А.Цацабшир харцага нутгийнхаа эсрэг барилдан дийлджээ

А.Цацабшир харцага нутгийнхаа эсрэг барилдан дийлджээ

А.Цацабшир харцага нутгийнхаа эсрэг барилдан дийлджээ
Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi алтан цом"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдааны тав дахь өдөр Улаанбаатар хотын нэгдүгээр баг Дорноговь аймгийн багууд учраа тааран барилдсанаас Дорноговь аймгийн баг 14-11-ээр эхний тойргийн ялалтаа авлаа.
Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /4/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /1/, аймгийн арслан М.Бямбадорж /1/, хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /2/, аймгийн арслан Б.Батсайхан /3/, аймгийн арслан Х.Очирхуяг /3/, нар нийт 14 даваа авсан бол Улаанбаатар хотын нэгдүгээр багт улсын харцага А.Цацабшир /1/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/ аймгийн арслан П.Өсөхбаатар /3/, аймгийн арслан Б.Тайван /2/, аймгийн арслан С.Цогтбаатар /3/, нар нийт 11 даваа авчээ. Улаанбаатар хотын нэгдүгээр баг сэлгээний бөхгүй барилджээ.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг таван сая төгрөг, хожигдсон баг нэг сая төгрөгийн шагнал гардав.
Өнөөдрийн барилдаанд Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж, Улаанбаатар хотын 1-р багийн дасгалжуулагчаар аймгийн заан Б.Тожил нар ажилласан юм. Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын багаас барилдсан А.Цацабшир харцага нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул бөгөөд олон жил нутгийн нэрийг өндөрт гарган барилдаж байсан билээ. Харин энэ удаад нутгийнхаа эсрэг барилдаж, дийлджээ.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний "Pepsi алтан цом"-ын барилдааны хоёрдугаар улирлын нэгдүгээр шатны барилдаанууд амжилттай явагдаж өндөрлөлөө. Арванхоёрдугаар сард хоёрдугаар шатны барилдаанууд үргэлжлэх гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-09 76.220.74.140

Улаанбаатар хотын баг маань ялагдхад хамаагүй байхнээ

Avatar

баяраа 2023-10-09 103.57.94.213

муу санаа биеээ отно гэж энэ дээ Цацабшир хохь нь

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.178.158

тэнэг г***й

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.183.49

Битгий дов жалгаар сэтгэж тэнэгтээд байгаач ээ !

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.189.52

Махантолгойтуудыг өөгшүүлэх хэрэггүй?????

Avatar

Нэргүй 2023-10-09 103.57.94.217

Яадаг Гитадын тагнуул вэ

Avatar

Үзэгч 2023-10-09 198.45.119.186

санаатайгаар эсрэг барилдаж дийлдсэн ч баг нь ялжээ

Avatar

Нэргүй 2023-10-09 45.50.163.79

Ялсиймуу, дийлдсиймүү

Avatar

Зочин 2023-10-09 66.181.161.232

Энэ нэг нутаг жалга гэсэн хандлагаасаа бөхчүүд болих хэрэгтэй.

Avatar

Допинггүй бөх 2023-10-09 203.169.48.150

Иймэрхүү баорилдаанууд допингийн шалгалтгүй болохоор сайхан тарьж аваад л үзэлцдэг байх даа, энэ хэд. Одоо бөх үзэх ч үнэн худ болсон доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж