэх онгоцны буудал болон метроны буудлуудад хөдөлгөөн хааснаар хэдэн зуун зорчигч гацаад байна. Ойролцоогоор 90 орчим нислэг цуцлагдаж, 130 гаруй нислэгийг хойшлуулжээ. Мөн сургуулиудын үйл ажиллагааг зогсоожээ.

Хонгконгийн шуурганы сэрэмжлүүлэг 10 түвшинтэй байдаг. Сарын өмнө Хонгконгийг дайрсан Саола хар салхины улмаас "Т10" түвшний сэрэмжлүүлэг зарласан. Койну хар салхины сэрэмжлүүлэг "Т8" түвшнийх байсан бөгөөд салхины хурд 117 км/цаг хүрэхэд энэ сэрэмжлүүлгийг зарладаг.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж