МАН-ын бүлгийн хурал 2024 оны төсвийн талаар хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хурал 2024 оны төсвийн талаар хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хурал 2024 оны төсвийн талаар хэлэлцэж байна

МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд болон 2024 оны төсвийн талаар хэлэлцэж байна.

Түүнчлэн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр бүлгийн хуралд оролцож, сүүлийн үед гарч буй нийгмийг цочроосон хүүхэдтэй холбоотой хэрэгт ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж байгаа аж. Мөн дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тухайлбал, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс амралтын өдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: АЛСДАА ҮР ДҮН НЬ ГАРАХ СУУРЬ ШАЛТГААНУУДЫГ НЬ БАРЬЖ АВЧ ШИЙДЭХЭД АНХААРААСАЙ. 2023-10-09 103.212.117.114

Ардын намынхан бурууг бусаддаа нялзаахыг оролдож байхын оронд хамтраад урагшаа харж ажиллах.Аливаа асуудлын суурь шалтгааныг шийдээгүй байж өнгөц үзэгдлүүдийг шийдээд нэмэр бага.Камержуулах, хууль чангатгах мэт нь чухал ч үйл явдал болсны дараах арга хэмжээнд зориулсан зүйлс. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨРСИЙГ НЬ ЯАЖ БҮРДҮҮЛЭХ ВЭ.Суурь шалтгааныг нь гэр бүлийн хүрээнээс хайх.Амьдрал дээр ГЭР БҮЛ САЛАЛТ, АЖИЛГҮЙДЭЛ, АРХИДАЛТ мэт нь хүүхдийн төлөвшилд их муу нөлөөтэй байх юм.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.191.220

Ха ха хэдэн попрохоос өөр чадваргүй новшнууд

Avatar

Нэргүй 2023-10-09 124.158.107.35

угаасаа оролцох л ёстой биш юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж