Олон улсын агаарын тээврийн 55 компани ОХУ руу ниссээр байна

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Олон улсын агаарын тээврийн 55 компани ОХУ руу ниссээр байна

Олон улсын агаарын тээврийн 55 компани ОХУ руу ниссээр байна

Хэдийгээр Оросын агаарын орон зай АНУ-ын агаарын тээврийн компаниудад хаалттай байгаа ч олон америкчууд Оросын тэнгэрээр ниссээр байна. ОХУ 2022 оны хоёрдугаар сард  Украин руу довтлоход АНУ болон бусад барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас агаарын тээврийн компаниуд Оросын агаарын орон зайгаар нисэхгүй болсон.

Гэсэн ч аялал жуулчлалын мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч "OAG"-аас гаргасан мэдээллээс харахад, дэлхийн ачаа болон зорчигч тээврийн 56 агаарын тээврийн компани энэ аравдугаар сард Орос руу нислэг үйлдэж,  агаарын орон зайгаар нь нисч байна. Тухайлбал, Серби, Туркийн үндэсний агаарын тээврийн компаниуд, Беларусийн Белавиа зэрэг Европын дөрвөн агаарын тээврийн компани Орос руу нислэг үйлдэж байгаа аж. Түүнчлэн Египет, Этиоп зэрэг Африкийн нэлээд олон агаарын тээвэрлэгч ОХУ руу нислэг үйлдэж байна гэж мэдээлжээ.

Харин Ази, Ойрхи-Дорнодод төвтэй Катар, Хятад, Эмиратын агаарын тээврийн компаниуд ОХУ-ын агаарын орон зайг дамжин өнгөрөх байдлаар ашиглаж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй АНУ руу нислэг үйлддэг хэд хэдэн компани ОХУ-ын дээгүүр ниссээр байгаа гэнэ. Тухайлбал, Дубай-Лос Анжелесийн чиглэлд нислэг үйлддэг Эмиратын компани ОХУ-ын дээгүүр дайран өнгөрдөг байна.

Малайзын агаарын тээврийн МН17 дугаар нислэгийг 2014 оны долдугаар сард пуужинд оногдож сүйрсэн. Тус онгоцыг сөнөөсөг пуужинг Украины салан тусгаарлагчдад ОХУ-ын талаас нийлүүлсэн байж болзошгүй гэж олон улсын мөрдөн байцаагчид 2023 оны хоёрдугаар сард мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ:  BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж