Тусгай дугаарт хуурамч дуудлага өгвөл 50 мянгаар торгоно

Хуучирсан мэдээ: 2023.10.09-нд нийтлэгдсэн

Тусгай дугаарт хуурамч дуудлага өгвөл 50 мянгаар торгоно

Тусгай дугаарт хуурамч дуудлага өгвөл 50 мянгаар торгоно

Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугааруудад хуурамч, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг иргэнээс гаргуулна гэдгийг анхааруулж байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Тус төв нь 2019 оноос эхлэн “what3words” буюу гурван үгт хаягийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа. Хэрэв та дуудлага, мэдээлэл өгч тусламж авах гэж байгаа тохиолдолд өөрийн байгаа газрын байршлаа мэдэхгүй үед гурван үгт хаяг тус болох юм.
Мөн тусгай хэрэгцээт болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага өгөх боломжгүй иргэдийн хувьд дуудлага өгөхдөө зурвас бичих боломжтой бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагыг 102 дугаарын утсанд зурвасаар хүлээн авч яаралтай холбогдох алба нэгж, хэлтэст дамжуулан шуурхай ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт буюу сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс богино зурвасаар мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тусгай дугаарт хуурамч дуудлага өгөхгүй байхыг эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарулахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж