Афганистаны газар хөдлөлтөөр 2000 хүн нас баржээ

Афганистаны газар хөдлөлтөөр 2000 хүн нас баржээ

Афганистаны газар хөдлөлтөөр 2000 хүн нас баржээ

Афганистаны баруун хэсэг, Ираны хилийн ойролцоо Бямба гаригт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр олон зуун хүн амь үрэгджээ. Газар хөдлөлтийн голомт Гератаас баруун хойд зүгт 40 км зайд байжээ. 

Талибаны засгийн газар эхэндээ амиа алдагсдын тоо 2000 давсан байх магадлалтай гэж мэдэгдсэн ч сүүлд нь энэ тоонд шархадсан хүмүүс ч багтсан гэжээ. Харин "The Guardian" цахим хуудаснаа мэдээлснээр, 2060 хүн нас барж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна. 

Газар хөдлөлтийн улмаас Герат хотын ойролцоох 12 тосгон сүйрчээ. Нийт найман удаа афтершок болсон бөгөөд эхний чичиргээнээр л бүх байшин нурсан гэж Герат хотын оршин суугч ярив. Дор хаяж 465 байшин нурсан гэж мэдээлээд байна. Аврах багийнхан нуранги доороос хүмүүсийг гаргах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Эмнэлгийн хүрэлцээ муу байгаа тул НҮБ болон бусад байгууллагын тусламж шаардлагатай байгаа аж.

Герат нь Ираны хилээс зүүн тийш 120 км зайд оршдог бөгөөд Афганистаны соёлын нийслэлд тооцогддог. Энд ойролцоогоор 1.9 сая хүн амьдардаг. 

Афганистан нь газар хөдлөлтөд байнга өртдөг. Ялангуяа Еврази ба Энэтхэгийн тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог Хиндукуш ууланд ойр ойр газар хөдөлдөг. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 1000 гаруй хүн амиа алдаж байв. 

Эх сурвалж: BBC, THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-09 66.181.182.26

Талибан бүлэглэл гаднаас тусламж авалгүй шийдчих байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-10-09 139.5.219.45

УБ-д дахиж байшин барихыг хориглох хэрэгтэй… Хотын төвөөрөө хэт их бөөгнөрөлтэй… Хүн амын 3/2 нь ингэж шаваарч суудаг эргүү улс энэ дэлхий дээр алгаа…. Үндэсний Аюулгүй байдал энэ тэр хариуцдаг 3 хүн бдаг гэсэн. Тэд нар хариуцлагаа хүлээ…

Avatar

зочин 2023-10-09 139.5.216.17

Улаанбаатарт бөөгнөрч олон орон сууц бариад байдаг нь буруу даа. Сүрхий өндөр өндөр уулнуудын дунд осолтой. Газар хөдлөхгүй гэсэн юмгүй. Уул багатай тал газар монголд зөндөө байна. Тийшээ зүтгэж байвал өлзийтэй.

Avatar

Нэргүй 2023-10-09 216.38.195.74

ene tsagye impr.

Avatar

Нэргүй 2023-10-09 66.181.160.67

Байгал ертөнц асуудлаа шийдсээр л байгаа , зовж байгаа ард түмнүүдийг эхлээд " жаргаадаг "" байж ч магадгүй ….

Avatar

Нэргүй 2023-10-09 77.111.246.181

Мордохын хазгай гэж. Нэг бүдрэхээр долоо бүдрэх юм даа. Пээ жаахан бүтэлгүй ч Монгол маань сайхан газар юмөа. Эдний араас л битгий оруулчихаасай билээ. Нөхөөд сонгууль ойртож байна. Ухаантай бцгаана шүү

Avatar

Бадарч тахар 2023-10-09 103.57.93.19

Үйлийн үртэй улс да ! ямар азаар афган хүн болж төрөөгүй юм бэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж