Ньюс хөтөч: Эцэг, эхчүүдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Эцэг, эхчүүдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Эцэг, эхчүүдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

News.mn сайт өнөөдөр /2023.10.09/ болох үйл явдлын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 


09:00 цагт:

  •  УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.
  • ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.
  • Сумдын "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагаагаа сайжруулсан, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлсэн "Сайн туршлага солилцох арга хэмжээ" Новотел зочид буудлын 4 давхарт болно.

09.30 цагт:

  • Төрийн ордны Үндсэн хуулийн танхимд "Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь" сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлэг болно.

10:00 цагт:

  •  “Шангри-Ла” зочид буудалд. "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.
  • УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • “Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.

11:00 цагт:

  • ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар Төрийн ордонд  мэдээлэл хийнэ.
  • Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөллүүд "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт:

  • Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-09 43.242.242.59

Засгийн газар ямар хүүхдийн эсрэг байж ээлгүй орчинг бүрдүүлээд байгаа юм уу. Юм л бол төр засгаа буруутгадагаа болимоор юм. Улс төрчдийн гар хөл бол тэдний хатгаасаар янз бүрийн жүжиг тавихаа больцгоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж