Израиль, Палестинд амиа алдагсдын тоо 1100 хүрэв

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Израиль, Палестинд амиа алдагсдын тоо 1100 хүрэв

Израиль, Палестинд амиа алдагсдын тоо 1100 хүрэв

Газын зурвас дахь босогчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Израилийн нутаг дэвсгэрт пуужингаар довтолсноор тус улс дайны байдалд шилжээд байна. Тодруулбал, Изралийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ "Израилийн иргэд ээ, бид дайны байдалд байна. Цэргийн ажиллагаа биш, довтолгоо биш, дайны байдалд байна" гэжээ.

"BBC" агентлагаас өнөө өглөө мэдээлснээр Израилийн талд 700 гаруй хүн амиа алдаж, 2300 гаруй хүн шархдав. Израилийн зүгээс Газын зурваст хариу цохилт өгснөөр Палестины талд 400 гаруй хүн амь үрэгдсэн байна. Хариу цохилтын дараа Газын зурвас дахь эмнэлэгүүд ачааллаа дийлэхээ больжээ. Израильчууд ойрын 48 цагийн дотор Газын зурвас руу хуурай замын дайралт хийж магадгүй гэж АНУ-ын албаныхан таамаглаж байна. Палестины анклав дахь 64 сургуулийн байранд 73 мянга гаруй дүрвэгчийг байрлуулсан гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээллээ.

Газын зурвасаас 5 км орчим зайд орших Рейм тосгонд амралтын өдрүүдээд "Супернова" нэртэй хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Уг наадамд оролцохоор 3500 гаруй хүн цугласан боловч халдлагын дараа 250 гаруй хүн нас барав.

Нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнэ ч өсчээ. Нэг баррель газрын тосны үнэ дөрвөн хувиар өсч, 86 ам.доллар давсан байна. Израиль, Палестины аль нь ч газрын тос үйлдвэрлэгч орон биш. Гэвч Ойрхи Дорнодын орнууд нь дэлхийн нийлүүлэлтийн бараг гуравны нэг хувийг бүрдүүлдэг.

Газын зурваст цахилгаан тасарсан байгаа тул эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндхэн байна. Тус бүс нутаг нь цахилгаан эрчим хүчний хувьд Израилаас ихээхэн хамааралтай байдаг. Израилийн ерөнхий сайдын тушаалын дагуу Ням гаригт Газад нийлүүлэх бүх цахилгаан эрчим хүчийг зогсоожээ. Энэ үйл явдлаас ч өмнө Газын оршин суугчид эрчим хүчний хямралтай байсан.

 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж