Замын-Үүд-Налайх хүртэл 4 эгнээ замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барина

Замын-Үүд-Налайх хүртэл 4 эгнээ замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барина

Замын-Үүд-Налайх хүртэл 4 эгнээ замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барина

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос өнөөдөр /2023.10.09/ цаг үеийн тодруулга авлаа.


Тэрбээр "Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, татах бодлого эерэгээр өөрчлөгдсөн байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлгүй, харилцан ашигтай хамтран ажиллаж болох юм байна гэдэг дохиог эхнээсээ авч байна. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг өмнөх хуулиудтай харьцуулахад хөрөнгө оруулагчдыг хамгаалах, эрсдэлгүй байх чиглэлд анхаарсан. Цар тахлаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс экспортлоод буй. Өнгөрсөн онд 30 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд 50 сая тонн нүүрс экспортлох гэж байна. Энэ бол түүхэн үзүүлэлт.

Ингэснээр ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, валютын нөөц, төсвийн орлого гэх мэт аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой. Энэ салбарт шинэ сэргэлт бий болох гэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт тээврийн 90 хувийг авто тээврээр тээвэрлэж байна.

Бараг 50 орчим сая тонн нүүрсийг машинаар тээвэрлэж байгаа. Төмөр замаар тээвэрлэх шаардлагатай байна. Гашуунсухайт, Ганцмодны боомтыг хил холболтын төмөр замаар холбовол зөвхөн энэ замаар 50 сая тонн нүүрсийг тээвэрлэх боломжтой болно. Бид 1955 оноос хойш 70-аад жил Хятад улстай Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замаар холбогдож байсан. Одоо бид Гашуунсухайт-Ганцмод, Хангимандал, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч зэрэг дөрвөн боомтоор холбогдох боломжтой болж байгаа. Хоёр төмөр зам буюу Гашуунсухайт-Ганцмод, Хангимандалын төмөр зам хил дээр очсон байна. Шивээхүрэн, Сэхээ боомтын төмөр замын нарийн царигийн хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Ганцхан төмөр зам дээр 50 сая тонн нүүрс, ачаа бараа тээвэрлэх боломжтой болох гэж байгаа. Энэ маань тав болбол илүү тээвэрлэлт хийх боломжтой болно. Төмөр замын бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд хийх ажилд анхаарч байна. ОХУ-Хятадыг холбосон Алтанбулаг-Улаанбаатар гэсэн төмөр замтай 70 жил байсан. Одоо зүүн талдаа Эрээнцав-Чойбалсан, Хөөт-Бичигт гээд ОХУ, Хятадыг холбосон төмөр замтай болох ажлыг эхлүүлэх гэж байна.

Баруун талдаа Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн 1255 км босоо төмөр замыг эхлүүлэх гэж байна.

Бид Ази, Европыг холбосон нэг төмөр замтай байсан бол гурав болох гэж байна. ОХУ, Хятадыг холбосон таван төмөр замтай болно. Энэ бүтээн байгуулалт салбарын хөгжилд том ахиц гаргана. Энэ онд Дэлхийн банкнаас гаргасан тээвэр ложестикийн индексээр Монгол Улс 130 байрнаас 97 байранд орж урагшилсан. Энэ бол ахиц. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан 21 аймгаар явж, ажилласан. Иргэдийн дийлэнх нь зам тавьж, эвдэрсэн замыг засч өгөх санал хүсэлтийг тавьж байсан. Олон зам тавихаар хөрөнгө оруулалтыг хийнэ. Бидний бариад байгаа төмөр замын заримыг оффтек гэрээгээр, нөгөө хэсгийг хувийн хэвшил барьсан.

Хангимандалын 230 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьсан бол одоо барьж байгаа Нарийнсухайт, Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлээр барьж байгаа.

Мөн зүүн, баруун босоо төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Дархан замтай адилхан замыг Замын-Үүдээс Налайх хүртэл дөрвөн эгнээ, хоёр урсгалтай болох замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар тендер зарлах гэж байна. Бас Дархан-Уул-Алтанбулаг хүртэлх 112 км замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих гэж байна. Эдийн засгийн ач холбогдолтой тусгай зориулалтын замыг аль болох төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих бодлогыг барьж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 103.212.117.209

огцороо поп минь.тэр сэтгүүлчид үнэнийг хэлсэн байна.хэдэн тэрбумаар нь идсэн байншдээ. Халтар сайд бол юм хийж байсан шүү.дарханы зам налайхын зам гм.тэрний хэмжээнд хүрэхгүй байна шүү.

Avatar

иргэн 2023-10-09 103.212.116.72

Тэр баруун босоо төмөр зам монголд ашиггүй дээ. Бидэнд тээх ачаа байхгүй. Асар их хөрөнгөөр бариад Оросын нүүрсийг тээвэрлэж өөрийн ах зээлээ хаах л юм болно доо

Avatar

ЗОЧИН 2023-10-09 66.181.177.215

ЗҮҮН БОСОО ЗАМ ЗҮҮНХАТАВЧ(ЗХ)-БИЧИГТ(Б)-ХӨӨТ(Х)-ЧОЙБАЛСАН(Ч)-ЭРЭЭНЦАВ(ЭЦ)-СОЛОВЬЁСК(С) БАЙХ ЮМ.ЭНД ЗХ-Б-Х-Ч НЬ НАРИЙН,Ч-ЭЦ-С ХЭСЭГ ӨРГӨН ЦАРИГТАЙ БНА. Ч НЬ ТРАНЗИТЫН ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТЫН ТОМ ТӨВ БОЛНО.ОДОО БУЙ Ч-ЭЦ ЗАМЫГ БҮРЭН ШИНЭЧЛЭНЭ.БАРУУН БОСОО ЗАМ НЬ АРЦСУУРЬ(АС)-ШИВЭЭХҮРЭН(ШХ)-СЭХЭ(С) БИШ,АС-БУРГАСТАЙГААР ӨРГӨН ЦАРИГТАЙ БНА.АС-ШХ-С ГЭВЭЛ НАРИЙНСУХАЙТ УУРХАЙ ТАГ ЗОГСОНО.ТАВАНТОЛГОЙН ЭКСПОРТ ЭРС БУУРНА,УЧИР НЬ ОХУ-ын ТУВАГИЙН ЭЛЕГЕСТ,УЛУГХЕМСКИЙН НҮҮРС ХЭТДЭЭ ХЯТАДЫН БАРУУН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЛЭНЭ.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.102

МАНгарууд гарч ирээд юм ярихаар " Энэ хулгайчууд хэдийг нь шааах гэж байгаа бол" гэж л бодогдох юм…

Avatar

Нэргүй 2023-10-09 59.153.112.218

Сайхан шааж байх шивдээ ганц Дарханы замыг 6 жил барьж байж танай нам чадахгүй харин ардчилсан нам магадлал өндөр

Avatar

Zochin 2023-10-09 49.183.7.80

za medehgui songuuli duhuud amnihaa zorgoor avch bna l gej harj bna

Avatar

Нэргүй 2023-10-09 103.57.95.131

Энэ чинь харин ажил хийгээд байх бололтой юм. Эрчим хүчний салбарын асуудлыг бариулчих юмсан. ядахдаа ганц цахилгаан станц барьчихаж магад. Чойжилсүрэнг дахиад 4 жил сайд хийлгэсэн ч хийх сэтгэлгүй амьтан байна

Avatar

иргэн 2023-10-09 202.126.90.99

тийм гаргалгаа хийхгүй бол болохгүй нь, дээрх замыг төрийнх зүгээс хийвэл 20 жил болсон ч ашиглалтад орохооргүй зам болох байх.

Avatar

А 2023-10-09 202.126.88.213

өөрөө авлигачин гэдгээ одоо зогсоогоод баталчих .бүх өрөө төлчих ах дүүсээрээ шүү .бүгд чиний гар хөл орсон гэдэг .шүү .түүнийхээ дараа ПООПРОХГҮЙ БАЙ . ШАЛГУУЛ.
ЗА ТЭГЭХЭД НЭГ УЧИР ЗҮЙ ДӨХӨХ БАЙХ.ЗА ДАА ЧИ Ч АВЛИГААС ЦЭВЭР ГАРЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ

Avatar

Иргэн 2023-10-09 202.126.88.109

Барьж дуусаагүй байхадэхний хэдэн км нь цоороод пиздец болно.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.183.49

Танай ЗГ-ын танхимын чинь зарим сайданцарууд 10 %-ийн Даваасүрэнгээс эхлээд Оросын гар хөлүүд гадаадын хөр өнгө оруулагчдыг зад эсэргүүцдэг шүү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж