Монголын сайхан бүсгүй шалгаруулах наадмын хагас шигшээ шатанд 13 бүсгүй шалгарснаас есөн эрдэнэ тодруулахаас гадна авьяаслаг мисс, оюунлаг мисс, хүмүүнлэг миссийг зарласан байна.
Ийнхүү 1989 оноос зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бүсгүй”-г тодруулах 16 дахь удаагийн тэргүүн наадмыг “Монголын эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ” холбоо, “Miss World” дэлхийн наадмыг зохион байгуулах эрхийг эзэмшигч "Asian Future" компани хамтран анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог болжээ.
"Дэлхийн мисс"-ийн тэмцээн бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн. Анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн гэдэг. Монгол Улс анх 2005 онд Дэлхийн мисс-д оролцсон эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нар оролцож байжээ.
Холбоотой мэдээ