“Говийн хүчтэн” дэвжээний бөхчүүд 5 саяын байгаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2023.10.08-нд нийтлэгдсэн

“Говийн хүчтэн” дэвжээний бөхчүүд 5 саяын байгаа хандивлав

“Говийн хүчтэн” дэвжээний бөхчүүд 5 саяын байгаа хандивлав

“Говийн хүчтэн” дэвжээний бөхчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, “Алтан цом” барилдааны бай шагналд авсан 5 сая төгрөгийг бусдын гарт амиа алдсан 12 настай охины ар гэрт сэтгэлийн дэм болгон, хандивлаж байгаа аж.

Бай шагналаа хандивлах болсон тухайгаа Улсын заан Ц.Одбаяр “Амь нас гэдэг мөнгөөр хэмжигдэшгүй үнэ цэнэтэй зүйл. Гэвч бид ийм нийгэм байж болохгүй гэж үзэн, гэр бүлд сэтгэлээ илгээж, таван сая төгрөгийн хандив өргөж байгаа юм” гэлээ.

Сануулахад, Дорноговь аймагт 12 настай охин хичээлдээ суухаар аравдугаар сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй болсон юм. Эрлийн баг хоёр аймаг, гурван сум дамнуулан гурван өдрийн турш эрлийн ажиллагааг зохион байгуулж ажилласнаар аравдугаар сарын 6-нд бусдын гарт амиа алдсан байхад нь олсон юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж