News.mn сайт өнөөдөр /2023.10.09/ болох үйл явдлын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
09:00 цагт:
- УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.
- ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.
- Сумдын "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагаагаа сайжруулсан, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлсэн "Сайн туршлага солилцох арга хэмжээ" Новотел зочид буудлын 4 давхарт болно.
09.30 цагт:
- Төрийн ордны Үндсэн хуулийн танхимд "Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь" сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлэг болно.
10:00 цагт:
- “Шангри-Ла” зочид буудалд. "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.
- УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн асуудал" хэлэлцүүлэг зохион байгуулна.
- “Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ.
11:00 цагт:
- ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны Төсөв, мөнгөний бодлогын талаар Төрийн ордонд мэдээлэл хийнэ.
- Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөллүүд "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаа УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
11:30 цагт:
- Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. “Барс” зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй таван жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.