Цас орж шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аравдугаар сарын 10-наас цаг агаар сэрүүсч цс орж, шуурах нь ээ.

Тодруулбал, аравдугаар сарын  10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан. Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байх нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
123
ГайхмаарГайхмаар
74
ХарамсалтайХарамсалтай
65
ЗөвЗөв
52
ХахаХаха
41
ХөөрхөнХөөрхөн
29
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-08 202.126.89.60

Baian olgii.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж