"Сошиал шүүгч нар төрийн шүүхийн толгой дээр гарсан байна"

"Сошиал шүүгч нар төрийн шүүхийн толгой дээр гарсан байна"

"Сошиал шүүгч нар төрийн шүүхийн толгой дээр гарсан байна"

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Хууль зүй, сайдаасаа чөлөөлөгдөж, хотын дарга болж буй анхны хүн Х.Нямбаатар болж байна. Өмнө нь Д.Сумъяабазар сул гишүүнээсээ чөлөөлөгдөж, хотын дарга болж байсан түүхтэй. Энэхүү томилгоог та юу гэж харж байна вэ?

-Миний бие 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа олон асуудлыг хөнддөг байсан. Эргээд харахад миний зөв байсан нь харагдаж байна. Тухайлбал, орон нутгийн өөрөө удирдах ёсны талаар олон удаа дуугарч байсан. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд орон нутаг болон нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагын хослосон зарчим барина гэдэг Үндсэн хуулийн агуулгыг бүхэлд нь үгүйсгэж,  шууд босоо удирдлагаар нам төвтэй төрийн тогтолцоо руу орж байна. Ер нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгал чинь дарангуйллаас салсан гэхээс илүүтэй нам төвтэй төрийн тогтолцоог халж, төр төвтэй олон намын тогтолцоотой ийм л тогтолцоо руу оръё гэж хувьсгал хийсэн ухаантай шүү дээ. Гэтэл юу тойргийнхондоо халуун сав дээрээс нь цагаан сарын хэвийн боов тарааж тойглодог төрийн систем рүү орлоо. Тэгээд бэлэг өгдөг авлигачин нь муухай харагдах  биш, өнөөх авлигачныг “Мөнгөнөөсөө хуваалцахгүй байх нь муухай гэдэг” сэтгэлгээнд орсноос болоод тэд дураараа аашлаад явж байна. Үүний нэг тод жишээг хотын даргын томилгоо юм.

Ийм байвал үүнээс хойш аравдугаар сард орон нутгийн сонгууль хийхээ больё оо. Ялсан нам нь Засаг даргаа тавиад  яв л даа. Иргэдийн хурал ямар үүрэгтэй юм. Иргэдийн хурал чинь миний ойлгож байгаагаар бол тухайн орон нутгийн иргэдийн сонгосон төлөөллөөр дамжуулж  Засаг даргаа гаргаж ирээд, Засгийн газарт танилцуулах ёстой. Гэтэл бүхнийг дээрээс, шууд томилж байгааг харахад харамсалтай л байна.

-Хотын дарга ч гэлтгүй, Ховд аймагт ч энэ тогтолцоо ажиглагдсан. Үүний гарц шийдэл нь юу байна?

-Ирэх 2024 онд дахиад МАН-ыг олонх болгож, төрийн эрхэнд  гаргаад төгс коммунизм руу орох нэг хувилбар байна. Үгүй бол ямар нэг сөрөг хүчинг гаргаж, эрх баригчдын энэ эрээ цээргүй байдлыг нь хязгаарлаж, дур зоргоороо аашлахыг нь засах шаардлагатай. Дахиад л хэлье, ардчилсан Монгол Улс гэдэг чинь юу гэсэн үг юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт” байна гэж заасан. Тэгвэл засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх юм бол засаглалаа яаж байгуулах вэ гэхээр төлөөллөөрөө байгуулна гэж байгаа. Иргэд сонгосон төлөөллөөрөө дамжуулж засаглалыг авна гэж байгаа. Гэтэл тэр төлөөллийн ардчиллыг чинь үгүйсгэж байгаа ийм томилгооны засаглалыг болиулах хэрэгтэй. Гэтэл болиулъя гэхээр дахиад лҮндсэн хууль зөрчсөн гэнэ. Үндсэн хууль зөрчсөн гээд Цэц рүү явуулъя гэхээр Цэц нь бохирдчихсон. Нөгөө өгзөг барьдаг хүн чинь ҮХЦ-ийн гишүүнээр улирч ажиллах юм байна гэж би ойлгосон. Түүнийг ҮХЦ-ийн гишүүнээр улираахын тулд олон нийтийн дунд нээлттэй сонсгол явуулах, олон нийтэд харуулах дургүй байх шиг байна. Бас нэг өвөө тэтгэвэртээ гарах ёстой боловч сандал суудалдаа шигдсээр л байна.

Ийм дампуурсан Цэцтэй байгаа цагт Үндсэн хууль гэж байхгүй л гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь манаачгүй болчихоор хулгайч нар Үндсэн хуулийг өдөр болгон л хулгайлна шүү дээ. Тэд дуртай үедээ, хүссэн үедээ Үндсэн хуулиараа оролдож байна.Цаашид ямар эмгэнэлт, драмын жүжиг үргэлжлэхийг би таашгүй.

-Энэ намрын чуулганаар хэлэлцэх олон чухал хууль бий. Тэр дундаа хууль, шүүхийн байгууллагын эрх зүйн орчин, шинэчлэлтэй холбоотой  асуудлууд багтсан.  Сүүлийн үед бүхний буруутан нь хууль шүүхийн байгууллага болж хуюирчихаад байна. Хууль зүйн салбарын шинэчлэлийг юу гэж харж байна?

-Ер нь бол дэлхий дээр 100 хувийн нэр хүндтэй шүүгч гэж байдаггүй. Хамгийн сайндаа л 50 хувийн нэр хүндтэй байдаг. Яагаад гэвэл шүүгч шийдвэр гаргахдаа, эсвэл төрийн талд эсвэл иргэний талд л гаргадаг. Тухайлбал, эрүүгийн хэрэг дээр жишээ авах юм бол прокурорын шийдвэрийг зөвшөөрч, үгүй бол прокурорын шийдвэрийн талд гарна. Эсвэл өмгөөлөгчийн шийдвэрийг зөвшөөрч өмгөөлөгчийн талд гаргана. Шүүгч өөрийнхөө төлөө шийдвэр гаргана ойлголт байхгүй. Тиймээс шүүгчийг буруутгаад байгааг би ойлгодоггүй юм. Мэдээж, олон дотор ганц нэг болохгүй хүмүүс бий. Дандаа ариун цагаан хүн байхгүй. Наад зах нь боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй, хахуульчид гэх мэт янз бүрийн шүүгчид байгааг үгүйсгэхгүй. Айлын байранд бөөнөөрөө групп секс шиг юм хийчихсэн асуудал дуулдаж л байсан. Дээрээс нь янз бүрийн сонин сонин шийдвэр гаргадаг шүүгч нарыг сонсож л байсан. Дэлхий дээр төр гэж байгаа бол төр гурван зүйлээс бүрдэнэ.  Хуулиа тогтооно, засаглалаа барина, шүүх засаглалаа хараат бус байлгана. Энэ гурвын нэг л байхгүй бол тусгаар улс байхгүй л гэсэн үг. Тусгаар төр гэж байхгүй. Тиймээс аливаа зүйлийг засахын тулд төрд ордог болохоос муулахын тулд төрд ордоггүй байх.

Шүүхийг  муулаад байгаа хүмүүс чинь төрийн өндөр дээд албан тушаалтан буюу алдаа, завхрал байгаа бол түүнийг нь засах гэж байгаа хүмүүс нь шүүхээ шүүмжлээд байна. Харин жирийн иргэд шүүхийн шударга ёсны төлөө, иргэний үзэл бодлоо илэрхийлж байвал хамаагүй.  Гэтэл 99,99 хувийн эрх мэдэлтэй мөртлөө “Надад хүч дутвал би Сүхбаатарын талбай дээр суулт хийнэ” гэж солиороод байгаа, галзуу хүмүүст  алга ташиж байга хүмүүс нь илүү галзуу л гэж ойлгож байгаа. Тэр хүн галзуу юм ярьж болно, харин алга ташиж байгаа хүмүүс нь дэндүү галзуу байхгүй юу.

-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо. Та шинэ сайдаас ямар хүлээлттэй байна?

-Монгол Улсад 1995 оноос хойш энэ эрх зүйн шинэчлэл гэдэг ойлголт хүчээ авч, 2000 оноос Америкийн техник хамтын ажиллагааны шугамаар янз бүрийн төслүүд хэрэгжиж байсан. Үүнээс гарсан үр дүнг цаашаа авч явах ёстой. Шүүхийн шинэчлэл гурван зүйл дээр тогтдог. Нэгдүгээрт, эрх зүйн шинэчлэл буюу хууль тогтоомжоо боловсронгуй болгох, хоёрдугаарт, хүний нөөцөө сургах хэрэгтэй. Гуравдугаарт, техник тоног төхөөрөмж барилга байшингаа орчин үеийн болгох юм. Энэ гурван асуудал дээр л тогтож эрх зүйн шинэчлэл явагдах ёстой. Гэтэл өнөөдөр шүүхүүд шүүхийн хүрэлцээтэй байргүй болчихсон байна. Үүнээс үүдэн Хөгжлийн банкны шүүх хурлыг хийх гэж шүүх түрээсэнд нь төсвөө бараг дуусгасан. Бэлтэс Мөрөнгийн шүүх хурлыг хийх газар байхгүй учраас сургуулийн зааланд хийж байна. Өөрөөр хэлбэл, техник тоног төхөөрөмжийн хувьд нойл заачихсан. Дээрээс нь шулуухан хэлэхэд хүний нөөцийн боловсрол, чадвар  их тааруу байна. Ганц сайн тал нь залуужсан байна. Харамсалтай нь, нөгөө л уншдаггүй, судалдаггүй хүмүүс нь хэвээрээ байна. Орчин үеийн юмыг сэтгээд ярих прокурор, шүүгчгүй болчхоод байна. Сүүлдээ олон нийт шуугиад байна, тэднээс айж байна гээд хүнийг цагдан хорих гээд дайраад байна. Хэлтэй хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу. Миний санаа зовж байна. Тиймээс эрх зүйн шинэчлэлээ хийхгүй бол олон асуудал санаа зовоож байна.

Тухайлбал, найман ишигний хэрэг шүүгчийг хоёр жилийн ял оноочихлоо гээд хараагаад шуураад байна. Монгол Улсын хуульд цагаан дээр харааар хулгай хийвэл хоёр жилийн ял оногдуулахаар заачихсан байна. Гэтэл өөр юу хүсээд байгааг ойлгохгүй байна.Шүүгч тэр хүнд ял өгөхгүй гэхээр чинь хулгай хийчихсэн нь үнэн байна. Тэгэхээр яах юм бэ. Эрх зүйгээ өөрчлөөд 5 хүүхэдтэй бол шоронд хийхгүй гэх юм уу. Сошиал шүүгч нар төрийн шүүхийнхээ толгой дээр гарчхаад байна шүү дээ.

-Салбарын сайд солигдохоход бодлого нь тасалдах зүйл анзаарагддаг уу?

-Хууль зүйн яамыг жаахан хатуу гараар барихгүй бол болохгүй. Цагдаа, цэрэг, гээд хүчний байгууллагатай тулж харьцдаг хүн нэг нялцгардуу хүн байвал төвөгтэй. Тэр талаасаа бол Х.Нямбаатар жаахан зоригтойдуу харагддаг юм. Би УИХ-ын гишүүн байхдаа Х.Нямбаатартай  үзэж тардаг байсан. Миний зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулж байна л даа. Тухайлбал, хүүхдийн хүчирхийллийн асуудал 14 нас гэх заалтыг ил тод шүүмжлээд бараг зодоон, нүдээн болоод явж байсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар сайд нь ниргэсэн хойно нь хашхирах гэгчээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг чангахан дуугаръя гэж байна. Өмнө нь Дорноговь аймагт Сэржмядаг гэх охин алга болчиход нь би “Б.Нямдорж гэж өвгөр өвгөн зайлаад өгөөч ээ ганц хүүхдийг олж чадахгүй камер тавьж чадахгүй тэгээд камерын төсөл дээр идэж уугаад явчихсан байна” гэж өчнөөн хэлсэн.  Харамсалтай нь, хууль хяналтын байгууллагынхан өмөөрч хамгаалаад өнгөрсөн. Дараагийн шинэ сайдын хувьд үр дүнтэй ажиллах хугацаа алга.  Х.Нямбаатарыг сайндаа ч хотын дарга болгоогүй. Харин нүүрсний хулгайг илчлэх гол хүн учраас түүнийг нь явуулчихаж байна. Өмнө нь нүүрсний сонсголын ажлын хэсгийг ахалж байсан нөхрийг хэл ам муутай болохоор нь дээрэлхээд сольсон. Гэтэл дараагийн хүнийг нь дэвшүүлэн зайлуулж байна. Тэгэхгүй бол энэ нүүрсний хулгай гэж аймаар юм байгаа. Тэрбумтан хүн гэр лүүгээ төмөр зам татчихсан байгаа шүү дээ. Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой Б.Ганхуягийн шүүх хуралд иргэний ажиглагчаар сууж байгаа хүний хувьд, тэр залуугийн ярих гээд байгаа зүйлийг нь яриулах ёстой.  Хэлэх гээд байгаа зүйлийг нь хэлүүлж, хамгаалах ёстой юмыг нь хамгаалах ёстой. Буруу зөрүү юм хийсэн бол хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Үнэндээ энэ хэрэг илрэх вий гэдгээс айсан хүн олон байна.  Хорин их наядын асуудлыг хог дээр хаяж байсан автобусаар нам дарж байгаа байхгүй юу.  Ардын намын энэ Засгийн газар нэг ч удаа бүтэн ажиллаж үзсэнгүй.  Энэ парламент нэг ч удаа бүтэн байж үзсэнгүй. Монголын түүхэнд хэзээ ч ийм байгаагүй юм.

Огцорвол бөөнөөрөө огцордог байвал бөөнөөрөө байдаг. Онгорхой шүдтэй,салбархай чихтэй ийм Засгийн Газар амьдралдаа анх удаагаа л харж байна. Хөндлөнгөөс харахад 8 жилийн турш халуун сав, хэвийн боовтой л болсон иргэд маань л баяртай байгаа байх. Түүнээс биш жирийн иргэд үнийн өсөлт, өрийн дарамтад туйлдаж гүйцлээ.

Одоо нэг их хүлээлт үүсгээд нэмэргүй байх. Түүнд нь хүрч ажиллахгүй нь нэгэнт тодорхой боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-11 213.87.128.148

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зураач Лондон 2023-10-11 90.208.245.113

Манай улс Холбооны улс биш. Орон нутгийн хэт эрх мэдлийг багасгах хэрэгтэй! Тэд ГХО-ыг зогсоож байна…

Avatar

Зочин 2023-10-11 66.181.177.92

Чи эхлээд Хурцын машины хонхороос гарчих,дараа нь донгос.

Avatar

Зочин 2023-10-11 66.181.181.92

Энэ хэддэх нам руу гүйвдээ, 4 дэх үү. Ямарч гэсэн зүүн барууны хооронд чөлөөтэй гүйж байна. Одоо гомдвол Фашизм руу явна. Монголын ардчиллыг МАН авч яваа түүхэн онцлогтой.. Манайд эсрэгээрээ ардчилл яригчид шинэ фашист маягийн луйварчид зонхилж байгаа нь нууц биш болсон.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.14

үг үсгийн алдаа их бна. Болчхоод биш болчихоод гэж бичнэ. Үгийн дунд орсон ж, ч, ш-ийн дараа эгшиг бичнэ.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.14

фб-ийн зандалчид буруугүй хүнийг ч *л, цаазла гэж орилдог. Юмны учрыг олохыг огт боддоггүй!!!! Хүний мууг үзэж л байвал санаа нь амардаг гаж донтнууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.191.14

аймаар шоронжиж бнаа. Эхнэр, хүүхэддээ жаахан ширүүхэн үг хэлсэн хүнийг баричилна гэх юм. Энэ арай дэнднээ. Цаанаа ажилтай амьдрал авч яваа хүн ш дээ. Тэгээд ч гэр бүлийн маргаанд дан ганц нөхөр нь буруутай байдаггүй!!!!

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.183.49

Тэнэг мангар ёмьтан минь ээ ! Шоронжиж байгаа бишээ, харин соёлт ертөнцийн харилцааны түвшинрүү ойртон дөхөх эрмэлзлэл юм л даа, хагас дутуу социалист ухамса ртангууд л яг чам шиг сэтгэж байгаа юм доо !!!

Avatar

нефть 2023-10-11 66.181.166.134

Айлын гэрт цуглаад группэн секс хийдэг хуульчид хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэхгүй байна өө!!!!

Avatar

Нэргүй 2023-10-11 59.153.115.22

yag unen niigmiin suljeechid ter chigdee shuugchid boljee bugd ** ** ** geel

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.95.70

а******н, тамлагч Хурц, авилгалчин, хулгайч Бадамжунайгийн бузар мөнгөөр гэдсээ тэжээсэн арчаагүй бөөс хуурс бол Баасанхүү чи мөнөөсөө мөн. Эрх мэдэл мөнгөний төлөө төрсөн эхээ ч зарах арчаагүй бөөс бол чи шүү дээ.

Avatar

судлаач 2023-10-11 202.131.251.130

Баасанхүүгийн ярьсанд авах ч юм бна, хаях ч юм бна. Хурцын машины хонины хонхорт явсан нөхөр өөрт нь хэрэгтэй гэвэл хаана ч юу ч хийгээд явж чадах, зарчимгүй гар шүү дээ. Ардын нам, түүний засаг бол коммунист арга барилаараа зах зээлийн нийгэмд ажиллаж болдог гээд байгаа нам шүү дээ. хүний эрх чөлөө, ардчилалын талаар тэд мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй нөхдүүд шүү дээ.Социалист нийгэмдээ буцаад орвол гоё гэж хөөрцөглөх хүн олон боллоо.Эрх баригчидийн дээд, дунд түвшиний хулгай гаарлаа. ш

Avatar

Нэргүй 2023-10-11 103.26.192.43

Сайн хуульч гэж боддог үнэн л хэлсэн байна, Хотын захирагч – Нийслэлийн иргэдийн хуралаас л гаргах ёстой баймаар юм эсвэл тргэдийн хурал гэж байх хэрэг байна уу, Нямбаатарыг нийслэлийхэн сонгоогүй, адилхан бас л нэг Сумьяа болох байхаа даа

Avatar

Иргэн 2023-10-11 139.5.217.75

Нийт шүүгчид бус төрийн нэртэй хэдэн хармааны болон томилгооны шүүгчид чинь ялзарсан болохоор соошлийн шүүгч нар гарч ирээд байгааг ойлгох ухаан энэ нусгайд хайрла бурхан минь

Avatar

Зочин: Хүн чанараа бодож Жунай ахыгаа эргээрэй 2023-10-11 103.212.117.114

Баасанхүү минь чамайг ямар хүн бэ гэдгийг чинь ард иргэд аль эрт мэдчихсэн. Элдэв юм ярихын оронд Жунай ахыгаа эргэсэн үү. Үгүй бол хүн чанаргүй юм болно шүү. Хурц, Бадамжунай та гурвын зураг, яриа нийтэд ил болсноос хойш өөрийн чинь нэр хүнд байхгүй болсон шүү дээ. Одоо чи ЗГ-ыг муулах тусам хүмүүс Жунай ахыгаа өмөөрч байна гэж л ойлгоно.

Avatar

Нэргүй 2023-10-11 103.212.119.172

Жунай сайн хүн шүү дээ.

Avatar

Би 2023-10-11 70.93.178.224

Дүр эсгэсэн аpдчлал нэртэй анархизм хамгийн зэрлэг капитализм бгуулсан
эхлээд эдийн засгийг сүйрүүлсэн бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр хувааж авч цөөхөн хүн баяжсан
улс төр нь нохойн замаар орж буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч брлсон
энэ явцад хүмүүс нь зэрлэгшиж 350 сая шахам хүнтэй амэрикад ч гардгүй муухай зэрлэг хэргүүд монголд өдөр бүр гарах болсон ёс ёуртахууны өчүүхэн ч мэдлэггүй хүмүүжилгүй зэрлэгүүд бий брлсон
элэнцгийнх нь ардчлал

Avatar

ЗОЧИН 2023-10-11 202.21.126.30

БААСАНХҮҮ Ч БАГ ЗҮҮСЭН БААС Л ДАА. ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ЗӨВ ЮМ ЯРЬЖ. ГИШҮҮН БАЙХДАА МИКРОПОН ХАРААД УЛААН ЦАЙМ ҮНДСЭН ХУУЛИА ГҮТГЭЖ БАЙХЫГ ХАРААД ОЙ ГУТАЖ БИЛЭЭ.

Avatar

zochin 2023-10-11 103.57.93.237

setguulch nertei zarim avilgachid niigmiin setgel zui, socialyg ih uimuuldeg bolsonyg anhaarah heregtei baina

Avatar

Нэргүй 2023-10-11 103.212.116.201

Ард түмэн сошиал шүүгчдийн ачаар л үнэнийг жаахан мэдэж авч бн. жинхэнэ шүүх цагдаа нь хулгай нар шүү дээ.

Avatar

Zochin 2023-10-11 202.170.65.202

Joomoo ***h geed geree shataaj bolohgui l dee.

Avatar

СОНГОГЧ 2023-10-11 202.9.47.25

Баасанхүү ??? төрийн шүүх ажлаа хийх чадваргүй, хэрэг шийдэхгүй, ялзарч дампуурсан учир Сошиал шүүгч нар үгээ хэлэхээс өөр арга алга байна"

Avatar

Иргэн 2023-10-11 66.181.191.247

12 натай охины хэргийг цагдаа хуулийнхан юу ч хийж чадаагүй ард иргэд хэрэгтнийг барьж . Цогцсыг ч олсон юм биш үү .ттэр хулгайчийг хууль бусаар сулласан гээд хуулийнхан энэ хэрэгт буруутай. Тэр новшийг сулласан хуулийнхан хятад руу хүний наймаа хийгчидтэй холбоотой байгаа нь тодорхой бус уу

Avatar

УНШИГЧ 2023-10-11 43.242.242.140

ХУДЛАА ИХ ЯРЬДАГ НӨХӨР ДӨӨ. еР НЬ ЭНЭ АРДЧИЛЛЫН НЭР БАРЬСАН ЮМНУУД БҮР ӨЛӨН, ХУЛГАЙ СЭТГЭХҮЙТЭЙ ЮМ БИЛ ЭЭ ШҮҮ.

Avatar

зочин 2023-10-11 202.9.46.37

Амтай болгон цэцэрхэж 30 жилд төр засгийн жолоо алдагдаж хулгай луйвар авилаг гүтгэлэг доромжлол салбар бүхэнд шигдэж өмхийрч шудрага үнэн тогтоож идээ бээрийг шахаж эхэлсэн ЗГыг буруутгах нь бусармаг явдалт үзэлтнүүдэд их таалагдаж буй ,,

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.78

Зайлаа ичиж амьдар

Avatar

ЗОЧИН 2023-10-11 59.153.115.62

ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ БОЛЧИХСОН ЭНЭ ҮЕД СӨРӨГ ХҮЧНИЙ БАЙР СУУРИАР ХАНДДАГ БААСАНХҮҮ ШИГ ИЙМ ХҮН УИХ-Д УС ЦАС ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ШҮҮМЖИЛЖ, АЛДАА ДУТАГДЛЫГ НЬ САНУУЛЖ ХЭРҮҮЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ТИЙМ ХҮН ОДОО НЭГ Ч АЛГА, БОСОО ГАНБААТАР ШАЛ ХУДЛАА ШОУЧИН БАЙСАН ШҮҮ, ОВОО ЮМ БОЛОВ УУ ГЭЖ ХАРЖ БАЙСАН ЧИНЬ ОВООЛСОН БААС БСАН ШҮҮ?

Avatar

Үнэн үг шүү 2023-10-11 103.57.92.236

Сошиалд хүчээ авч мөөрөлдөж байгаа бүх сэдэвт НАМСХИЙДЭГ ТӨРТЭЙ БАЙМААРГҮЙ БАЙНА!

Avatar

Zochin 2023-10-11 202.170.65.202

Сталиний арга барилыг ашиглаад байгаа залуу даа Оюун-Эрдэнэ. Хэвлэлээр пропаганда явуулаад араас нь өрсөлдөгчдөө намнадаг. Баатар найруулагч нэг Баттулгатай нийлээд хийдэг байсан даа. Хэдий хэрэг төвөг илэрч байгаа ч энэ нэг л буруу арга зам шиг санагдаад байгаа юм. Өгөөш өгөөд хүмүүсийг хэрэгт хийдэг.

Avatar

zochin 2023-10-11 142.114.7.208

Энэ Баасанxүү л ажилласан жил туршлага мэргэжил мэдлэгээрээ Монголын шүүхийн толгой дээр байx xүн юм шүү дээ уг нь.

Avatar

Нэргүй 2023-10-11 66.181.160.78

Овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2023-10-11 176.59.148.114

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж уих гээч худалч,хулгайч,з**х*й эмс шургалсан байлгууллагыг тараая!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-10-11 202.9.40.177

Яг л үнэнг хэлжээ.

Avatar

Нэргүй 2023-10-11 103.57.94.207

Мундаг залуу юмаа. Ийм л хүмүүс УИХ д байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-11 59.153.113.254

Энэ нэг эргүү юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж