Орос-Хойд Солонгосын хилээр галт тэрэгний хөдөлгөөн идэвхжив

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Орос-Хойд Солонгосын хилээр галт тэрэгний хөдөлгөөн идэвхжив

Орос-Хойд Солонгосын хилээр галт тэрэгний хөдөлгөөн идэвхжив

Хойд Солонгос-Оросын хил дээрх төмөр замын тээвэр нэмэгдсэн нь хоёр улсын хооронд зэвсэг нийлүүлж эхэлснийг илэрхийлж байна гэж АНУ-д төвтэй "Beyond Parallel" судалгааны төв мэдэгдэв. ОХУ-ын хил дээр баригдсан Хойд Солонгосын Туманган төмөр замын байгууламжийн хиймэл дагуулаас аравдугаар сарын 5-нд авсан зургаас үзэхэд, урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны буюу нийт 73 ачааны вагон, маш олон тооны тээврийн чингэлэг, тоног төхөөрөмж илэрсэн гэж тайланд дурджээ.

Энэхүү бичлэг нь тухайн өдөр Хойд Солонгосын их бууг Орост нийлүүлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээтэй давхцаж байгаа тул  сум, зэвсэг тээвэрлэсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Гэсэн ч вагонууд битүү хучигдсан байсан тул ачааны агуулгыг найдвартай тогтоох боломжгүй гэж судалгааны төв тэмдэглэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Амур мужид уулзаж, Пёньяны сансрын болон пуужингийн технологийн хөтөлбөрт Москва дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан тухай мэдээлсэн. Вашингтоны мэдээлснээр, яриа хэлэлцээний үеэр  Украины эсрэг Оросын дайныг идэвхжүүлэхийн тулд Хойд Солонгосын цэргийн тусламжийн авах талаар мөн ярилцсан байна.

Хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтаас хойш тав хоногийн дараа Тумангангийн төмөр замын байгууламж дахь вагоны тоо тогтмол нэмэгдэж эхэлснийг "Beyond Parallel" тэмдэглэв. Мөн Туманганы байгууламжийн ойролцоо шинэ агуулах барих болон бусад үйл ажиллагаа нь Хойд Солонгос энэ хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж